Thursday 26 April 2012

Г. Занданшатар: Амжилт гаргасан тамирчны амьдралын баталгааг хангах ёстой



-Монголоос олимпийн анхны аварга төрсөн өдрөөс хайш спортод элэгтэй гишүүд энэ тухай ярьж эхэлсэн, Бидний санаачилсан төслийг Засгийн азар дэмжсэнд баяртай байна. Олимпт амжилт гаргасан тамирчиндаа өгдөг бусад орны урамшууллын дэргэд манай төрөөс өгдөг мөнгөн  шагнал дэндүү бага байдаг, Амжилт гаргасан тамирчид маань олимпийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулж улсаа сурталчлаад зогсоохгүй, эх орон нэгтнүүдээ нийтийн биеийн тамирт, ёс суртахуун тай байх үйл хэрэгт уриалан дуудаж буй гэдэгээрээ шагналын хэмжээг нэмэх нь чухал ач холбогдолтой.
Бууддагын төрлөөр Мөнгөн мядалтан Ф.Гүндэгмаа мөнгөн медалийн тавцанд зогсож байхад хүрлийн тавцанд нь манай улсын иргэн байсан хүн зогсохыг  бид бүгдээрээ харсан. Манай шилдэг тамирчдыг улсынхаа харьяат болооч г гэдэг  асуудлыг одоо ч тавьдаг юм билээ, Тийм учраас тэднийхээ амьдралын баталгааг хангах талаар төр анхаарах ёстой. Олимп, дэлхийн медальтай Монголын тамирчин эх орондоо баталгаатай амьдарч болдгийг харуулах хэрэгтэй, Олон хүний хөрөнгө, хөлс, хүчээр амжилт гаргасан тамирчнаа алдаад байж боломгүй санагдсан учир бид ийм төсөл санаачлах нь зүйтэй гэж үзсэн,
Бээжингийн олимпт монголчууд дөрвөн медаль  авлаа. Хоёрынх нь өнгө одоохондоо тодорхойгүй байна. Гэлээ ч хоёр тэрбум гаруй төгрөг төсвөөс гаргах  нь бага мөнгө биш байх эргээд олох ашиг нь Монгол Улсын нэр хүнд, оюун санааны том хөрөнгөг оруулалт байх болно, Тийм учраас нэг их хөрөнгө гэж бодохгүй байна,

Тогтоолын төслийг Засгийн газар дэмжихээр боллоо.  Хэзээнээс мөрдөхөөр та бүхэн санал өгсөн вэ?
-Наймдугаар сарын 8-наас мөрдөх санал оруулсан. Тийм учраас Бээжингийн олимпоос медаль авсан бүх тамирчинд энэ тогтоол хамаарна.

2008 оны 8-р сарын 21, Пүрэв гариг
Өнөөдөр сонин

No comments:

Post a Comment