Wednesday 25 April 2012

Ж.Энхбаяр:Залуучуудаа улс төрийн албан тушаалд томилох бодлогыг хоёр гараа өргөж дэмжинэ


УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай уулзаж ярилцлаа
Хамтарсан Засгийн газар тарах мэдэгдэл хийсэн үеэс МАН дангаараа байгуулах Засгийн газрын сайд нарын талаарх яриа гарч эхэлсэн. Энэ шуугиантай холбоотойгоор Батлан хамгаалахын сайдын суудалд томилогдоно гэгдээд байгаа УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.
-Хамтарсан засгаас гарах болсноо сайд нар албан ёсоор мэдэгдээд, огц­рох өргөдлөө өг­чих­лөө. МАН-ын Удир­дах зөвлөл хуралд­сан хэрнээ сайд нараа сонгохгүй байгаа нь ямар учиртай юм бол?
-Сайд нарын асуу­далд би ямар нэг зүйл хэлмээргүй байна. Энэ бол цэвэр улстөр яригдаж байгаа хэрэг. Миний хэлсэн үг ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлэх байх. Тиймээс янз бүрийн зүйл яримааргүй байна.
-Таныг Батлан хам­гаалахын сайдаар томилох тухай яригдаж бай­гаа болохоор уу?
-Залуу хүний хувьд тиймэрхүү зүйлийг сонирхсонгүй. Би даруу байх зарчим баримталдаг.
-Таныг аавынхаа нэр хүндээр сайд болох боломж­той. Бас нэр цэвэр, зүүний сүвэгчээр ч гараад ирж мэдэх сэргэлэн нөхөр. Тиймээс Батлан хамгаалахын сайдын суу­далд тухална гэх юм билээ?
-Би өөрийгөө дүгнэж хэлж мэдэхгүй юм даа. Тэр тухай сонсоогүй л юм байна. Бид Японд аж­лаар явж байгаад ирсэн болохоор энд улстөр хэр­хэн өрнөж байгааг сайн ойлгохгүй байна.
-Хэрвээ намын Удир­дах зөвлөлөөс сон­гоод, Батлан хам­гаалахын сайдаар томилбол та ажиллаж чадах уу?
-Энэ талаар тодорхой хэлэх зүйл алга. Тэгээд ч энэ тухай ярих зохистой цаг хугацаа нь биш.
-Засгийн газар яаж ч бүрдсэн цаашид ажиллахад маш бага цаг хугацаа үлдчихлээ. Тэгэхээр урьдын болон одоогийн хийгдэх ажлууд буруудаад ирвэл  шинэ байгуулагдах Засгийн газрын нуруун дээр унах юм биш үү?
-Богино хугацаанд эрч, хүчтэй ажиллаж чадах баг л бүрдүүлэх хэрэгтэй. Энэ үлдсэн зур­гаан сарын хугацаанд жилийн ажлыг хийж чадах тийм л хүмүүс байх ёстой.
Өөрөөр хэлбэл нэр цэвэр, салбартаа элэгтэй, тухайн салбараа мэддэг хүн гэсэн үг.
Эцсийн шийдийг намын удирдлага гаргана. Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Мэдээж энд кабинетын зарчим бий.
-МАН ирэх сонгуульд нэр дэвшихгүй хү­нээ сай­даар томилох сураг дуул­даад байгаа. Тэгэ­­­хээр сайдын суу­далд са­наархах хүн хо­вор байгаа юм болов уу?
-Улстөрийн намын хувьд нэг сайд бол УИХ-ын нэг гишүүн гэсэн үг. Өнөөдөр байгаа хуулийн хүрээнд ор нь гарсан зургаан сайдаа яаралтай бүрдүүлээд, цаг алдалгүй нийгмийн өмнө хариуцлагаа хү­лээгээд цаашид ажил цал­­гардуулахгүй ажил­даа шуурхай орох ёстой. Ийм чадавхи, боловсон хүчний нөөц МАН-д хангалттай бий.
-Гэхдээ Удирдах зөвлөлөөс шийд гаргахгүй л байна шүү дээ?
-Ямар шийд.
-Удирдах зөвлөл хуралд­сан хэрнээ сайд нараа сонгохгүй бай­на?
-АН-ынхан пүрэв гарагт л өргөдлөө өгсөн. Цаг үеийн байдлыг намын удирдлагууд яарал­тай авч хэлэлцэн дүг­нэж үзсэн. Зарчмын гол шийдлүүдээ гар­гачихсан.
-МАН-ынхан байнга л боловсон хүчнээрээ бахарх­даг. Гэсэн ч сайд нараа сонгохгүй байгаа нь фракциудаас болоод байгаа юм биш үү?
-Манай нам ямар нэг зүйл дээр фракци, бүлэглэл болоод хуваагаад байдаг зүйл тун бага.
-Тухайлбал дэд сайд нарын суудлыг за­луучууддаа өгөхөөр төлөв­лөөд байгаа гэсэн?
-Мэдээж дэд сай­дуудыг Засгийн газар өөрийн бүрэн эрхийн хуга­цаанд томилох болол­цоотой. Тэгэхээр салбар салбартаа өсч яваа шинэ, залуучуудыг таниулах, улстөрийн албан тушаалд гаргаж ирэх нь зүйтэй. Хэрвээ тийм бодлого гарвал би хоёр гараа өргөөд ч болов дэмжинэ.
-Шинэ сайд нарыг хүн бүр хүлээж байгаа, яаж ажиллах нь вэ гээд л?
-Энэ долоо хоногийн сүүлээр асуудал бүрэн шийдэгдчихсэн байх болов уу. Сонгогдсон хүмүүс нь ажилдаа орчих байх.
Нийтлэлч
Ж.Нарангэрэл
Эх сурвалж
Өглөөний сонин
2012 оны 1-р сарын 16, Даваа гариг

No comments:

Post a Comment