Tuesday 17 April 2012

С.Бямбацогт: Эдийн засгийн хөшүүрэг хэрэглэж бйаж малыг богино хугацаанд эрүүлжүүлнэ


УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.

-Малчдын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг өнгөрсөн чуулганаар баталсан. Энэ баримт бичигт зааснаар төсвийн зардлын нэг хувийг малчдад зориулах ёстой. Ирэх оны төсөвт үүнийг суулгасан уу?

-Засгийн газрын өргөн мэдүүлсний дагуу Төрөөс малчдын талаар баримтлах бодлогын баримт бичгийг өнгөрсөн хавар УИХ баталсан. Монгол Улс анх удаа малчдыг дэмжих бодлогын баримт бичигтэй болж байгаа нь энэ шүү дээ. Түүнээс биш, өмнө нь дандаа л малаа яаж өсгөх вэ, түүхий эдийн үнийг яаж өндөр байлгах вэ гэж л ярьдаг байсан. Харин анх удаа л ийм том хөтөлбөрийг өнгөрсөн жил баталсан л даа. Тодорхой зорилттой, үе шаттай, төлөвлөгөө төсөвтэй ийм хөтөлбөр. Үүн дээр Монгол Улсын төсвийн зардлын нэг хувийг малчдын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд зарцуулна гээд заачихсан. Харамсалтай нь үүнийг хэрэгжүүлсэнгүй л дээ.

-Ирэх оны төсвөөр тооцвол хэдэн төгрөг суулгах ёстой байсан гэсэн үг вэ?

-23 тэрбум төгрөг. Засгийн газар нэг хувийг зарцуулна гэж оруулж ирсэн. харин төсөв дээр 0.4 хувийг л зарцуулахаар тусгасан байсан. Ойролцоогоор есөн тэрбум гэсэн үг. Уг нь Үндсэн чиглэлийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд санал гаргаад нэг хувь багадах юм байна, хоёр хувь болгоё гэдэг дээр тохирсон байсан ч төсөвт суулгаагүй. Үндсэндээ бидний баталсан баримт бичиг, төлөвлөгөө, төсөв гурав маань хоорондоо ямар ч уялдаагүй болчихсон.

-Малчдын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг баталсны дараа маш сайн хөтөлбөр боллоо гээд УИХ-ын гишүүд ч ярьж байсан, иргэд ч санал нэг байсан. Харамсалтай нь, тэр хүссэн үр дүн нь харагдахгүй байна. Биелүүлэхгүй юм бол ингэж цаас үйлдвэрлэж, цаг барахын хэрэг байсан юм уу?

-Асуудлын гол нь энэ болчихоод байна л даа. Бид их юм ярьдаг, ярьсныхаа дагуу маш гоё цааснууд үйлдвэрлэдэг. Нэг их зузаан, хүн уншихад үүнийг хийчихвэл амьдрал сайхан болчих юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр. Харамсалтай нь хэрэгжүүлж чаддаггүй. Ийм л байдалтай болчихоод байна. Үр дүнг нь хянадаггүй, тооцдоггүй болохоор өөрийн тань хэлснээр цаас үйлдвэрлэж байгаа л хэрэг.

-Одоо бас "Монгол мал" гээд маш том хөтөлбөр хэрэгжүүлэхээр ярьж байна.Малчдын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг шиг сайхан мөрөөдөл жагсаасан цаас болчих юм биш байгаа.

-Гишүүд ч бас ингэж болгоомжилж байгаа. Өнгөрсөн намар "Монгол мал" хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг УИХ-аас байгуулсан. Энэ ажлын хэсэг маань Засгийн газар, салбарын яамтай хамтраад "маш сайхан" хөтөлбөр боловсруулж байгаа. Бараг л дуусч байна. 2021 он хүртэл хэрэгжүүлэх хөтөлбөр. Энэ хугацаанд 935 тэрбум төгрөг зарцуулна гээд л.

-Бараг нэг их наяд төгрөг зарцуулах нь ээ?

-Тийм. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр монгол мал Үнэхээр л хэрэгжүүлэх ёстой л асуудлууд байгаа. Гэхдээ бидний зарим гишүүн үүн дээр байр суурь арай өөр байгаа.

-Яагаад тэр вэ. Малыг эрүүлжүүлэх ёстой, түүхий эдийн үнийг өсгөх ёстой биз дээ.

-Уг нь зөв. Гэхдээ бүх юмыг төр шийддэг байж болохгүй. Энэ чинь л Монголыг нийгмийн халамжийн улс болгох гээд байгаа юм шүү дээ. Ингэж малчдыг зүгээр л сууж бай, төр малыг чинь эрүүлжүүлээд өгье, түүхий эдийг нь үнэтэй болгоод өгье, бэлчээрийн гарцыг сайжруулаад өгье гэж болохгүй ээ. Уг нь миний бодлоор малчин ч бай, хэн ч бай өөрөө өөрийнхөө төлөө зүтгэдэг байх ёстой. Харин тулгамдаж байгаа асуудлыг нь л төр шийдвэрлэж өгөх хэрэгтэй юм. Ингэж хоёр талаасаа зүтгэж байж амжилтад хүрэхээс биш төр бүхнийг өөр дээрээ аваад байвал жинхэнэ халамжийн улс болно.

-"Монгол мал" хөтөлбөрийг та ийм баримт бичиг болох гээд байна гэж болгоомжилж байгаа юм уу?

-Ний нуугүй хэлэхэд ийм л зам руу явчих гээд байна.

-Тэгвэл өөрөөр монгол малыг үнэтэй байлгах, эрүүл байлгах ямар гарц байгаа вэ?

-УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Х.Наранхүү, Ц.Дашдорж, З.Энхболд бид хэдийн байр суурь арай өөр байгаа юм. Төр халамжлахаа болъё. Харин хийх гэж байгаа, бүтээх гэж байгаа зүйлд нь дэмжлэг үзүүлье гэж байгаа.

-Ингэхийн тулд яах ёстой гэж?

-Малаа эрүүл болгоё, ээмэгжүүлье, даатгалтай болгоё гэж байгаа юм. Тэгээд малын түүхий эдийг тушаадаг дотоодын үйлдвэрлэлтэй байя гэж байгаа.

-Ээмэг вакцин, даатгалын мөнгийг малчид өөрөө гаргана гэж ойлголоо. Тэгвэл Төрийн дэмжлэг нь юу байх юм бэ?

-Ээмэгтэй, эрүүл, даатгалтай малын гаралтай түүхий эдэд татаас өгье л дөө. Жишээлбэл нэг кг маханд 500 төгрөгийн татаас өгч болно. Энэ татаасыг авахын тулд малчид малаа ээмэгжүүлсэн байх ёстой, даатгалд хамруулж, вакцин хийлгэсэн байх ёстой. Бас малын гаралтай түүхий эдийг үйлдвэрт нийлүүлдэг байх хэрэгтэй гэсэн шалгуур ч байх юм. Ээмэгт нь бол тухайн малын бух мэдээлэл нь багтчихна шүү дээ.

-Мэдээж тооцоо судалгаа бий л байх. Тухайлбал, нэг малыг вакцинжуулахад хэчнээн төгрөг гаргах шаардлагатай вэ?

-Австралийн жишээ авъя л даа. Тэнд нэг малд жилдээ зургаан терлийн вакциныг нэг удаа л тарьдаг юм байна. Үнэ нь нэг доллар. Өнөөдрийн ханшаар бол 1500 төгрөг гэсэн үг. Харин малыг ээмэгжүүлэхэд 80 цент байдаг юм байна. Даатгалд хамруулахад нэг малд 100 гаруй төгрөг л зарцуулах байх. Ингээд даатгалтай, эрүүл, ээмэгжүүлсэн малынхаа түүхий эдийг үйлдвэрт нийлүүлсэн бичиг баримтаараа татаасаа авна.

-Хэрвээ ээмэггүй, даатгалгүй бол татаас өгөхгүй гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Махан дээр нэг жишээ авъя. Нэг богоос дунджаар 15 i мах авдаг байя. Нэг кг маханд 500 төгрөгийн татаас гээд тооцохоор үйлдвэрт нийлүүлсэн баримт бичгээ авчраад 7500 төгрөг авах нь. Энэ мөнгийг улсаас авахын тулд нэг мал дээр 3000 төгрөгийн л зардал гарах нь байна шүү дээ. эдийн засгийн арга хэрэглэвэл малыг хурдан хугацаанд эрүүлжүүлэх боломжтой гэж бид үзэж байгаа.

-Одоо ажлын хэсэг дээр бол татаас өгөхгүйгээр шууд вакцинжуулаад явъя гэж байгаа юм уу?

-Эхний ээлжинд малаа эрүүл болгоё гэж байгаа л даа. Ингэхийн тулд сум бүрт төрийн мал эмнэлэг байгуулъя. Сум болгонд гурван орон тоотой, нэг машинтай баахан цалин авдаг бүтцийг бий болгох нь л дээ. Үр дүнгээ өгөхгүй баахан зардал гарах юм биш байгаа гэж болгоомжлоод байгаа юм.
Эрүүл болоогүй цагт малын махыг хэн импортоор авах юм, хэн эцсийн бүтээгдэхүүн болгох юм. Цаг хугацааны хувьд малыг эрүүлжүүлэхэд төрөөс зардал гаргавал удах гээд байгаа юм. Түүний оронд татаас өгч эдийн засгийн аргаар үзвэл илүү богино хугацаанд эрүүлжүүлэх боломжтой. Ийм жишээ байгаа шуу дээ. Атрын III аяныг хар. Энэ хүрээнд газар тариалан эрхэлж байгаа компаниудад хөнгөлөлттэй зээл олгосон. Тарьсан буудайг нь төрөөс 80 мянган төгрөгийн татаас өгч худалдаж авсан. Гуравхан жилийн дотор газар тариалан сэргэчихлээ. Гурван жилийн өмнө дотоодын гурилын хэрэгцээнийхээ 30 хувийг ч хангадаггүй байлаа шүү дээ. Гэтэл энэ жил бараг 100 хувь дотооддоо хангаж байна. Оновчтой бодлого явуулбал ийм хурдан хугацаанд асуудлыг шийдвэрлэж болдог юм байна. Энэ туршлагаараа мал аж ахуйн салбарыг босгох бололцоо бий. Тэгэхгүйгээр шууд халамжилбал Өвөрмонголын малчид шиг л болно.

-Өвөрмонголын малчид яадаг гэж.

-Ердөө л 30 малтай байх ёстой гээд хуульчилчихсан. Илүү гарвал төр хураагаад авчихдаг. Гэхдээ cap бүр 580 юанийн цалин авдаг. Мал нь заасан газарт л бэлчээрлэх ёстой. Малчин гэхээсээ илүү өөрөө мал болчихож байгаа биз дээ. Ерөөсөө л төр, засгийн өгсөн мөнгийг л харж суудаг. Ийм байдлаар малчдаа дэмжиж болохгүй.

-Вакцинжуулаад, ээмэгжүүлээд ирвэл махны экспорт ч нэмэгдэнэ шүү дээ.

-Тэгэлгүй яахав. Манайх 50 сая малтай. Үүний 7-8 саяыг нь дотоодын хэрэгцээнд, 20 гаруйхан мянган тн мах л экспортолдог. Гэтэл бидэнд жилдээ 300 мянган тн мах экспортлох боломж байгаа. Нэг тн-ыг дөрвөн доллар гээд тооцоход зөвхөн махны экспортоос тэрбум доллар олох боломжтой. Гэтэл вакцинжуулаагүй, ээмэгжүүлээгүй малын махыг авах гадаад зах зээл байхгүй учир энэ боломжоо бид алдаад байгаа юм.

-Малыг вакцинжуулаад ээмэгжүүлээд экспортолно гээд гоё сонсогдож байна л даа. Гэхдээ малчдад олгох татаас эргээд л улсын төсөвт дарамт болох юм биш үү?

-Тодорхой хугацаанд төрөөс дэмжих юм бол мал аж ахуй өөрөө сэргээд л ирнэ. Малын мах, түүхий эд үнэтэй болохоор эргээд эдийн засгаа дэмжинэ, төсвийн орлогыг нэмэгдүүлнэ. Махны экспортоос олох нэг тэрбум доллараас НӨАТ авлаа гэхэд 140 тэрбум төгрөгөөр төсвийн орлого нэмэгдэх нь байна шүү дээ. Маш олон ажлын байр нэмэгдэнэ. Ядуурал багасна. Тэгэхээр тэдэнд төрөөс өгдөг байсан халамжийн зардлууд буураад эхэлчихнэ. Улаанбаатарыг чиглэсэн их нүүдэл ч багасна. Мал нь үнэгүй болчихсон, өөрсдөө орлогогүй учир л амьдралын эрхээр орон нутгаас Улаанбаатарыг барааддаг шуу дээ. Шууд утгаараа өгч байгаа татаас маань их юм шиг боловч дам утгаараа эдийн засагт асар их эерэг нөлөө авчирна. Тодорхой хугацааны дараа үр дүнгээ өгөх юм

2009 оны 12-р сарын 24, Пүрэв гариг, Үндэсний шуудан

No comments:

Post a Comment