Thursday 26 April 2012

Г. Занданшатар: Иргэн бүр ажилтай болчихвол өрхийн орлого 30 саяд хүрэх боломжтой


Орон нутгийн сонгуульд МАХН-аас Хан-Уул дүүрэгт дэвшигчид мөрийн хөлбөртөө иргэн бүрт 30 сая төгрөг өгөхөөр тусгасан. Энэ талаар улстөрч, эдийн засагчид өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байгаа юм. Өрх  бүрт 30 сая төгрөг олгох боломжтой эсэх талаар УИХ-ын гишүүн Г.Занданшатар дараах тайлбарыг өглөө.
-УИХ-ын сонгуульд Хан-уул дүүрэгт нэр дэвшигчид ч эдийн засгийн ийм тооцоог хийж байсан. Тус дүүрэг бол үйлдвэрийн дүүрэг. Тийм ч учраас үйлдвэрүүдийн үүдийг нээж иргэдийг ажилтай болгох хэрэгтэй байна. Иргэд үйлдвэрт ажилд орж орлогоо ч нэмэгдүүлнэ гэсэн үндсэн санаа юм л даа. Түүнээс биш эдийн гар дээр 30 сая төгрөг бэлнээр нь тавина гэсэн ойлголт биш байх. Би үүнийг судалж үзсэн. Цаад агуулга нь үйлдвэрүүдийн үүдийг нээж хүн бүрийг аж лын байртай, орлоготой болгох санаа юм байна.
Хоёр нам хамтарсан Зас гийн газар байгуулахдаа нэг өрхийн сарын орлогыг 1000 ам.долларт хүргэх зорилт, тавьсан. Бас цалин, хөлсийг, нэмэх зорилт ч бий. Энэ зорилт биелбэл эхнэр, нөхөр хоёр тус бүр 500 мянган төгрөгийн цалин авна гэсэн үг. Үүнийг дөрвөн жилийн хугацаанд гурав дахин НЭМ: дүүлэх бололцоотой гэж үзэж байгаа юм. Тэгэхээр нэг жилдээ 12 сая төгрөг авах нь Үүн дээр иргэн бүрийн 1 5 сая төгрөгөө нэмбэл хоёр ам бүлтэй айл гурван сая төгрөг тэй болно. Үйлдвэрүүд нээгдэж ашигтай ажиллаж, ажилчиддаа хангалттай цалин өгдөг болчихвол өрх бүр 30 сая төгрөгийн орлоготой болох боломж бий шүү.

2008 оны 10-р сарын 10, Баасан гариг
Зууны мэдээ

No comments:

Post a Comment