УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.
-Өнгөрсөн
пүрэв гаригийн чуулган дээр та нэлээд хатуу үг хэллээ. Энэ талаар тодруулж
асуух гэсэн юм?
-Гол байр суурь бол нам нь нам шиг
байгаач ээ л гэж хэлсэн. Албан тушаалын болон эрх мэдлийн төлөв дэндүү цадигаа
алджээ. Өнөөдөр Монголд зөвшилцөл, эвсэл нэрийн дор бүх юм хөшигний цаана явж
эхэллээ л дээ. Нөгөө сонгодог, ардчилсан зарчим хаана байна. Өрсөлдөөн, нөгөө
хяналт хаана байна. Өнөөдөр төрийн байгууллагад үл хамаарах салбаруудаа
банкуудаар сольж эхэлсэн. Бүр тагнуулын байгууллага дээр ч харилцан сольж
байна. Тэгээд одоо яах гэж байгаа юм бол.
-Та
өмч хувьчлалын асуудал дээр увайгүй булхай болох нь гэж уурлаж байгаа харагдсан?
-Тийм. Ялангуяа тэр Төмөртэйн орд
буюу Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр байгаа энэ ордыг Монгол Улсад буцаан олж
авах гэж бид хоёр жил гаруй оролдсон шүү дээ. Хятадуудад өгсөн ордоос бид
гурвыг нь авч чадсан. Тэгээд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт өгөөд улсын
үйлдвэрийн газар болгож тэр үйлдвэр нь ашигтай ажиллаад жил болгон үр ашиг нь
нэмэгдэн жилдээ улсад 25 орчим тэрбум улсад 25 орчим тэрбум төгрөгийн татвар
төлөөд явж байсан аж ахуй нэгжийн захирлыг нь сольчихлоо.
-Ганболд
захирлыг уу?
-Тийм сольсон. Улаан тугийн одон,
хөдөлмөрийн гавьяаны одон зэрэг зүүж өгөөд ажлаас халж байгаа юм. Тэгээд хүнээ
сольчихоод зөрүүлээд үйлдвэрийг нь 2012 он хүртэл хувьчлах өмчийн жагсаалтад
оруулж ирж байна.
-Яагаад?
-Яагаад гэвэл зөвхөн тэнд байгаа
Төмөртэйн орд нь 50 саяын нөөцтэй гэсэн судалгаа гарсан байгаа шүү дээ.
-Удтал
санал нэгдэхгүй байсан хоёр нам гэнэтхэн банкны дэд ерөнхийлөгч дээр зөвшилцсөн
нь энэ ордоор наймаа хийчихлээ гэсэн үг үү?
-Тэгж хардах үндэслэл байгаа. Энэ
асуудал нь банкны удирдлагын байр суурь байхгүй юу.
-Ганболдыг
ямар үндэслэлээр ажлаас нь халсан юм бол?
-Өөрийн хүсэлтээр гэж тодотгож
байгаа.
-Өөрийн
хүсэлтээр мон ч юм уу, биш ч юм уу?
-Тэр ойлгомжтой.
-Оронд
нь ямар хүн томилогдсон юм бэ?
-Сүүлийн гурван жил дараалан
тасралтгүй ашиг нь өсөж байсан, улсын төсөвт өндөр татвар төлж байсан энэ аж
ахуй нэгж жилийн өмнөөс дампуурч эхэлсэн гэдэгт ч би гайхаад байна.
-Үүнийг
Төрийн өмчийн хороо мэдэж байгаа юу?
-Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар
маш сайн мэдэж байгаа.
-Та
Д.Сугартай ярьж үзсэн үү?
-Д.Сугар даргын тайлбар бол сонгодог
хуучин уламжлалт аргаараа сонгодгоосоо сонгон шалгаруулаад хамгийн гоё төсөл
бичсэн хүнд өгнө өө гэж байна лээ.
-Та
намын бүлгийн хуралдаан дээр бүлгийн даргатайгаа сүрхий маргаж дуулдсан?
-Яг энэ асуудлаар. Ерөөсөө л миний
маргаан бол энэ.
-Та
тэгэхэд хятадуудад өгөх гээд байгаа юм уу гээд байсан?
-Үүнийг хаалттайгаар явуулах нь
өөрөө хориотой. Үүнийг олон улсын зах зээлд зөв хүрдэг газар нь хүргээд, эргээд
мөнгө босгоод "Эрдэнэс мөнгө босгоод "Эрдэнэс MGL" компанид
аваад тэгээд тэр мөнгөөрөө бид хар металлын цогцолборыг Монголд хөгжүүлэх
ёстой. Бүрэн боломжтой. Эдийн засгийн маш сайн ашигтай байрлалтай, устай, төмөр
замтай, эрчим хүчтэй ийм нөхцөл бүрдсэн орд Монголд өөр байхгүй ш дээ.
-Засгийн
газрын гишүүдээс та асууж үзэв үү. Яагаад ийм юм хийгээд байгаа юм бэ гэж?
-Засгийн газраас шийдээд орж ирсэн
болохоор тэд өөр тайлбар өгөхөд хэцүү л дээ.
-Таныг
залуу, бас шударга гэж үнэлдэг. Яг өнөөдөр Их хурал дээр шүүмжлэх юм таны хувьд
юу байна вэ?
-Хамгийн их санаа зовоож байгаа нь
улам бүр хяналтгүй болж байгаад. Хяналт байхгүй болно гэдэг бол нам гэдэг утга
байхгүй болно. Үүнийг дагаад өрсөлдөөн утгагүй болно. Улмаар төрийн хүчийг асар
сулруулсан ийм үзэгдэл болно. Бух зүйлд хуйвалдаан болж найр тавьж
байна. Хяналтгүй болно гэдэг чинь өөрөө аймшигтай юм.
-Эвслийн
Засгийн газар байгуулсан нь таны бодлоор зөв үү. Нэг ёсондоо хамтарсанд?
-Одоо ч хүртэл би эргэлздэг.
-Өмнө
нь тэгэхээр нам шийдсэн юм чинь гээд зөвшөөрч байсан гэж ойлгож болох уу?
-Нам шийдсэн гэж болохгүй л дээ.
Асар хэцүү нөхцөл байдлын дотроос нөхцөл байдлын дотроос үүнийг бий болгосон.
Цаг хугацаа өнгөрөх тусам л зорилгоосоо хөндийрөөд эрх мэдэл, байр суурь, албан
тушаалын төлөө буруу тийшээ хандаж байна.
-Ялангуяа
энэ жижиг байр суудал дээр илүү тодорч байна гэж үү?
-Би ялангуяа АН-ынханд харамсаж
байгаа. Нам шиг байгаач ээ гэж. Сүнсээ худалдаж явдаг боллоо.
-Энэ
хүнд үед танай намын дарга чинь байхгүй байна. Ер нь энэ нь хэр зохистой вэ?
-Бие нь өвдөөд, эмчилгээ хийлгээд
ажил хийх чадваргүй байгаа юм чинь яах ч билээ.
-Ер
нь биеийн байдал нь ямархуу байгаа вэ. Холбоо барьж чадаж байгаа юу?
-Манай холбогдох улсууд холбоо
барьдаг байх.
-Монголбанкны
дэд ерөнхийлөгч H.Золжаргалыг яагаад авахгүй байсан юм бэ?
-Н.Золжаргал өөрөөр
хэлбэл, хүндээ бус. Ерөөсөө ийм улс төрийн бохир наймаа хийгдээд байгаа нь
хүний ёс зүйг хөндөөд байгаа юм. Бүлгийн шийдэл дэмжихгүй гээд 100 хувь шийдэлд
хүрчихсэн байхад нэг хэсэг хүн албаар нөгөө даалгавартай очиж бүлгийнхээ эсрэг
саналыг байнгын хороон дээр өгч унагаагаад л. Тэр унагаасан асуудал нь улам
цаашилж намын бүлгийн удирдлагыг дэвэргэж, буцаж намын бүлгийн удирдлагаар
дамжиж орж ирээд дэмжүүлээд. Дэмжих ёстой гэж оруулж ирээд л. Үндсэндээ
бүлгийнхээ эсрэг зохион байгуулалттайгаар явж байгаа байхгүй юу. Н.Золжаргал
гэдэг хүнийг гаргахын тулд өөрийн намын хүнийг ажлаас нь халж байгаа шүү дээ.
-Хэнийг
халсан гэж?
-Д.Энхжаргал, Д.Энхжаргал хэлсэн
шүү дээ. Намайг улс төрийн шалтгаанаар халсан гэж.
-Б.Жавхлан
танай намын гишүүн байх аа?
-Гадагшаа сургуульд явж байгаад сая
залуу л даа. Гэхдээ залуучууд шинэ удирдлагууд, сонгосон нийгмийнхээ эдийн
засгийн мөн чанарыг, зах зээлийнхээ зарчмыг ойлгочихсон залуучууд. Бид тэднийг
дэмжих ёстой боддог. Тухайлбал төрийн ийм байдлыг
эрүүлжүүлээсэй гэж хүсэж байна. Хэрвээ улс төрийн ямарваа дарамт
үзвэл бид хамгаална.
-Одоо
ер нь цаашид яавал зохистой вэ?
-Ер нь монголчууд бид өнгөрсөн хорин
жилийнхээ үйл явдлыг бүх салбартаа сууриар нь дүгнэх цаг болсон гэж бодож
байна. Өнөөдөр нүдэн дээр эрүүл мэндийн салбарын тогтолцоог болно гэж байна.
Боловсролыг болно гэж байна. Олон үзүүлэлтээр бид 90ээд оны түвшиндээ хүрэхгүй
байна. Аж үйлдвэрийн парк, аж үйлдвэрийн боловсруулах чадвар, тухайн үеийн боловсон
хүчний нөөц гээд болохгүй л байна шүү дээ. 1990 оныхоо түвшинд хүрэхгүй байна
гээд бод доо.
-Яг
тан шиг ингэж сэтгэж ярьж байгаа залуучууд их байна. Гэхдээ УИХ-д орчихоороо
ингэж ярихаа больчих юм. УИХ-д шинэлэг санаа дарагдаж байна. Та яаж хүлээн авч
байна вэ?
Сэтгэлгээний, үзэл бодлын зөрчлүүд
байна л даа.
-Үүнийг
нам гэхээсээ илүүтэйгээр хуучин, шинийн ялгаа гэж ойлгож болох уу?
-Тийм л дээ. Намын ялгаа байхгүй.
Энэ дээр ахмад, залуу гэхээсээ сэтгэлгээний хувьд өөр байдаг л даа. Бүх юм
сайжирч байна, болж байна гэсэн хэсэг, энэ болохгүй ээ. удаан явж байна гэсэн
хэсэг хоорондын зөрчил юм.
-УИХ-ын
төсвийг та нэлээд шүүмжилж байсан. Хэр төсөв болсон бэ. Жилийн насаа даах уу?
-Муу болсон. Жилээ даахгүй. Төсвийг
нь цоо шинэ зарчмаар авч үзэхгүй бол цагийг нь тулгаж оруулж ирээд гишүүдтэй
наймаа хийж гаргаж ирдэг Засгийн газрын хуучин арга хол явахгүй.
-Яг
зарчмын ямар өөрчлөлт хиймээр байна вэ?
-Хамгийн гол нь Монголын эдийн
засагт нөлөөлж байдаг зэсийн үнийн тогтворжилтыг зөв авч явах хэрэгтэй. Алсаа
бодож дор хаяж 10-20 жилийн дунджаар үнийг тогтоох хэрэгтэй. Зэсийн үнэ өндөр
болсон үед дагаж төсвийн хөрөнгө оруулалт нэмэгддэг биш тэр нь хуримтлалын
салбар руу ойртож байдаг. Зэсийн үнэ унаад төсөв хоосорсон үед хуримтлалаасаа
аваад балансаа барьж байдаг. Төсвийг жигд бөгөөд тогтвортой байлгах. Тэгэхгүй
бол нэг унахаар нь дагаж хямраад, нэг өсөхөөр нь гэнэт идэж гэдсээ
өвдүүлцгээгээд л...
-Ноднин
жилийн үндсэн чиглэл хэр хэрэгжсэн бэ. Сая бас мөрөөдлийн жагсаалт гээд яриад
байсан?
-Хангалтгүй. Энэ жилийнх асар хэцүү.
Хамгийн тулгамдаж байгаа нь санхүүгийн төсвийн хариуцлагагүй байдал. Манай
аймагт л гэхэд худаг тавина, зам тавина гэсэн нь алга л байна. Энэ бол
хариуцлагын асуудал. Сангийн яам бидэнд материал өгөх боломжгүй байна техникийн
бололцоогүй болохоор гэсэн дүгнэлт оруулж ирээд түүнийг нь УИХ баталж байгаа
юм. Их хурлын гол үүрэг бол олон түмнээс зарцуулсан мөнгөөр хяналт тавих ажил
юм шүү дээ. Жилд нэг тиймэрхүү царайтай орж ирээд бүгд rap өргөөд баталж байгаа
юм л даа.
-Нэг
тэрбумаа юунд зарцуулах гэж байна даа?
-Манайх шиг зах хязгаарын нутагт бол
аймгийнхаа хөгжил дэвшлийн тал дээр анхаарч зарцуулах нь зүйтэй байх.
-Өнгөрсөн
жилийн 500 саяыг юунд зарцуулав?
-Харанхуй аймгийнхаа төвийг сайхан
бүрэн гэрэлтүүлэгтэй болгосон. Манай Говь-Алтай аймагт хүнсний зах гэж тусдаа
байдаггүй бүх ноос, ноолууртайгаа холилдсон байдаг байсныг салгаж хүнсний
захтай болгож мөн явган хүний зам тавьсан.
-Одоо
хувийн шинжтэй асуулт тавья. Яаж яваад улс төрд орчихов оо.
-Манай аав Жадамбаа гэж Цэргийн хүн
бий. Бүх л амьдралдаа төрийн төлөө, эх орны төлөө зүтгэсэн хүн. Аавыгаа
алдчихаад, аавынхаа ажлыг дуусгачихаад л шууд намд элссэн, 1996 онд. МАХН
ялагдчихсан, татан буулгах ёстой гэсэн тэр хүнд үед Т.Бат-Оргил, Ц.Хулан зэрэг
залуучууд нийлж энэ нам байх ёстой, яагаад гэвэл энэ намын XX зуунд
хийсэн түүхэн үүрэг асар өндөр. XX зуунд Монгол үсрэнгүй хөгжсөн учир нь
нүүдлийн мал аж ахуйтай манай ард түмэн өнөөдөр орчин үеийн, шавьж судпалаасаа
сансар судлал хүртэл шинжлэх ухааны бүх салбарт боловсон хүчнээ бэлдсэн, аж үйлдвэрийн
суурьтай боловсон хүчинтэй боловсролын өндөр түвшинд хүрсэн учир намын хувьд
байх шаардлагатай гэж үзсэн. Бид намынхаа хүнд үед намдаа орсон учраас намдаа
хайртай.
-1996
онд элсээд ердөө 14 жилийн хугацаанд энэ том намыг төлөөлж УИХ-д сууна гэдэг маш
том завшаан. Та сонгогдохдоо хамгийн ондөр хувийн саналыг авсан байдаг байх аа?
-Би бодохдоо намын хүнд хэцүү үед
маш эрчимтэй орж, намынхаа төлөө үнэнч дуу хоолой нь байж чадсан учраас тэр
болов уу гэж боддог. Намд элссэнээс хойш найм дахь удаагаа намынхаа Бага хуралд
тасралтгүй сонгогдсон. Намын бүх хуралд төлөөлөгчөөр сонгогдож байсан, УИХ-д
намаасаа гурав дахиа нэр дэвшсэн. Анх 2000 онд Өмнөговь аймгаас ганцаараа гарч
ирээд би болоогүй, нас залуу сурч боловсрох ёстой гэж бодоод нэрээ татаж авч
байлаа.
-Аливаа
намд фракц гэж бай' даг. Аль фракцид хамаарагдаж байна вэ?
-Шинэ үеийнхэнтэйгээ хамтардаг даа.
-Ардчилсан
социалист холбоо гэж одоо байгаа юу?
-Энэ холбоог нэлээд настай хүмүүс
удирдаж залуучуудаар улс төр хийдэг байсан. Үүнийг өөрчилье гэж зүтгэсээр
байгаад дүрэмд нь 35 хүртэлх насны залуучууд байна гэж өөрчилсөн юм. Энэ
өөрчлөлтийг манай ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх хийж чадсан.
Ингэснээр маш олон залуучуудад улс төрд орох үүдийг нээж өгсөн гэж боддог.
-Нийгэм
энэ хоёр намаас салж өгөхгүй юм байна гэсэн сэтгэхүйтэй болчихлоо л доо. Нэгэнт
ийм болсноос хойш хоёр намыг шинэ залуу хүчнээр шинэчилмээр. Гэхдээ намд байгаа
залуучууд зориг муутай, нэг л хөдөлж өгөхгүй сул байна уу даа гэсэн яриа бий.
Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
-АН-ыг бодвол бид арай дээр шинэ
залуу хүчнүүдийг оруулж бодлогын хувьд өөрчилж байгаа. Энэ бол манай давуу тал.
АН-ын ахмадууд, МАХН-ын залуучууд гэж яригдаж ч байгаа. Улс төрийн хувьд илүү
алхалт хийж байна гэсэн үг.
-Гишүүдийг
харахад хурал дээр ч тэр, чуулган дээр ч тэр зүв зүгээр л яриад яваад байдаг.
Тэгээд л чуулган дээр ч юм уу хэвлэлийнхэн ороод ирэхээр л бие бие рүүгээ чоно
харсан юм шиг л дайрдаг?
-Улс төр, PR хийж байгаа нь тэр
байхгүй юу.
-АН-д
сайхан найз нартай биз?
-Байлгүй яахав. Манай залуучууд ч
гэсэн нам харгалзахгүй сайхан нөхөрлөдөг болсон. Энэ сайшаалтай санагддаг шүү.
Юмыг эрүүл бодож хамтран ажиллах суурь тавигдаж байгаа юм.
-Хэвлэлээр
сайн, муу янз янзаар л гишүүдийг бичдэг. Хэцүү байдаг уу?
-Өө, энэ нэг их чухал биш ээ. Сайн ч
бай, муу ч бай бичиж л байг. Бичих тусам л сайн. Нэг ийм үг байдаг даа.
"Чи болохгүй бол хамраа ухаад ч хамаагүй хүмүүсийн анхаарлыг тат"
гэж.
-Улстөрчид
"Миний ингэж амжилттай яваа маань 80 хувь нь ар гэрийн ач тус" гэдэг.
Таны эхнэрийн хувьд хэдэн хувийг эзлэх бол?
-Миний эхнэр бол маш сайхан хүн. Энэ
гэрийн арын албыг залгуулдаг хүн шүү дээ. Бусдын гэргийтэй л адил нөхрийнхөө
төлөө байнга санаа тавина. Би амьдралаа аавтайгаа холбож үздэг. Сайн эцгийн
нэрийг хадгалж явна гэдэг бол их хариуцлага.
-Саяхан
та ном гаргасан байсан. Энэ ямар учиртай ном бэ?
-Би аавынхаа дурсгалд зориулаад
дөрвөн боть дуртгал ном гаргасан. Энэ номыг армид байгаа эрдэмтэн, судлаачид
болох Бадамцорж, Базарсүрэн, Шагдар нараас гадна аавын маань багын найз
Даваадаш гэсэн хүмүүс хамтарч гаргасан. Гол санаа нь тухайн үеийн армид
тавигдсан үүрэг, үүнийгээ дагаад хэрхэн өргөтгөгдсөн, нийгмийн өмнө хүлээсэн
үүргээ арми яаж биелүүлэв гэдгийг эцгийнхээ хувийн амьдралтай холбож
шинжлэх ухааны судалгааны материал ашиглаж хийсэн л дээ. Миний аав мал маллаж
байгаад, 20 настайдаа цэрэгт ирж насаараа армид зүтгэж, генерал болтлоо дэвшсэн
хүн шүү дээ.
2010 оны
2-р сарын 08, Даваа гариг
Өдрийн
сонин
No comments:
Post a Comment