Sunday, 29 April 2012

Г.Занданшатар: Үндэсний аюулгүй байдлын үүднээс хөрөнгө оруулагчдад шалгуур тавина

УИХ-ын хэсэг гишүүд Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуй салбарт хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг санаачлан өргөн барихад бэлэн болоод байна. Уг хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Г.ЗАНДАНШАТАРААС тодрууллаа.

-Яагаад ийм хуулийн төсөл санаачлах болов?
-Энэ бол Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн салбарууд дахь гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой чухал хуулийн төсөл. Төслийг ХЗДХЯ болон бусад яам дэмжсэн. Үндэсний аюулгүй байдлыг хангах ач холбогдол бүхий ийм хууль АНУ, ОХУ, Австрали, Герман зэрэг гадаадын олон улс оронд бий. АНУ ардчилал өндөр хөгжсөн, хамгийн чөлөөт зах зээлтэй улс. Гэтэл тус улсын далайн эргийн нэг боомтыг тендерээр гадаадын хөрөнгө оруулагчид, тодруулбал арабууд эзэмших эрх авсан. Үүнд Конгресс хуулийн дагуу хориг тавьсан. Саяхан Австралийн "ВНВ Billiton" компанийн хувьцааны 19 хувийг Хятадын "Чайналко" компани худалдаж авахаар болоход Засгийн газар нь зөвшөөрөл өгөөгүй. Үүнийг улсынхаа үндэсний аюулгүй байдал, эрх ашгийн үүднээс шийдсэн гэж үзсэн. Тиймээс манай улс ч гэсэн стратегийн ач холбогдолтой салбарт гадаадын хөрөнгө оруулалт хийхэд Засгийн газраас зөвшөөрөл авдаг тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. "Вестэрн проспектор" компани Дорнодын ураны ордод лиценз эзэмшиж бай-гаа охин компаниа хятадуудад зарсан. Уран цөмийн эрчим хүчний гол эх үүсвэр. Стратегийн ийм чухал ордын лицензийг Засгийн газрын зөвшөөрөлгүй зараад байж болохгүй. Тиймээс уран зэрэг цөмийн эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагч болон батлан хамгаалах салбарын тээвэр зуучлал, зэвсгийн худалдаа зэрэг үйл ажиллагаа, өндөр технопогийн салбарууд, тэр байтугай телевизийн салбарт гадаадын компани хөрөнгө оруулбал Засгийн газраас зөвшөөрөл авдаг байх ёстой.
-Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх юм биш биз?
-Хөрөнгө оруулагчдад хүндрэл учруулахгүй. Стратегийн орд газруудад үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд лицензээ бусдад зарж борлуулахдаа Засгийн газраас зөвшөөрөл авна. Энэ нь тэдний үйл ажиллагааг бүр мөсөн хориглож байгаа хэрэг биш. Хөрөнгө оруулагчид мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зэрэг гэмт хэрэгтэй холбоогүй бол зөвшөөрөл өгөөд л явна. Тэгэх-гүй бол нэг хөрөнгө оруулагч тусгай зөвшөөрлөө дур мэдэн өөр хөрөнгө оруулагчид зарлаа гэж бодоход цаад компани нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт холбоотой байвал яах вэ. Үндэсний аюулгүй байдал, үндэсний эрх ашгийн үүднээс үүнийг хянаж, Зас-гийн газар зөвшөөрөл олгох ёстой гэдэг үндэслэлээр хуулийн төсөл санаачлаад байгаа. Энэ бол гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг биш харин зарим талаар тэдэнд таатай орчин бүрдүүлнэ.
 2009 оны 10-р сарын 15, Пүрэв гариг
  Үндэсний шуудан

No comments:

Post a Comment