Monday, 23 April 2012

Д.Очирбат: Намын нэр нь намын гишүүдийн өмч


МАХН-ын Бага хурлын ээлжит 12 дугаар хуралдаан өнөөдөр болно. Бага хурлын өмнөхөн МАХН натынхаа нэрийг өөрчлөх талаар ярьж эхэлсэн. УИХ-ын зарим гишүүдийн байр суурийг сонирхлоо..

-МАХН анх үүсэн байгуулагдахдаа Монгол Ардын Нам нэртэйгээр үүсэн байгуулагдаж байсан. Тэгэхээр Монгол Ардын нам нь МАХН-ын анхных нь нэр юм. МАХН нь үндэсний хувьсгал, эрх чөлөө, тусгаар тогтнолыг өнөөдөр хүртэл нуруун дээрээ үүрч яваа улс төрийн хүчин юм.Тиймээс МАХН гэсэн нэрийг Монгол Ардын Нам гэсэн нэрээр солиход эмзэглээд байх зүйлгүй юм. Өөрөөр хэлбэл, хуучин байсан намынхаа нэрээ авч байна гэсэн үг. Өнөөгийн нөхцөл байдал, улс орны хөгжлийн бүтээн байгуулалт дэлхийн нийтийн өөрчлөлттэй уялдуулж, намынхаа шинэчлэлийн ажльш хүрээнд хийж байгаа л нэг ажил гэж ойлгож байна.Энэ асуудлаар саяхан МАХН-ын удирдах зөвлөл, УИХ дахь намын бүлэг хэлэлцсэн. Гэхдээ энэ нь учир дутагдалтай. МАХН 180 мянган намын гишүүнтэй. Намын нэр бол намын гишүүдийн өмч. Тиймээс намын гишүүдээс санал авч, тэдний саналыг хамгийн түрүүн тусгаж асуудалд хандах учиртай.
Г.Мандуул
МОНЦАМЭ
2010 оны 9-р сарын 07, Мягмар гариг  

No comments:

Post a Comment