Thursday 26 April 2012

Г.Занданшатар: 1.5 саяыг хэзээ өгөхийг тодорхой хэлж болохгүй байна


МАХН, АН хоёрын сонгуулийн амлалт, албан ёсны гэрээнд заасны дагуу 1.5 сая төгрөгийг иргэн бүрт хүртээхээр болсон. Уг амлалтыг бодит ажил болгохоор УИХ-аас ажлын хэсэг гарч ажиллаж байгаа юм. Уг асуудалтай холбогдуулан ажлын хэсгийн дарга Г. Занданшатартай уулзлаа
-1.5 сая төгрөгийг иргэн бүрт хүртээх ажлын хэсэг хэр ур дүнтэй ажиллаж байна вэ?
-Эх орны хишиг сангийн тухай хуулийн төслийн ажлын хэсэг ажиллаж, хуулийн төслүүдийг боловсруулсан байгаа. Эх орны хишиг сангийн тухай, Эх орны шиг сан, түүнийг бүрүүлэх, арвижуулах тухай зэрэг ерөнхий чиглэлүүдийн гаргасан. Хамгийн гол нь энэ мөнгийг олгосноор эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй, ард иргэдийн амьжиргааг тэтгэн, ажлын байр бий болгож монгол хүний хөгжлийг тодорхой хэмжээнд шийдвэрлэж чадах нь чухал. Тиймээс энэ боломжийг судалж байна.
Гэхдээ нэг зүйлийг онцлон хэлэхэд дэлхий дахины санхүү, эдийн засгийн хямрал нь нөхцөл байдлыг ээдрээтэй болгож байна. Ирэх оны сүүлээр эерэг хандлага бий болох байх гэсэн таамаглалтай байгаа.
-Энэ мөнгийг хэдийд өгөх боломж байгаа вэ?
-Эдийн засагтаа, иргэддээ хамгийн үр өгөөжтэй хэлбэрээр олгохын тухайд цаг хугацааны асуудал байгаа. Эдийн засгийн хямрал гүнзгийрээгүй, бүтээгдэхүүний үнэ өндөр байхад хөрөнгө оруулагчдын зүгээс сонирхлоо илэрхийлж байсан. Харин одоо тэдний сонирхол буурсан. Тийм учраас цаг хугацааны хувьд тодорхой тоо хэлэх бололцоогүй байна. Засгийн газар стратегийн хоёр том орд газраа аль болох хурдан ашиглалтад оруулах сонирхолтой байна. Зарим хөрөнгө оруулагчаас урьдчилгаа төлбөр авах, бусад ордоо ашиглалтад оруулахаар чармайж байгаа юм. Энэ нь сангийн нэг эх үүсвэр болно.
-Таван Толгой, Оюу Толгой ордын үйлдвэр барих хүртэл 3-4 жил хэрэгтэй. Гэтэл 1.5 саяыг энэ сонгуулийн жилд олгохоор төлөвлөсөн байгаа. Хоёр ордыг ашиглалтад оруулахаас өөрөөр эх үүсвэр бүрдүүлэх боломж бий юу?
-Сонгуулийн амлалтад стратегийн орд газруудыг ашиглалтанд оруулж үр ашгийг нь ард түмэнд өгөх тухай байгаа. Гэхдээ хуулийн төсөлд зөвхөн стратегийн орд газрууд биш, уул уурхайн салбарын нөөц ашигласны төлбөрийн тодорхой хэсэг орсон байгаа.
-Хөрөнгө оруулагчдаас урьдчилгаа төлбөр авна гэвэл хэдий хэмжээний мөнгө орж ирэх боломжтой вэ?
-Одоогоор яриа хэлэлцээний шатанд явж байна.

1999 оны 11-р сарын 30, Мягмар гариг
Өглөөний сонин

No comments:

Post a Comment