“VIP” булангийнхаа хойморт Тєв
аймгийн Баянбараат сумын харьяат Монгол Улсын арслан, гавьяат дасгалжуулагч
Лувсанчимэдийн Сосорбарамыг урилаа.
Жудагтай монгол бєх, сайхан монгол
эрийн тєлєєлєл байсаар ирсэн Со арсланд ард тvмэн ам сайтай байдаг. Тэрбээр
1959 онд улсын баяр наадам зургаа давж улсын начин, улсын наадамтай хамт болсон
Монголын залуучууд оюутны анхдугаар их наадмын барилдаанд 37 бєхєєс 32 давж
улсын заан, 1963 онд Монголын бvх ард тvмний II спартакиадад 30 бєхєєс нэг ч
уналгvй тvрvvлж улсын арслан цол хvртсэн. Л.Сосорбарам улсын баяр наадамд 13
удаа шєвгєрснєєс гадна 1965 оны сар шинийн барилдаанд тvрvvлж байв. Ийм л
сайхан монгол эртэй уншигч таныг уулзуулж байна.
-Хvмvvс таныг Тєв аймгийн Баянбараат сумынх гэдгээр сайн мэднэ. Харин сvvлчийн vеийн ном хэвлэлд Баян-Єнжvvл сумын харьяат гэсэн байх юм. Энэ ямар учиртай юм бэ?
-Манай Баянбараат сум маань 1974 онд татан буугдаад Єнжvvл сумтай нийлж, Баян-Єнжvvл нэртэй болсон. Би унасан газар Баянбараат сумаараа цоллуулдаг. Vvнд Єнжvvлийнхэн жаахан дургvй, Бараатынхан дуртай байдаг юм (инээв).
-Таныг Монгол Улсаас тєрсєн дэлхийн анхны аварга Д.Дэмбэрэлтэй тоглож єссєн гэдэг юм билээ?
-Тийм ээ. Дэмбэрэл бид хоёр Бараатын ар талын хонхорт єссєн. Би Дэмбэрэлийн тухай “Шавартай нууранд шалдан тоглож єссєн” гэж нэг бичиж байсан. Бид хоёр чацуу. Дэмбэрэлийн ээж нь тєрєхийн хvндрэлээс болоод нас барсан юм. Тиймээс манай ээж бид хоёрыг ихэрлэж хєхvvлж байсан гэдэг. Дэмбэрэлийг Должин гэж их ядуу хvн єргєж авсан. Хєєрхий цатгаж чаддаггvй байсан болохоор манай ээжийг хєхдєг байсан юм билээ. Бид Дэмбэрэлийг шоглож уйлуулна. Тэгэхэд Должин гуай “Муусайн золигнууд хvvхэд уйлууллаа” гэхэд бид нар зугтаадаг байж билээ. Савар барьчихаад “Миний охин ногоон ч гэсэн номин шиг, цэхэр ч гэсэн чихэр шиг хvн болно доо. Та нар харж байгаарай” гээд биднийг хєєдєг байсан (инээв).
-Уучлаарай. Таныг ч бас багад єргvvлэх гэж байсан юм уу?
-Vнэн vнэн. Манай аав ээжээс найман хvvхэд гарсан юм билээ. Эгч бид хоёрын дунд гурав тогтоогvй. Аав ээж хоёр намайг тогтохгvй байх, хvн авъя гэвэл єгчихнє гэсэн юм. Монгол Улсын хєдєлмєрийн баатар, ардын жvжигчин, уртын дууч Н.Норовбанзад гуайн ах “Шумуул” Сосор, Шаравжамц гуай хоёр манайхаар орж гардаг айл хvмvvс. Тэд “Хvv гарвал манайх авна” гэхэд манай хоёр зєвшєєрсєн гэсэн. Манай ээж их гvдэсхэн хvн байсан. Намайг гарсны дараа Сосор, Шаравжамц гуай хоёр манайд намайг авах гээд ирсэн байгаа юм. Хvvхдийг хєхєє хєхєж байхад нь дээгvvр нь хадгаа тавиад хєхнєєс нь угз татаад авдаг ёстой юм гэсэн. Хадаг тавих гээд явж байхад нь ээж “Аваад яв” л гэж. Харин ажаа буруу хараад суусан гэсэн. Манай нутгийнхан аавыгаа ажаа гэдэг юм. Тэгэхээр нь хадгаа тавьж чадаагvй гэсэн (инээв). Би сvvлд ааваасаа “Намайг яагаад єргvvлээгvй юм бэ” гэж асуухад “Амьд байх болов уу гэж бодогдоод байсан юм” гэж ярьдаг байж билээ.
-Та тэгвэл нэлээн эрх танхи єссєн байх даа?
-Тэгэлгvй яах вэ. Дээр тогтоогvйгээс гадна хамгийн отгон нь болохоор их эрхэлсэн. Аавынхаа мєрєн дээр л тонгочно шvv дээ. Манай ээж “Энэ нэг юм эцгийгээ харахаар бvр галзуурах юм” гэж хэлдэг байсан. Би аавынхаа хоёр мєрєн дээр нь мордчихоод толгой дээр нь аягатай хоолоо тавиад идэж байдаг байсан гэдэг (инээв). Манай аав надад юу ч хэлэхгvй. Харин ээж юм хэлнэ ээ. Манай аав 1899, ээж 1900 онд тєрсєн.
-Таны ярьсан “Шумуул” Сосор, Шаравжамц гэж хоёр хvн нэрт дуучин Н.Норовбанзадын тєрсєн ах юм уу?
-Тийм.
-Та тэгвэл нэрт дуучны бага насыг мэдэх юм байна. Тийм vv?
-Би мэдэхгvй. Хотод орж ирж байж л мэдсэн. 1957 онд Москва хотод болсон Дэлхийн залуучуудын оюутны их наадмаас алтан медальтай ирж, тvvнээс хойш мандсан хvн дээ.
-Та 1958 онд аравдугаар анги тєгсєх жилээ сумынхаа наадамд улсын арслан С.Оргодолыг хаяж тvрvvлсэн. Гуравхан жилийн ємнє улсын наадамд тvрvvлээд байсан арсланг унагасныг бодоход багаасаа л “хатуу боорцог” байжээ?
-(Инээв). Vvнээс ємнє 1956 онд нэг барилдсан юм. Сумын наадмын шєвгийн дєрєвт намайг амалж авсан. С.Оргодол гуай халаад гар дээр цохиод зайлж татдаг. Зайлаад татахаар нь би хєнгєхєн юм болохоор дэгдэж очоод суганд нь наалдчихсан. Мань хvн цочоод татахдаа тохойгоороо миний хамрыг цохидог юм. Цус гоожоод тогтдоггvй ээ. Хамрын хоёр нvхийг бєглєхєєр амаар гараад болдоггvй. Ингээд би наймдугаар ангид байхдаа унаж байсан юм. Тэгэхэд С.Оргодол гуай “Би энэ Лувсанчимэдийн хvvг хоёр жилийн дараа дийлэхгvй байх шvv. Бєх болох шинж нь орчихож” гэж хэлсэн гэдэг.
-Тэгвэл 1958 онд хоёр дахиа таарчээ?
-Тэгэхэд С.Оргодол гуайг давж, Баянбараат сумын наадамд тvрvvлсэн. Улсын арслан цолтой том бєхийг хаяж, их урам авч байлаа. Тэр намраа ХААДС-ийн (Одоогийн ХААИС) оюутан болон хотод ирж, томчуудтай гар зєрvvлж эхэлсэн дээ.
-ХААДС тэр жил МУИС-иас тусдаа гарсан бил vv?
-Тийм. Би ХААДС-ийн анхны оюутан. Тэр жилийн зургадугаар сард СнЗ-ийн тогтоол гарч, МУИС-иас тусгаарлахад би оюутан болж элссэн. Би ХААДС-д малын их эмч мэргэжлээр 1958-1963 онд суралцсан. Тєгссєнєєсєє хойш багшилж байна.
-Одоо ч гэсэн багшилж байгаа юм уу?
-Одоо яах вэ. Багшилдаг нэртэй байж байна. Их дээд сургуульд 50 хувийн багш гэж байдаг юм. Авдаг нь, ажилладаг нь, амардаг нь ч 50 хувь. Наддаа болж байна. Намайг “Гарна” гэхэд хvvхдvvд “Та байж бай” гэдэг. Би хавар нь “Намар ирж чадахгvй шvv” гэдэг ч намар болохоор “Таны нэр хичээлийн хуваарь дээр байна” гэдэг. ХААИС бол миний нэг гэр.
-1959 онд Монголын залуучууд оюутны анхдугаар их наадам болж, 37 бєхийн тойргийн барилдаанаар улсын цол олгосон. Д.Дамдин аваргыг тэр жилийн долдугаар сарын 12-нд улсын наадмаар тvрvvлж даян аварга, орой нь анхдугаар наадамд тvрvvлж дархан аварга цол хvртсэн гэдэг. Улсын цол олгох энэ хоёр том барилдаан зэрэг болсон юм уу?
-Тийм. Тэр их чамин. Спортын тєв ордон 1958 оны аравдугаар сард нээгдсэн юм шvv дээ. Тэгээд 1959 оны долдугаар сарын 9-нд Монголын залуучууд оюутны анхдугаар их наадам Спортын тєв ордонд эхэлсэн юм. Тэр єдєр улсын арслан Ж.Чойжилсvрэн, улсын начин “Урт гарт” Г.Баасансvрэн, Содномдорж, би гэсэн ХААДС-ийн дєрвєн бєх бэлтгэл хийж байсан. Тэгсэн ХААДС-ийн багш, гавьяат багш Ч.Ишдорж машинтай очиж “Бєх эхэллээ” гээд бид нарыг авчирч барилдуулсан. Би эхний єдєр улсын цолтой 17 бєхтэй барилдаж бvгдийг нь давсан. Тухайн vед яг нарийн хуваарь, кодекс байсангvй. Хоорондоо таараагvй хоёр хvн барилдсанаа тэмдэглvvлээд яваад байлаа.
-Монголын залуучууд оюутны анхдугаар их наадмын бєхийн барилдаан Спортын тєв ордондоо болж єндєрлєсєн vv?
-Vгvй. Одоо энэ МVОХ-ны байр байгаа газарт байсан Бага цэнгэлдэх хvрэлээнд шилжсэн. Тэр жил одоогийн Их цэнгэлдэх хvрээлэн (Тєв цэнгэлдэх хvрээлэн) ашиглалтад орсон тvvхтэй. Монголын залуучууд оюутны анхдугаар их наадмын бєхийн барилдаан Бага цэнгэлдэх хvрээлэнд, улсын наадмын барилдаан Их цэнгэлдэх хvрээлэнд болсон. Би ч гэсэн долдугаар сарын 12-нд хоёр цол авсан юм шvv дээ. Улсын наадамд А.Нагнайдорж начнаар зургаа давж улсын начин, орой нь Монголын залуучууд оюутны анхдугаар их наадмыг 32 даваатай єндєрлvvлж улсын заан цол хvртсэн. Д.Дамдин аварга 35 даваа, ганц унаатай тvрvvлж, Ч.Бээжин, “Тэмээ єргєдєг” Б.Жамъяндорж бид гурав 32 даваагаар улсын заан цол хvртэж байлаа.
-Та 1962 оны vндэсний бєхийн УАШТ, 1963 оны Монголын бvх ард тvмний II спартакиадад тvрvvлсэн. Тойргийн барилдаанд амжилттай барилддаг байсны тань нууц юу вэ?
-Би хурдан барилдаантай. Тиймээс ядрах нь бага байсан. Одоогийн залуус надад итгэхгvй байх. 1962 оны УАШТ-д би тvрvvлж, Ж.Мєнхбат аварга vзvvрлэж, 1963 оны Монголын бvх ард тvмний II спартакиадад би тvрvvлж улсын арслан, Х.Баянмєнх аварга vзvvрлэж улсын заан цол хvртэж байлаа. Одоо vvнийг яривал хvvхдvvд vнэмшихгvй, “Энэ євгєн бурж байна” гэх байх (инээв).
-Ж.Мєнхбат аварга залуу бєх байхдаа 1961 оны Монголын бvх ард тvмний анхдугаар спартакиадад тvрvvлсэн ч улсын арслан цол олгоогvй нь ямар учиртай юм бэ?
-Тэр чинь их сонин, хоёр алтан медальтан тєрсєн. Уг нь Ж.Мєнхбат тvрvvлсэн ч мань хvнийг аархаж, ёс зvйн алдаа гаргасан гээд хасчихсан юм. Ингээд Ж.Чойжилсvрэн алт, би мєнгє, Т.Зундуй хvрэл медаль хvртсэн. Харин Ж.Мєнхбат дараа нь очоод алтан медалиа авсан.
-Ж.Мєнхбат аварга танаас их эмээдэг байсан. 1963 оны улсын наадмын их шєвєгт тантай тунахад айхдаа гуя нь чичирч, vvнийгээ мэдэгдvvлэхгvйн тулд алгадаад байсан гэдэг. Vvнийг нь та анзаарч байв уу?
-Намайг л айлгах гэж гуяа алгадаж байна гэж санахгvй юу. Би тvvнээс ємнє Улаанбаатар хотын болон улсын аварга шалгаруулах барилдаанд даваад байсан. Ж.Мєнхбатад намайг хаях аргыг улсын арслан “Хужаа” хэмээх Є.Чvлтэмсvрэн гуай зааж єгсєн байдаг юм.
-Юу гэж хэлсэн юм бол?
-“Чи эхэлж мэх хийж болохгvй. Сосорбарамын дайралтыг тэсэх хэрэгтэй. Цаадах чинь тайрч явж байхдаа зогсдог. Тэгэхэд нь хєлєє явуулчих” гэж хэлснийг сvvлд сонссон. Яг л тийм барилдаан болсон доо.
-Тангад гэж мэргэн хvн Ж.Мєнхбат аваргад “Энэ Сосорбарам vсээ хусуулчихвал улсын наадамд тvрvvлэх хvн” гэж хэлж байсан гэдэг. Энэ яриаг та хэдийд сонссон бэ?
-Єє тєє сvvлд.
-Та улсын арслан цол хvртэхдээ хэдэн кг жинтэй байв?
-Инээд хvрмээр юм байсан шvv. 78 кг жинтэй. Би хурдтай барилддаг байсан.
-Бєхчvvд таныг гартаа нэлээн бvлтэй байсан гэдэг юм билээ?
-За яах вэ. Манайх нэлээн адуу малтай байсан. Тиймээс хоёр гартай жаахан юмтай болсон гэж боддог. Гар ч гайгvй шvv. Харин хєл байхгvй шvv дээ. Би хєл мэхээр ганцхан хvн унагасан байдаг. Хэн бэ гэж асуу.
-Хэнийг унагасан юм бэ?
-Х.Баянмєнх аваргыг (инээв). 1970-аад онд Спортын тєв ордонд болсон барилдаанд бид хоёр vлдсэн юм. Давшлаад, хєл нь урд хvрээд ирэхгvй юу. Тэгэхэд нь хєл мэх хийгээд унагасан.
-Та Монголын самбо, жvдо бєхийн анхны шигшээ багийн тамирчин. Таныг жvдо бєхєєр олон улсын анхны медалийг авчирсан гэдэг юм билээ?
-Тийм. 1971 онд БНАСАУ-ын Пхеньянд Ах дvv армиудын тэмцээн болсон. Би +95 кг-ын жинд барилдсан санагдаж байна.
-Та ямар медаль хvртсэн юм бэ?
-Хvрэл байх аа. Би тэгэхэд нэг хєглєсєн юм. Барилдаж байгаад бэртээд тэмцээнээ дуусгаж чадаагvй. Намайг медаль хvртлээ гээд авчирч єгч байсан. Бас 1972 онд Унгарт болсон социалист орнуудын Нийгмээс хамгаалах яамны спартакиадиас хvрэл медаль хvртсэн.
-Таны зурагтай энэ хивсийг хэн дурсгасан юм бэ?
-“Vнэмлэх нь тэнд байгаа. “Эрдэнэт хивс” компаниас “Монголын жудаг ёс тєгєлдєр бєх” шагналыг жилд нэг олгодог юм. Ноднин гурав дахийг нь би авсан. Надаас ємнє П.Дагвасvрэн арслан, Д.Мягмар заан авсан. Энэ хивсэндээ би их дуртай байдаг юм. Ямар дэвсээд байгаа биш.
-Та уртын дууч удамтай. Энэ тухай дэлгэрvvлж ярьж єгєхгvй юу?
-Миний євгєн аав хvрээ баруун урд зvгт дуучин “Хєх” Намид гэж хvн байсан. Би vр хvvхэд, ах дvvсээсээ дуучин гарна гэж хардаг байсан. Гарахгvй юм аа.
-Та бас мундаг дуучин шvv дээ?
-Би юу базаах вэ дээ. Би нэг хєглєлєє. 1999 онд “Миний нутаг сайхан” гэж урлаг, спортын наадам болсон. Бєхчvvдийн хооронд дууны тэмцээн болоход би гуравдугаар байрт орсон юм. Тухайн vед “Єндєр цол, ахмад нас хоёроор л гуравдугаар байрт орлоо. Мундаг дуулдаг хvvхэд их байна” гэсэн. Би “Хэрлэнгийн баръя” дуулсан юм. Тэгсэн ардын жvжигчин, хєдєлмєрийн баатар, тєрийн шагналт Д.Лувсаншарав гуай “Сосорбарам аа. Чиний сая дуулдаг дуу чинь хаанахын ая вэ” гэхэд нь “Хэн мэддэг юм бэ. Манай нутаг их найртай. Найран дээр дуулж байхыг нь сонсоод нэг аялдаг болсон юм” гэсэн. Тэгсэн Н.Норонбанзад гуай намайг ємєєрч байгаа шинжтэй “Лууяа багш аа. Энэ уртын дууг єєрийнхєє хоолой, намба тєрхєнд тааруулаад жаахан єєрчилж дуулдаг газар газрын ая єєр шvv” гэж хэлсэн. Д.Лувсаншарав гуайн нутгийн дууг єєр аяар дуулчихаар жаахан гайхсан байлгvй дээ. Манай Бараатын ая гэж байдаг юм шvv дээ.
-Та нас сvvдэр хэд хvрч байна вэ?
-70 нэлээн гарлаа шvv. 1937 оны гал vхэр жил гарсан хvн шvv дээ.
-Ийм хєнгєн шингэн, сайхан байгаагийн нууц юунд байна вэ?
-Нууц юу байх вэ. Би архи уудаггvй хvн шvv дээ. Айраг их уудаг ч одоо ууж болохгvй байна. Сахар ихдээд байна. Хорьсон юмнаас нэг юм баригдахгvй байгаа нь єєх. Айлд ороход єнгєтэй єєдтэй, єєхтэй тостойгоо єгдєг. Би євчтэй гээд ярвайгаад суугаад байлтай биш. Сурчихсан болохоор нэг л мэдэхэд аль єєхтэй юмыг нь бариад сууж байх юм.
Д.Нанжид

Өдрийн шуудан
No comments:
Post a Comment