Wednesday 18 April 2012

С.Бямбацогт: АН-ынхан сандал ширээнээс болж хөдөлмөр эрхлэлтийн хуулиас завсарлага авсан Парламентын хаврын чуулган эхлэхээс өмнө үр дүнгийн талаар я

Парламентын хаврын чуулган эхлэхээс өмнө үр дүнгийн талаар янз бүрийн таамаглал их байлаа. Гишүүд томоохон асуудал хэлэлцэх тул гацаж тээглэх зүйлгүй явна гэж байсан. Тэгвэл өнөөдөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль "шаварт суучхаад" байгаа. Учир нь, хууль гарах сургаар хот, дүүргүүдэд шинэ бүтэц бий болсон байна. Үүнийг нь УИХ дахь АН-ын бүлэг буруутгаж, хууль зөрчсөн тул цааш хэлэлцэхгүй. Асуудлаа зохицуулчхаад эргээд ирээрэй хэмээн буруу хараад суучихсан. Харин ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт тун сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн юм. Энэ талаар түүнээс тодрууллаа.

-АН-ын бүлэг завсарлага авчихлаа.Ярилцаж шийдэх боломж бий юу?

-Өнгөрсөн оны аравдугаар сард Засгийн газраас өргөн барьсан төсөл л дөө. Намрын чуулганаар хэлэлцэх байсан ч Засгийн газрын гишүүдийн байр суурь өөр байсан болохоор хойшлуулсан. Өөрөөр хэлбэл, сайд нар нэгд-эн байр суурьт хүр гэсэн үүрэг даалгавар өгсөн юм. Мөн завсарлагааны хугацаанд ажиллах надаар ахлуулсан ажлын хэсэг томилж, сайд нартай уулзалт зохион байгуулан хаврын чуулганаар хэлэлцэхэд бэлэн болго гэсэн. Бид хэд хэдэн удаа уулзалт хийж, хаана харьяалагдах, юу хийхээ ярилцан шийдээд оруулж ирлээ. Гэтэл зарим нэг асуудлаас болж дахин гацчихлаа. Ерөнхийдөө нэг, хоёр дахь хэлэлцүүлэгтээ орчихсон асуудал. Эцсийн хэлэлцүүлгийг нь хийчихье гэсэн чинь АН-ын бүлэг завсарлага аваад цааш явахаа больж байх шиг. Уг нь, яаралтай хэлэлцээд гаргачихмаар л байгаа юм.

-Ер нь, ямар дүгнэлт хийж байна вэ?

-Яг юу гэж дүгнэхээ сайн мэдэхгүй юм. Баяр дарга Ерөнхий сайдын албан тушаал, намын даргын суудлаа өгөхдөө АН-ын дарга Н.Алтанхуягтай ярьж байсан л даа. Тэрээр "Хамтарсан Засгийн газар ард түмнийхээ өмнө амласнаа биелүүлэх, хөгжил дэвшлийн ажил хийх үү эсвэл сандал ширээний төлөө бий болсон уу" гэж асуухад ажил, амлалтаа биелүүлнэ. Танай намынхан хөөсөн ч Засгийн газраас гарахгүй заавал хийж гүйцэтгэнэ гэсэн байгаа. Гэтэл өнөөдөр ажил хийх гэхээр тээг болоод огт явахгүй байна.

-Асуудал нь юунд байгаа бол.Таны бодлоор?

-Хууль зөрчлөө, сандал ширээний асуудлаа манайд ашигтайгаар шийдсэнгүй л гээд байгаа. Түрүүн хэлсэн шүү дээ, сандал ширээ хамаагүй гэж байсан хүмүүс яагаад ийнхүү зууралдаад байгааг ойлгохгүй юм.Уг нь, 2011 оныг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил хэмээн Засгийн газраас зарласан. Ажилгүйдэл нь монголчуудын өмнө тулгамдсан хамгийн том асуудал болчхоод байгаа. Үүнийг шийдье гэж хууль боловсруулан батлах гэхээр тэд хойш суучихлаа. Ерөнхийдөө шинэ бүтцийн дарга, даамлууд нь манай намынх байх ёстой гэсэн зүйл ярьж сууна.

Л.Номин

2011 оны 4-р сарын 25, Даваа гариг, Ардчилал

No comments:

Post a Comment