Wednesday 25 April 2012

Ж.Энхбаяр: Сонгуулийг үймүүлж, бужигнуулах сонирхол их байгаа нь бодитой болж байна


...Дөрөв, дөрөв жилийн хугацаатай улс орны хөгжлийн асуудлыг авч үзэх нь зохисгүй. Хэт улстөржсөн шийдвэр улс орны хөрөнгө оруулалт, эдийн засгийн чадварыг үрэлгэн зарцуулах нөхцлийг бүрдүүлдэг...

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.
-Өнгөрсөн долоо хоногг танай намынхан хуралдаж хөгжлийнхөө 20 жилийн бодлотыг тодорхойлсон байсан. Ажлын хэсгийн ахлагчаар нь та ажилласан юм байна. Яг ямар бодлого төлөвлөсөн юм бэ?
-Манай намын залуучууд ирээдүйн 20 жилийнхээ хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсан. Ирээдүйгээ сайн сайхан байлгахын төлөө бид бодитой сэтгэж, олон улсын математик сэтгэлгээний аргачлалуудыг ч ашигласан байгаа. Монгол орон өөрийн гэсэн хөгжлийн заг варчлалыг манай намын залуус гаргаж ирсэн гэж хэлэхэд болно. Үүнийгээ гаргахдаа дэлхийн арав гаруй орны хөгжлийн туршлагыг судалсан. Залуучууд ажилласан болохоор ажлын багийн уур амьсгал ч гэсэн арай өөр байдаг юм билээ. Дэлхий ертөнц ямар байгаа, Монголын хөгжил хаана нь явж байгаа болохыг бас уясан. Сул талаа хэрхэн давуу тал болгож боломжоо хэрхэн ашиглах вэ гэдгийг бодож олон зүйлээр тооцож үзсэн. Юун түрүүнд өнгөрсөн хорин жилийн хугацаанд Монгол Улс ямар үр дүнд хүрсэн бэ гэдгээ тодорхойлсон. Өнөөдөр манай улс хүний үндсэн эрхийг хангасан орон болжээ. Хоёрдугаарт олон өмчийн хэлбэртэй нээлттэй зах зээлтэй болсон. Мөн ардчилсан сонгуулиар төрийн эрх мэдлийг шилжүүлдэг орон болсон байна. Гадаад бодлогод нээлттэй, олон улсын нэр хүндийн байгууллагын гишүүн. Энэ бол Монгол Улсын өнгөрсөн хорин жилийн дүгнэлт. Гэхдээ цаашид шийдвэрлэх ёстой олон асуудал байна. Дөрөв, дөрөв жилийн хугацаатай улс орны хөгжлийн асуудлыг авч үзэх нь зохисгүй. Хэт улстөржсөн шийдвэр улс орны хөрөнгө оруулалт, эдийн засгийн чадварыг үрэл-гэн зарцуулах нөхцлийг бүрдүүлдэг. Бүхнийг зах зээл зохицуулна гэдэг явцгүй болох нь тодорхой боллоо. Яг энэ цаг уед дэлхий нийтээрээ шинэ бодлогын эрэл хайгуулд гарч байна. Улс орны хөгжлийг 20, 30 жилийн хугацаатай төлөвлөсөн орнууд эдийн засаг гэлтгүй бүх салбартаа үсрэнгүй хөгжилд хүрсэн жишээ бий.
-Тухайлбал, ямар орнуудыг нэрлэх вэ. Мэдээж 20 жилийн хөгжлийн хажуугаар бэрхшээлийг тооцож үзсэн биз дээ?
-Сингапур, Япон, Солонгосоос эхлээд сүүлийн үед Хятад Казахстан байна. Катар, Норвеги, Финляндын загварууд. Улс орны хөгжлийг алс хэтийн зорилготой, хэрэгжүүлэх арга замтай байх нь шинэ төвшинд гаргаж байна.
XX зууны Монгол Улс яажхөгжсөн билээ. Тэндээс лхарахад ерөөсөөл зөв төлөвлөлтбайж. Зөв төлөвлөж, түүнийтөлөө нийгэм, эдийн засгийнхүчин чадлыг чиглүүлдэг байсан.Түүний хүчинд Монгол Улсөнгөрсөн зуунд дэлхий нийтэдгайхагдсан хөгжлийг бийболгож чадсан юм. 400 гаруймянгахан хүнтэй, нүүдлийн соёлиргэншилтэй орон сансарт хүнээнисгэтлээ асар том амжилтүзүүлсэн. Тиймээс энэ зуундч гэсэн бид хүрэх үр дүнгээтодорхойлж, шаардлагатайасуудлаа шийдвэрлэж байж боломжид хүрнэ. Гол нь байгаа боломжийг хөгжилд яаж хувиргах вэ. Тэр хөгжлөө хүнд хэрхэн хүргэх вэ. Хүнээ хөгжүүлэх, монгол өрх гэрээ бэхжүүлэх, өрсөлдөх чадвартай болох, бүтээмжээ яаж дээшлүүлэх вэ гэдгээ тодорхойлох ёстой. Яагаад өнөөдөр монгол инженер яг адилхан ажил үүргийн хуваарьтай Канад хүнээс тав дахин бага цалин авч байна вэ. Энэ нь хүний хөгжил дутуу байгаатай холбоотой. Монгол хүнийг чадавхитай болгох нь, монгол хүний цөм нь юм. Эдийн засаг талаасаа маш их боломжтой. Энэ боломжийг хэрхэн хөгжил болгох вэ гэдэг нь чухал. Үүнд бэрхшээл их бий. Засаглалын шинэтгэлийг яаралтай хийх ёстой. Ялангуяа авлигал, хээл хахууль, хууль ёсны гажуудлыг арилгах хэрэгтэй байна. Мөн нийгмийн баялгийн хуваарилалт, баян ядуугийн ялгааг шинэчлэхгүй бол болохгүй. Хөгжлийн гол бодлого нь хүн. Тиймээс дундаж, чинээлэг нийгэм бүхий улс орон болох ёстой юм. Баян, ядуугийн хэт ялгаа байж болохгүй юм. Үүний тулд улс төрийн хэмжээний үндэсний зөвшилцлийг хийх хэрэгтэй.
-20 жилийн хөгжлийнбодлогыг тодорхойлохявцдаа эдийн засгийн тооцоо гаргасан байх. Ер нь ойрын хугацаанд Монгол Улсын хөгжил олон улсын хэмжээнд хаана нь явж байхаар харагдаж байна?
-Ойрын дөрвөн жилийн дотор бид Турк, Чех, Чилийн төвшинд хүрэх бололцоо байна. Дараагийн дөрвөн жил буюу найман жилийн дараа БНСУ-ыг гүйцэхээр харагдаж байгаа. Харин 2030 он гэхэд Швейцарь, Норвеги, Катарын хэмжээнд хүрэх боломж байна. Монгол Улс нэг хүнд ногдох үндэсний орлогоороо ойрын хорин жилд дэлхийд тэргүүлж чадахаар байна.
-Улс төрийн хэмжээнд зөвшилцөл хийнэ гэхээр бусад намынхантай хэлэлцэнэ гэсэн үг үү. Тэр нь юу байх юм бол?
-Уул уурхайн баялгийнбодлого ямар байх, баялгийг хэрхэн хуваарилах, гадаад аюулгүй байдлын бодлогоо яаж тодорхойлох гэсэн гурван зүйлийг дор хаяж 20-30 жилийн хугацаатай хатуу зөвшилцлөөр  гаргаж ирнэ. Ямар ч улс төрийн хүчин түүнийг хөндөхгүй байна. Зөвхөн энэ хүрээнд бусад улс төрийн нам хүчинтэй зөвшилцөнө. Харин бусад зүйлд тэр олон ургальч үзэл,өрсөлдөөн байна л биз. Яагаад гэвэл гол сууриа бид эвдээд байгаа байхгүй юу. Үндэсний зөвшилцлөөр тунхагласан Үндсэн хуулийнхаа цогц шинэчлэлийг хийж чадаад, Үндсэн хууль маань ирэх 20 жилийн хөгжлийн гол харуул байна.Ингэж чадсан тохиолдолд бидэнд маш том бололцоо бий. Салбар бүрт том сорилтууд бий. Тэр бүхнийг бид тооцсон. Мөн гэнэтийн аюул байна. Нийгэм, улс төр, байгаль орчин гээд давагдашгүй хүчин зүйлүүд учирвал хэрхэн даван туулах вэ гэх мэт. Үндэсний баялаг, том хуримтлал бүхий ард түмэн болж, өнөөдрийн эдийн засгийн муу загвараас татгалзаж чадах вэ гэдэг чухал. Үүнийгээ дагасан санхүү, татварын шинэчлэл хийх хэрэгтэй. Ингэж байж ард түмэн төрдөө итгэнэ. Бүр шаардлагатай гэж үзвэл ард түмнээрээ нээлттэй хэлэлцүүлэг хийнэ. Өнөөдөр уул уурхайг тойрсон нийгмийн том зөрчлүүд гүнзгийрч байгааг харж байна. Тиймээс нэг л шийдэлд хүрэх ёстой юм. Тэр нь Монгол Улс газрын доорх баялгаа ашиглах уу, үгүй юу. Хэрэв ашиглахаар бол яаж вэ гэдгээ тодорхой болгох ёстой юм. Орд газраа тойрсон баялгийн хуваарилалтыг нийгэмд яаж хийх вэ гэдэг нь тодорхой байх юм. Түүнээс биш нааш, цааш авч давхиад савлуулаад байж болохгүй л дээ.
-Улсын хөгжлийг дөрвөн жилээр төлөвлөх нь буруу гэж хэллээ. Тэгэхээр УИХ-д дөрөв, дөрвөн жилээр сонгогдон суух МАН-ын гишүүд та нарын дэвшүүлсэн 20 жилийн хөгжлийн бодлогын төлөө л явна гэсэн үг үү?
-Тэгэх ёстой. Хамгийн наад зах нь тэр бололцоог нь бүрдүүлэх хэрэгтэй. Хэрэв хөтөлбөр маань намын бага хурлаас дэмжлэг авах юм бол энэ нь МАН-ын ойрын 20 жилд баримтлах нийгэм, эдийн засгийн гол бодлого байна. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө намаас мандат авсан хэн ч гэсэн явах л ёстой.
-Бусад намынхантайзөвшилцөнө гэхээр тэд ч мөн адил танай намын 20 жилийн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болох нь ээ?
-Энэ бол намын бус улсорны бодлого. Улс төрийн намнийгэмд хүлээсэн үүргийнхээдагуу бодлогын загваргаргаад, нийгэмд нээлттэйгээртанилцууллаа. Түүнийгтойроод бүгдээрээ ярилцах ёстой. Энэ бол тэртээ тэргүй Монголчуудын уйл хэрэг. Бид үүргээ ухамсарлан, хариуцлагаа хүлээгээд энэ асуудлыг гарган тавьж байна. Түүний ус тосыг нь ялгаад шийдэж чадвал том ажил. Хамтарч л чадвал бидэнд боломж байна. Маш богино хугацаанд Швейцарь шиг болох нь байна шүү дээ. Гэтэл энэ боломжийг алдчих аюул байна. Тэр аюулыг монголчууд өөрсдөө бий болгож байгаа. Дээрээс нь гадны нөлөө бий. Нэг талаас асар их бололцоо, нөгөөтэйгүүр том эрсдэл дагуулсан туйлын эмзэг цагт ирээд байна. 2012 он Монгол Улсын хувьд шийдвэрлэх жил. Ирэх сонгууль зөв, шударга болоосой гэж би дотроо залбирч байна. Сонгуулийг уймуүлж, бужигнуулах сонирхол их байгаа нь бодитой болоод байгаа. Тиймээс 2012 оны сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь хэн болохыг харж байж гаргах шаардлага байна. Үнэхээрийн эх оронч, үндэсний эрх ашгийн төлөө зогсч чадах хүмүүсийг гаргаж ирэх цаг хугацаа ирээд байна. Түүнээс биш хоосон үймүүлэгчид хэрэггүй.
-Сонгууль будлиангуулах сонирхол бодитой харагдаж байна гэдгээ тодруулахгүй юу. Тухайлбал, яг ямар бодитой нөхцөл байдал танд ажиглагдсан бэ?
-Тийм сонирхол гадна болон дотроос ч харагдаж байна. Ерөөсөө л баялаг тойрсон. Түүнийг л баялгийн хараал гэдэг. Монголчууд ухаан зарж сонгуулиа зөв хийгээд, гарсан УИХ, Засгийн газар нь тогтвортой ажиллах юм бол ирэх дөрвөн жил Монгол Улс шийдвэрлэх ажлаа хийх гээд байна. Гэтэл үүнийг үгүйсгэх гэх мэт түмэн оролдлогууд гарч байна. Сонгуулийн хууль өөрчлөх ёстой гэсээр байгаад хийлээ. Хууль гарангуут буруу боллоо гэж байна. Ердөө л бүгдийг үгүйсгэж, харлуулах уур амьсгал үүсээд, түүн рүү чиглүүлсэн ажил байгаа нь харагдаад эхэллээ. Гэтэл миний дээр хэлсэн дөрвөн том асуудлаар Монгол Улс урагшилчихсан байна шүү дээ. Дээрээс нь ирээдүйн том боломж бий. Энэ бололцоог үгүйсгэх том боломж яваад байна.
-Намын бага хурлын гишүүдэд хэзээ танилцуулах гэж байна?
-Бид хоёр жилийн хугацаанд ард түмнээ сонслоо. Түүний үр дүнд ийм зүйл боловсрууллаа. Ард түмнээрээ хэлэлцүүлэн ус тосыг нь ялгасны дараа бага хурлаараа батална. Тэгсэн тохиолдолд мөрдөх ёстой хөгжлийн бодлого болох юм.
Нийтлэлч
Б.Саран
Эх сурвалж
Монголын мэдээ
2011 оны 12-р сарын 27, Мягмар гариг

No comments:

Post a Comment