Төрийн албан хаагчид хөрөнгө орлогын
мэдүүлгээ үнэн зөв бөглөхгүй, өөрт байгаа эд зүйлээ мартах тохиолдол цөөнгүй
гардаг болж. Иймээс УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, парламент дахь авлигын
эсрэг бүлэг хамтарч АТГ хөрөнгө орлогын мэдүүлгээ хэрхэн авдаг, эд зүйлээ
нуусан мартсан албан тушаалтантай ямар хариуцлага тооцож буй талаар нээлттэй
сонсгол зохион байгуулсан. Энэ сонсголын үр дүнгийн талаар УИХ-ын гишүүн
Ж.Энхбаяртай ярилцлаа.
-АТГ-ын
үйл ажиллагаа, хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар нээлттэй сонсгол явууллаа.
Үүний үр дүнгийн талаар?
-Бид 20 жил авлигатай тэмцэнэ гэж
ярьсан ч зогсоох, тэмцэх талаар тодорхой алхам хийгээгүй. Ганцхан АТГ байгуулж,
хууль гаргасан хууль нь тийм ч сайн болж чадаагүй. АТГ төрийн албан хаагчдаас
хөрөнгө орлогынмэдүүлэг авч шалган зөрчилтэй хүмүүст хариуцлага тооцуулахаap
удирдах албан тушаалтанд ханддаг. Саяхан энэ ажлын явцын талаар нээлттэй
сонсгол зохион байгууллаа. Төрийн албан хаагчдын бодит байдлыг олон түмэнд
мэдээлж байгаагаараа үр дүнтэй болсон гэж үзэж байгаа. Ер нь, эхний юм болгон л
саад бэрхшээлтэй тулгарч, алдаа дутагдал гардаг. Сонсгол бол авлигатай тэмцэх
нэг л алхам байлаа. Авлига, хээл хахуультайхэрхэн тэмцэх, цаашаа яах вэ гэдгээ
одоо тодорхойлох болно. Мөн хариуцлагын тогтолцоо хэрхэн хэрэгжиж байгааг
харлаа.
-Чухам
яаж?
-Авлигын эсрэг хуульд хариуцлага
тооцох, шалгах заалт хоёрдмол утгатай сул байгаа талаар АТГ-ынхан ярьж байсан.
Тиймээс хуульд зарчмын хэд хэдэн өөрчлелт оруулах шаардлагатай болсныг ойлгож,
төсөл боловсруулж байна. Удахгүй УИХ-ын даргад өргөн барина. Ерөнхийдөө
тодорхой, ойлгомжтой болгож өгөх юм. Хэн нэгэн албан тушаалтан орлогоо буруу,
худлаа мэдүүлсэн, хоцроосон, нуусан тохиол-долд хариуцлага тооцож чадахгүй
байна. Амьдрал баян болохоор ийш тийш нь холбируулж, хариуцлагаас мултарсаар.
Иймд өөрчлөлт оруулж хариуцлагаас бултах аргагүй, тийм боломж олгохооргүй
болтол нь зааж өгөх болно.
-Нэг
удаа л зохион байгуулаад болоо гээд цэг тавьчих уу?
-Үгүй. Байнга, тогтмол зохион
байгуулна. Мөн төрийн албанд ажиллаж хөрөнгө орлогоо мэдүүлдэг 50 гаруй мянган
хүний орлогыг нээлттэйгээр үзэх боломжыг нэмэгдүүлж, одоо байгаагаас нь илүү
дэлгэрэнгүй мэдээлэл авдаг болно. Ер нь, иргэн Дорж, Цэцэгээ Засаг даргынхаа
орлогыг мэдэх сонирхолтой л байгаа. Төрийн албан тушаалтнууд бүгд л ямар нэгэн
аж ахуйн нэгжтэй холбоотой байдаг. Тухайн аж ахуйн нэгжээрээ дамжуулан хууль
бус орлого олох, эрх мэдлээ ашиглан тендер авах, нөлөөлөх боломж зэргийг нь бас
харах хэрэгтэй.
-Засаг
дарга нартай хариуцлага тооцох боломжгүй гэж ЗГХЭГ-ын дарга хэлж байсан?
-Тийм. Ерөнхий сайд аймаг нийслэл,
сумын Засаг даргатай хариуцлага тооцоход хүндрэлтэй байдгийгойлгосон. Мөн
АТГ-ынхан шалгаж тогтоосон зүйл дээрээ хариуцлага тооцоход ч бэрхшээл учирдаг
гэсэн. Ер нь аль аль талдаа алдаа дутагдал гарч байна. Хуулиа сайжруулж,
алдаагаа засах л хэрэгтэй.
-Хөрөнгөө
нуусан, дутуу бичсэн, хоцорсон арав гаруйхан хүн байна. Тэгэхээр бусад нь буюу
50 орчим мянга нь шударга албан хаагчид уу гэсэн асуулт гарна?
-Хууль тогтоох дээд байгууллагын
гишүүн хүн тус байгууллагын ажилд хөндлөнгеес оролцох эрхгүй. АТГ-аас гаргаж
өгсөн нэрийн дагуу ямар учраас хөрөнгөө худал мэдүүлсэн бэ гэдгийг л сонсч
байгаа. Бид хэлэлцээгүй, шалгаагүй шүү дээ. Түрүүн нэг удаа сонсоод зогсохгүй,
тогтмол явуулна гэж хэлсэн. Намар төрийн өндөр албан тушаалтнууд авлигын гэмт хэргийг
хэчнээн хүн үйлдэв, хэдийг нь мөрдөн байцааж, ямар хариуцлага ногдуулав,
өршөөл, зарлигаар хэд нь хэргээс мултрав гэдгийг сонсоно.
-Хугацаагаа
товлосон уу?
-Ийм сонсгол явуулах нь зөв байсан ч
нэлээн эрсдэлтэй алхам. Үүнийг дагаж янз бүрийн дарамт, шахалт ирж байна. Долоо
хоногийн турш ална, хядна гэж утсаар заналхийлсэн. Гэхдээ үүнээс айгаад
сонсголоо зохион байгуулахгүй зогсооно гэж байхгүй. Учир нь, энэ бүхэн надад
ашигтай бус ирээдүй хойч үед л хэрэгтэй гэдэг үүднээс тулгарч буй бух
бэрхшээлийг давах болно. Одоохондоо яг тэдийд гэсэн юм алга. Намрын чуулган
эхэлсний дараа хийхээр төлөвлөж байна. Ерөнхийдөө хавартаа хөрөнгө орлогын
мэдүүлгийн талаар, намар нь хэрэгт бүртгэл мөрдөн байцаалт явуулсан тухай
сонсгол зохион байгуулж байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Ийм зүйлд хэвших
хэрэгтэй. Дараагийн сонсголоо аравдугаар сард л хийх болов уу.
-Ийм
зүйл хийснээр авлига багасах магадлалын хувьд та ямар бодолтой байна вэ?
-Манай нийгэмд бий болсон нэг
төрлийн хорт хавдар бол авлига. Ялангуяа, төрийн албаныхан авлигад маш их
өртсөн. Тиймээс эмчилгээ хийх хэрэгтэй. Гэхдээ өргөс авч байгаа юм шиг алга
болохгүй.Урт удаан хугацаанд тэмцэж байж л үр дүнд хүрнэ. Нэг үгээр хэлбэл, тал
талаас нь шарлага хийж халдвартай ужиг болсон өвчнөө анагаах юм.
2010 оны
5-р сарын 19, Лхагва гариг
Ардчилал
сонин
No comments:
Post a Comment