Wednesday 18 April 2012

Ц.Батбаяр: УИХ, орон нутгийн сонгууль хоёр тусдаа субъект

Тєрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцээд нэгдсэн шийдэлд хvрээгvй.

Байнгын хорооны хуралд Ерєнхий сайд, СЕХ-ны удирдлагууд, Засгийн газрын зарим гишvvн, Нийслэлийн ИТХ-ын тэргvvлэгч Ц.Цогзолмаа нар ирж, хоёр сонгуулийг хамт хийхэд ямар хvндрэл байгаа талаар гишvvдийн асуултад хариулт єгсєн ч ямар нэгэн шийдвэр гарахад нєлєє vзvvлээгvй юм. Парламентын тvвшинд гацаа vvсгэсэн энэ асуудлаар талуудын байр суурь ямар байгааг хvргэе.

-УИХ, Орон нутгийн сонгуулийг хамт хийх эсэх асуудлаар парламентад суу­дал­тай намуудын бvлгийн ахлагчид УИХ-ын даргын єрєєнд уулзалт хийгээд ч тодорхой шийдэлд хvрсэнгvй. Одоо ямар гарц байна гэж Ардын нам харж байгаа вэ?
-УИХ, Орон нутгийн сонгууль хоёр чинь тус тусдаа субъект. Нэг нь тєрийн эрх барих дээд байгууллагаа сонгодог бол нєгєєх нь нутгийн єєрєє удирдах ёсны ИТХ, Засаг даргаа сонгодог. Хэрэв хоёр сонгуулийг зэрэг явуулбал бараг 30 гаруй хууль тогтоомжийг зєрчинє гэж vзэж байна. 2008 онд УИХ, Орон нутгийн сонгуулийг хамт хийнэ гэсэн хууль батлагдаж байх vед мажоритар системээр сонгууль болдог байсан. Харин одоо сонгууль явуулах систем нь єєрчлєгдсєн болохоор хоёр сонгуулийг хамт хийх боломжгvй болж байгаа юм. Адаглаад л санал авч дуусах цагийн зєрvv байна. Нєгєє талаас иргэдээс ирж байгаа санал нь орон нутгийн єєрєє удирдах байгууллагыг сонгох тул тусад нь байх ёстой гэсэн зарчмыг тавьж байна. Мєн орон нутгийн ИТХ-ын эрх барих хугацаа дєрвєн жил. Гэтэл сонгуулийг зургадугаар сард хамт хийчихээр тєрийн албан хаагчдын бvрэн эрхэд халдсан болж, Vндсэн хууль зєрчинє. Миний хувьд хоёр сонгуулийг тусдаа хийх саналыг анхнаас нь л хэлж байсан, одоо ч тvvнийгээ хамгаална.

-Гэхдээ УИХ, Орон нутгийн сонгуулийг хамт хийх тухай хууль бий шvv дээ?
-Тэр хуулийг баталж байсан тухайн vеийн парламентын гишvvдээс би асуудаг л даа. Яагаад ийм боломжгvй зvйлийг баталчихсан юм бэ гэхээр “Ний нуугvй хэлэхэд тэр дєрвєн сар пижигнэсээр байгаад л таарсан. Зарим гишvvд ч байгаагvй. Голыг нь Ардчилсан нам санаачлаад батлаад явуулчихсан шvv дээ” гэдэг. Орон нутгийн эрх мэдэл гэдэг том зvйл. Хvний єдєр тутмын амьдралд хамгийн их нєлєєлдєг нь хороо, дvvргийн Засаг дарга нар.

-Орон нутгийн тэргvvлэгчдийн бvрэн эрхийн хугацааг ярьж байгаа бол энэ парламентын гишvvд ч гэсэн тийм асуудал тавьж болохыг Ардчилсан намын бvлгийн ахлагч хэлж байсан?
-Тийм юм гэж юу байдаг юм бэ. 2008 онд сонгууль зургадугаар сард болдог тэр зарчмаараа л явсан шvv дээ.

-Гэхдээ наймдугаар сард бvрэн эрх нь баталгаажсан гэдгээр асуудалд хандаж байгаа байх?
-Зургадугаар сард иргэд бидний тєлєє саналаа єгчихсєн. Энэ чинь л бидний бvрэн эрхийг баталгаажуулсан хэрэг биз дээ. Харин орон нутгийн сонгуулийг зургадугаар сард хамт хийвэл бvрэн эрхэд халдсан хэрэг болно.

-Хэрэв парламентад суу­далтай намууд зєвшилцєлд хvрч чадахгvй бол яах вэ?
-УИХ-ын сонгууль болдог цагтаа болно. Хууль нь батлагдчихсан, ямар нэгэн асуудал байхгvй. Ганцхан Орон нутгийн сонгуулийг яах вэ гэдэг дээр маргаад байна. Хуучин хуулийн хувьд мажоритар системээр хийсэн. Гэтэл сонгуулийн хууль маань бараг 90 хувь єєрчлєгдсєн.

-Аливаа хэлэлцvvлэг дээр зєвшилцєлд хvрч чадахгvй бол завсарлага авах эрх нь бидэнд бий шvv гэдгийг Ардчилсан нам сануулаад байгаа?
-Завсарлага аваад явж байг л дээ. Бид тvvнээс айхгvй байна. Яагаад гэвэл УИХ-ын сонгууль болдгоороо л болно. Зарчим нь тийм юм чинь.

-Цахим vнэмлэх хугацаандаа багтаж Монголын бvх иргэдэд хvрч чадахгvй болсныг ХЗДХ-ийн сайд хэлж байсан. Гэтэл энэ удаагийн сонгууль цахим vнэмлэх дээр суурилж, автомат системээр болох ёстой. Н.Алтанхуяг дарга vнэмлэх удаашралтай байгаагийн буруутнаар Ардын намыг нэрлэсэн. Vvнд та ямар тайлбар єгєх вэ?
-Алтанхуягийг би гайхаж байна. Сонгууль яаж луйвард­дагийг тэд сайн мэддэг боло­хоороо яриад байгаа байх. Хулгайчийг бариарай гэж хулгайч л хэлдэг шиг зvйл яриад байна. 1990 оноос хойшхи бvх орон нутгийн сонгуулийг би зохион байгуулалцаж байсан. Сонгуулийн тойрог хэсгийн хороонд бvх намын тєлєєлєл орж ажилладаг. Санал єгєх байранд сонгогч орж ирснээс хойш сонгууль будилуулна гэж байдаггvй юм. Хэрэв хэсгийн хорооны дарга нь Ардын намын хvн байгаа бол нарийн бичгийн дарга нь Ардчилсан намынх байх жишээтэй. Хоёулаа гарын vсэг зурж байж тухайн хэсгийн хорооны саналын хуудас, нэрийн жагсаалт нь баталгааждаг. Дээр нь ажиглагчид гээд бvх намуудын тєлєєлєл сууна. Тэндээс хуйвалдаан гарна гэж хэзээ ч байхгvй. Санал тоолох явцад ч гэсэн.

-Тэгэхээр єнгєрсєн хугацаанд Орон нутгийн сонгууль ямар ч будлиангvй болж байсан гэсэн vг vv?
-Би бол тэгж л хэлнэ. Гэхдээ дэлхийн аль ч оронд ялагдсан нам л сонгууль будилаантай болсон гэж зарладаг. Монголд ч гэсэн тийм. Ганц удаа л сонгуулийн дvнг vг дуугvй хvлээн зєвшєєрсєн тохиолдол байсан нь 1996 оны сонгууль. Тухайн vед манай нам цєєнх болж, ялагдсан ч дуугvй л єнгєрсєн. Тvvнээс биш тэр vед элдэв хууль бус аргаар санал аваад ялалт байгуулсан хvмvvс зєндєє л байсан. Харин бид тоогоогvй.

-Ер нь орон нутгийн сонгуулийн ирц УИХ-ын­хаас хэр байдаг юм бол. Ардчилсан намынхан УИХ-ын сонгууль єгєхєєр ирсэн хангалттай ирцийг орон нутгийн тэргvvлэгчдээ сонгоход ашиглах нь зєв гэж vзээд байх шиг. Энэ нь сонгуулийг шударга болгох бас нэгэн арга байж магадгvй?
-УИХ-ынхтай харьцуулбал бага л даа. Гэхдээ иргэдийн ухамсарт vйлдэл юм. Залуу­чуудын хувьд єєрєє удирдах ёсны байгууллагыг тєдийлєн ойлгодоггvй. Гэхдээ орон нутгийн сонгуульд иргэд сана­лаа єгдгєєрєє єгєєд, дvн нь гардгаараа л гардаг.

Б.Энхжаргал

Өдрийн сонин 2012-04-12

No comments:

Post a Comment