Sunday 29 April 2012

Д.Очирбат: Намаас эсвэл Ц.Нямдоржоос айж байгаа юм биш



УИХ-ын гишүүн Д.Очирбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Орон нутгийн сон­гуулиар хоёр бүлэг зөв­шилцөлд хүрсэн. Гэх­дээ УИХ-ын сонгуулийг орон нутгийнхтай хамт явуулахыг танай на­мын нийслэлээс сон­гогд­­сон гишүүд эсэр­гүүцэж байгаа гэл үү?
-Орон нутагт ажиллаж байсан хүний хувьд УИХ-ын сонгуулийг орон нут­гийнхтай хамт явуулна гэдэг боломжгүй. Өөрөө удирдах ёсны байгуул­лагын бие даасан байд­лыг алдагдуулж байгаа юм л даа. 2008 онд бай­сан УИХ-ын гишүүд хууль батлахдаа гоомой ханд­сан шүү дээ. Тэгээд сая АН-ынхан нийслэлийн ИТХ-ын сонгуулиа холи­мог тогтолцоогоор явуу­лъя гэсэн санал тавьс­ныг нь манай бүлэг хүлээгээд авчихлаа. Нийслэлийн ИТХ-ын 45 гишүүний 30-ийг нь мажоритараар, 15-ыг нь  намын жагсаалтаар нэр дэвшүүлэхээр болж байна.
-Энэ санал дээр нэг их ­гацсангүй, хоёр бүлэг хурдан зөвшилцлөө шүү?
-Тэгэхгүй бол өөр арга байхгүй. Үнэндээ АН-ын аль болох бүтэхгүй санал оруулж ирээд гацаасаар байгаад өдий хүрлээ шүү дээ.
-Гэхдээ нэгэнт хоёр сонгуулийг хамт явуу­лах  хуулиа баталчих­сан байж бэлтгэлээ аль хэдийнэ хийх байсан  юм биш үү?
-Хоёр намын бүлгийн дар­га нар Сонгуулийн хуулиа баталсны дараа Орон нутгийн сонгуулийн хуулиа засч залруул­чих­на гээд тайвшруулсаар яваад энэ шүү дээ. Тэгтэл хэл­сэндээ хүрэлгүй, байр суурь нь өөрчлөгдсөн. АН ч хамтарсан Засгийн газ­раас гарсан. Үүнээс  хойш хуулийнхаа биелэлтийг ч хан­гаж чаддаггүй. Орон нутгийн сонгуулийн хууль­­даа ч өөрчлөлт оруулж чадалгүй өдий хүр­чихсэн л дээ.
-Хоёр сонгуулийг хамт явуулбал нэлээд мөн­гө хэмнэх юм билээ...
-Тав, арван цаасан дээр нарийлж байгаад сонгуулиа будлиан­туул­чихвал яах юм бэ.
-Ц.Нямдорж сайдын асуудлыг яагаад хэ­лэл­цэхгүй байгаа юм бэ?

-Бүлэг дээр яриагүй л байна. Магадгүй өнөө, маргаашнаас ярих биз. Хэлэлцэх хугацаа нь дуус­лаа шүү дээ.
-Ц.Нямдорж сайдыг огцрох ёстой гэж үзэж байгаа юу, та?

-УИХ-ын чуулганаар хэлэлцэж, кноп дарах үедээ байр сууриа илэр­хийлнэ дээ.

-Кноп дараад санал хураавал Ц.Нямдорж сайд огцрох нь тодор­хой юм биш үү?
- Сонгууль дөхсөн үед Хууль зүйн сайдгүйгээр орох уу. Хууль зүйн сал­бар толгойгүй болох уу. Ц.Нямдорж сайдад ха­риуцлага тооцсоноороо бүх зүйл сайхан болчих уу гээд бодох ёстой олон зүйл бий.

-Одоо ямар байр суурь илэрхийлэх вэ гээд эргэлзээд байгаа юм уу?

-Байр сууриа түрүүлж ил гаргахыг хүсэхгүй бай­на.
-Тэгвэл намаасаа эс­­­вэл Ц.Нямдорж сай­даас айгаад байгаа юм уу?
-Намаас эсвэл Ц.Ням­доржоос айж байгаа юм биш. Кноп дарах мөчдөө шийдвэр гаргана.
-Танай нам Ц.Ням­дорж сайдыг огцруулах асуудал тавьсан гишүү­дээр өргөдлийг нь та­туулах гээд байгаа юм биш үү?
-Мэдээж шүү дээ. Өөрийн­хөө намын сай­дыг огцруулахаар асуу­дал тавьж байгаа гишүү­дийн талаар нам байр сууриа илэрхийлэх хэрэг­тэй.
-Түүний тулд энэ ги­шүүдтэй тохироо хий­гээд байгаа юм уу?
-Огцруулах асуудал тавьсан гишүүдийг ийм зүйлийн төлөө яваагүй гэж бодож байгаа.
-Огцруулах бичиг өр­гөн барьсан гишүүд МАН-аас гарч МАХН руу явах хүмүүс юм биш үү. Ил гарахгүй байгаа бо­ло­хоос таныг ч тэдэн­тэй нэгдсэн гэх юм...
-Би өөрөө Ардын на­мын гишүүн. Энэ намын боловсон хүчнээр бэлт­гэгдсэн. Тиймээс өөр намд орно гэсэн бодол төрөхгүй байна. Гэхдээ өнөөдөр МАН-аас гараад МАХН-д орох гишүүн хэн бэ гэхээр гарч ирэх ги­шүүн ол­дох­гүй байгаа шүү дээ. Ний­гэмд ийм хардлага байгаа байх. УИХ-ын гишүүн али­ваа сайд, даргыг огц­руу­лах асуудал гаргаж тавих эр­хийнхээ хүрээнд явж бай­гаа болов уу.
-Н.Энхбаяр МАН-ын гишүүдийг урвуулж, том хөдлөх гэж байсан уч­раас танай намынхан баривчлуулсан ч гэх...
-Тэр худлаа.
Нийтлэлч
Я.Мөнгөнцэцэг
Эх сурвалж
Өдрийн сонин

No comments:

Post a Comment