Wednesday, 25 April 2012

Ж.Энхбаяр: Ард түмэн цөхөрсөн, цөхрөл нь хорсол болж эхэллээ


УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа
-Эрх барьж байгаа МАХН шинэчлэгдэхгүйгээс улс орны хөгжил зогсонги байдалд орлоо гэсэн шүүмжлэл бий. Та үүнтэй санал нэгдэх үү?
-Нийгэм хөгжил шинэчлэлийг байнга шаарддаг. Улс орны хөгжил хүссэн хүсээгүй намын шинэчлэлийг шаардаад байна. Бидний сонгосон нийгэмд намаар дамжиж засгийн эрх мэдэл, төрийн бодлого тодорхойлогдож байгаа. Улс орны хөгжил, төрийн бодлогыг сайжруулахын тулд нам шинэчлэгдэх хэрэгтэй. Зөвхөн дарга солихоос илүү хөгжлийг тодорхойлдог бодлого боловсруулж, шийдвэр гаргадаг бүтэц дээ шинэтгэл хийх хэрэгтэй. МАХН-ын хувьд хэтэрхий дарга шүтсэн, юм л бол даргын зөв, дарга хэзээд зөв гэдэг хүмүүжилтэй, дотоод соёлтой нам. Энэ бүхэнд би шүүмжлэлтэй хандаж байгаа. Уг нь нам нийгмийнхээ урд нь гараад удирдан чиглүүлэх, улс орныхоо хөгжлийн замыг заах ёстой. Гэтэл өнөөдөр нийгмийнхээ хойно гарчихаад үүссэн нөхцөл байдалд гал унтраах аргаар явж байна. Дорвитойхон шиг эрс шийдэмгий арга хэмжээ аваад нийгмээ урагш татаж шавраас гаргах хэрэгтэй байна. Шив нийгэм байгуулна гээд 20 жил зүтгэж зүтгэчихээд эргээд хартал нэг газраа л зоогдчихож. Боловсрол, эрүүл мэнд, аж үйлдвэрийн салбар өмнөх нийгмийн төвшинд ч хүрэхгүй болж. Ажилгүйдэл ядуурал, бухимдал газар авчээ. Тэгэхэд бид өнгөрсөн 20 жилд юу хийсэн юм бэ. Хаана алдав гэдгээ дүгнэж үзэх болж Өнөөдрийн бодит дүр зургийг харахад нийгмийн дийлэнх хэсэг хохирчихсон хөрөнгийн тэгш бус хуваарилалт би болсон, эд баялаг цөөнхөд төвлөрчихсөн байна. Ийм байдал бий болгосон Haмын засаглалын хэлбэр, эдийн засгийн бодлого, хөгжлийн стратегиа эргэн хар асуудалд өөрөөр хандах хэрэгтэй болжээ.
-2008 оны сонгуулиар МАХН-ы дарга С.Баяр таван төгөлдөршилөө танилцуулж, олон сайхан амлал өгснөөр ялалт байгуулсан, Гэтэл юу ч биелэсэнгүй. УИХ дахь МАХН-ы бүлгийн гишүүд үүнд бухимдаж намаа шахаж шаардах болсон гэсэн?
-Олон түмэн үнэхээр итгэсэн. Итгээд хүлээсэн, хүлээлт нь цөхрөл болсон.Цөхрөл нь одоо хорсол болж эхэллээ. Ийм байдлаас хэрхэн гарах тухайгаа нам дслроо ярихаас өөр аргагүй. Нэн даруй Бага хурлаар ярилцахгүй бол болохгүй. УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүд орон нутагт ажиллаж өнөөгийн нийгэмд бий болсон уур амьсгал, бухимдал, хорслыг мэдэрч дамжуулж чадаж байна. УИХ-ын гишүүд нийгмийн бухимдлыг Засгийн газраас илүү мэдэрч байгаа. Бид ч адилхан бухимдаж Засгийн газрыг шахаж шаардаж байна. Удахгүй болох Бага хурлаар бид дахиад нэхнэ, шаардана.
-УИХ дахь МАХН-ын бүлгийн хуралд Ерөнхий нарын бичгийн дарга У.Хүрэлсүх оролцсон. Энэ үеэр ширүүхэн маргаан өрнөсөн гэсэн. Юу ярилцсан юм бэ?
-УИХ-ын гишүүд орон нутагт ажиллаад ирсэн болохоор мэдээлэл сайтай, нэлээд бухимдуу байгаа. Засгийн газар шуурхай ажиллах, намын удирдлага УИХ-ын бүлэгтэй хамтран улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч сайн задалж ярих хэрэгтэй байна. Орон нутаг дахь намын анхан шатны байгууллагууд хангалтгүй ажиллаж, нэр хүндээ унагаж байгаа үйлдлүүд байна. Ийм байхад МАХН-ын удирдлагууд ямар арга хэмжээ авч байгаа, цаашид юу хийх гэж байгаа талаар ярилцсан.
-Таныг тойрогтоо ажиллах үеэр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргатай нударга зөрүүлж хүнд гэмтээсэн гэх мэдээлэл гарсан. Юунаас болж зодоон,цохиондоо хүрсэн юм бэ?
-Ажил хэргийн маргаан болсон. Ний нуугүй хэлэхэд 21 аймгаас эдийн засгийн хөгжлөөрөө Говь-Алтай аймаг сүүл мушгиж байна. Ядуурал, амьжиргааны төвшин, дэд бүтэц, ажлын сахилга хариуцлага, намын ажлын нэр хүнд гээд бүхийл үзүүлэлт муу. Эдийн засаг хөгжих олон боломжийг нь зохиомлоор хаагдуулж байна. Тухайлбал, Улаанбаатарт нэг метр куб дулаан 350 төгрөг байхад Говь-Алтайд 1900 төгрөгийн үнэтэйгээр батлаад ард түмнээ сороод сууж байна. Ямар эрүүл ухаантай нь ийм үнэ тогтоочихоод эдийн засаг, бизнес хөгжинө гэж бодсон юм. Удирдлагууд нь хууль зөрчин газар нутаг дахь эрдэс баялгийн нөөцтэй газрыг аж ахуйн нэгжүүдэд олгож байна. Ард түмэн нь засаг захиргаанд авлига хавтгайрлаа гээд бухимдалтай. Аймгийн хэмжээнд усгүй, орон сууцууд нь хөлдчихсөн гэх мэтээс болж ажил хэргийн маргаан болсон. Сонгогчдоос олонхийн санал авч УИХ-д сонгогдож, элч төлөөлөгч нь болсны хувьд аймгийн МАХН, АН-ын удирдлагад, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Засаг даргад албан ёсоор шаардлага тавьсан юм.
Ц.Ургамал
2010 оны 4-р сарын 01, Пүрэв гариг
Зууны мэдээ сонин

No comments:

Post a Comment