“Улсын Их Хурлын сонгуулийг товлон зарлах
тухай” УИХ-ын тогтоолын төслийг намын бүлгүүд хэлэлцэж, сонгуулийн товыг пүрэв
гарагт зарлахаар болсон.
Энэ асуудлын хажуугаар Их хурлын
сонгуулийг хуучин хуулиар явуулах нь гэсэн мэдээлэл гарах боллоо. Ямар
шалтгаанаар ийм мэдээлэл гарч буй талаар УИХ-ын гишүүн Д.Очирбаттай таван үг
солилоо.
-УИХ-ын сонгуулийг шинэ бус хуучин хуулиар явна гэсэн мэдээлэл гадуур яригдаж байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Тийм асуудал байхгүй. Шинэ сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гэдгээ хүргүүлсэн. Холимог системээрээ буюу шинэ хуулиараа явна. Хуучин хуулиар явах ямар ч боломж байхгүй. Тэр хууль хүчингүй болчихсон хууль.
-Яагаад ийм яриа гараад байгаа юм бол..?
-48:28 буюу холимог систем гэдэгт маргаан үүсээд байгаа. УИХ-ын сонгуулийн 26 тойрогт 48 мандат дээр нэр дэвшигчид мажоритариар өрсөлдөж ялагдсан ч сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авбал пропорциональ хэсэг рүү гулсч сонгогдсонд тооцогдож пропорциональ 28-д өрсөлдөж болохоор хуульчилсан нь Үндсэн хуулийн зүйл заалтуудыг зөрчсөн гэсэн заалтаар хүмүүс Цэцэд хандаад байгаа нь ийм яриа гаргахад хүргэсэн болов уу.
-Хэрвээ ямар нэг шалтгаанаар хуучин хуулиараа явах бол та яаж хүлээж авах вэ?
-Шинэ хууль батлагдсанаар хуучин нь хүчингүй болдог учраас өмнөх хуулиар явуулах ямар ч боломжгүй. Батлагдсан хуулиараа буюу холимог системтэй шинэ хуулиа дагаж мөрдөнө.
Б.Өнөртогтох

Монголын мэдээ
2012/04/25
No comments:
Post a Comment