Thursday 26 April 2012

Г.Занданшатар: Ашигт малтмалын тухай хуулийг батлах хэрэгтэй


-Энэ удаагийн чуулганаар эхний ээлжид ямар асуудлуудыг хэлэлцэх нь чухал байна вэ?
-Ноолуурын үнэ буурсан нь малчдын амьдралд хүндээр нөлөөлсөн. Тиймээс Засгийн газрын оруулж ирснээр ноолуурын талаар авч хэрэгжүүлэх тогтоолыг хэлэлцэх нь чухал. Мөн ашигт малтмалын тухай хууль, эх орны хишиг сангийн тухай хууль хэлэлцэгдэнэ. Ашигт малтмалын тухай хууль өмнөх парламентын чуулганаар хэлэлцэгдэж, эцсийн хэлэлцүүлэгт ороход бэлэн болсон. Түрүүчийн чуулганаар энэ хуулийн хоёр хувилбар байсан боловч хоёр намын бүлэг нэгтгэн ярилцаж, үндсэндээ хуулийн төсөл бэлэн болсон. Үүнд зарчмын өөрчлөлт гарахгүй гэж бодож байна.
-Та намрын чуулганы хэлэлцэх асуудлуудын жагсаалтаас алинд нь илүү ач холбогдол өгч байна?
-Олон чухал асуудал байгаагаас хамгийн чухал нь Ашигт малтмалын тухай хууль. Мөн Засгийн газрын бүтэц, агентлагуудын эрх зүйн байдлын тухай хуулийг батлах, төсвийн тодотгол, ирэх оны төсөв гэх мэт чухал асуудлууд байна. Мөн архидан согтуурахтай тэмцэх тухай, малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тухай зэрэг чухал хуулиуд байгаа учраас хэлэлцэгдэх 29 хуулиас үүнийг нь хойшлуулъя гэх хууль алга л байна.
-Эх орны хишиг сангийн ажлын хэсгийнхэн хэр ур дүнтэй ажиллаж байгаа вэ. Жишээ нь Эрдэнийн хувь1.5 сая төгрөг   олгох   хувилбаруудаас та ямрын нь дэмжих байна вэ?
-Ашигт малтмалын тухай хууль гаргаад, энэ чиглэлээр хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан томоохон бодлого хэрэгжүүлж чадвал хөрөнгийн эх үүсвэрийн хувьд бүрэн төвлөрөх бололцоотой. Хамгийн гол зүйл бол үүнийг хэрхэн зарцуулах, улс орны нийгэм, эдийн засагт хэр үр ашигтай байх вэ гэдэгт нарийн механизм шаардана. Тухайлбал олон улсын байгууллагуудтай ярилцаж, нийслэл хотыг гэр хороололгүй болгоход анхаарч болно. Мөн 27 мянга орчим байгааг ахмад настнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэж болно. Энэ мэтчилэн инфляцийг хөөрөгдөхгүйгээр төрөл бүрийн аргуудаар нийгмийн асуудлыг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.

2008 оны 10-р сарын 02, Пүрэв гариг
Өглөөний сонин

No comments:

Post a Comment