Monday, 23 April 2012

Д.Очирбат: БНАСАҮ-ын эдийн засгийн чөлөөт бүс нь Ражин боомт


УИХ дахь Монгол-БНАСАУ-ын парламентын бүлгийн зарим гишүүн болон Гадаад харилцааны сайд Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт БНАСАУ-д айлчлал хийгээд ирсэн юм. Айлчлалын талаар Монгол-БНАСАУ-ын парламентын бүлгийн дарга Д.Очирбаттай ярилцлаа.
-Айлчлалын ач холбогдол юу байв?
-Айлчлалын үеэр Монгол-БНАСАУ-ын парламентын булгийн дарга болон гишүүдтэйуулзалт хийж, хоёр орны хамтын ажиллагаагаа эхлүүлэх талаар ярилцсан.
-Санамж бичигт ямар зүйлүүдийг тусгасан бэ?
-БНАСАУ Ражин боомтоо эдийн засгийн чөлөөт бүс болгон зарласан юм билээ. Хамгийн гол зүйл нь Ражин боомтын далайн зам гарцыг ашиглаад ма-най улс далайд гарцтай болох боломжтой юм билээ.
-Айлчлалын бүрэлдэхүүн уг боомт дээр очиж үйл ажиллагаатай нь танилцсан гэсэн..?
-Ражин нь Зүүн хойд Азийн хэмжээнд Монгол Улсад хамгийн ойрхон далайн гарц болохуйц боомт. Айлчлалын бүрэлдэхүүн уг боомт дээр очсон. Тухайн боомт нь гурван том зогсоолтой. ОХУ-ын төмөр замтай холбогдсон. Харин Хятадын төмөр зам нь БНАСАУ-ын хил дээр хүрээд байгаа гэсэн. Эдийн засгийн чөлөөт бүс болгон зарласан учир боомтын удирдлагууд нь хөрөнгө оруулагчдыг урьж татан оролцуулахын төлөө ажиллаж байна. Тухайлбал, Ражин боомтын геополитикийн ашиг-тай байрлал дээр барилга байшин барих, ая-лал жуулчлалыг хөгжүүлэхэд газар олгох боломжтойг хэлж байсан. Ражин боомт нь Зүүн хойд Азийн 170 гаруй сая хүн амын бөөгнөрөл бүхий газар байрладаг. Өөрөөр хэлбэл, ОХУ, БНХАУ, Япон улс үүнд хамаарна.
-Манай улс Ражин боомтоор дамжуулан худалдаа хийхээр болбол яаж хүрэх вэ?
-Төмөр замын талаар төрөөс баримтлах бодологод Монгол Улс хөндлөн төмөр замтай болохоор тусгасан байгаа Өөрөөр хэлбэл, баруун талын хилийн төмөр замыг шууд Хятадын төмөр замтай холбосноор rapt нээгдэнэ. Ингэснээр ма най улс Зүүн хойд Азидаа далайд гарцтай болохын зэрэгцээ байрлал сайтай боомттой болох юм.

Д.УРАН
2010 оны 4-р сарын 29, Пүрэв гариг
  Зууны мэдээ сонин

No comments:

Post a Comment