УИХ-ын гишүүн Г.Занданшатар Баянхонгор аймгийн нутгийн
зөвлөлийн даргын албыг хашдаг. Тус аймгаас төрсөн Монголын шашин, соёлын нэрт
зүтгэлтэн,төвд хэлт утга зохиолыг үндэслэгч, гүи ухаантан, зурхайч Ламын гэгээн
Лувсанданзанжанцангийн талаар түүнтэй хэдэн үг солив. Энэ түүхэн хүний мэндэлсний
370 жилийн ой 2009 онд тохиож буй аж.
-Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн талаар залуус тэр бүр мэдэхгүй. Төгс гэгээнтний зурхайг үндэслэгч гэдэг юм билээ. Ямар намтар, түүхтэй хүн байсан юм бэ?
-XI жарны "согтох төгөлдөр" хэмээх шороон туулай жил
буюу 1639 онд одоогийн Баянхонгор аймгийн нутагт төрсөн юм билээ. Ламын гэгээн
Лувсанданзанжанцан Монгол оронд бурхны шашин гурав дахь удаа дэлгэрсэн үеийн
түүхэнд оруулсан хувь нэмрээрээ Өндөр гэгээний дараа орох түүхт хүн. Мөн
нийгмийн өөрчлөлтөд хувь нэмрээ оруулсан. Чингисийн алтан ургийн залгамжлагчдын
дунд зөрчил тэмцэл гаарч байх үед мэндэлсэн байдаг. Энэ бол Чингисийн алтан
ургийн хүн.
Цэрэг дайны биш, ухааны хүчээр тусгаар тогтнолоо хамгаалах бодлогыг Чингис хааны алтан ургийн ноёд гаргасан гэж үздэг. Зарим түүхч "Шарын шашин Монголд орж ирснээр ард түмнийг мунхруулж, хүлцэнгүй болгосон, тусгаар тогтнолыг алдагдуулсан" гэх мэтээр ярьдаг. Бодит байдал дээр харин ч хаад, ноёдыг нас барахад зуун ингэ буйлуулж, зуун эх уйлуулан байж оршуулах ёслол үйлддэг бурангуй заншлыг тэр хүн халсан юм билээ. Хагарч бутарсан Монгол Улсыг шашнаар дамжуулж нэгтгэх эвлэрлийн бодлого хэрэгжүүлснийг түүхчид баталдаг. Өндөр гэгээн Занабазар, Ламын гэгээн Лувсанданзанжанцан, Зая гэгээн Лувсанпэрэнлэй нар Чингис хааны алтан ургийн ноёдын хүүхдийг 4-5 наснаас нь төрийн жолоог шашинтай хослуулан барихад сургасан байдаг. Гэгээнтнүүд Их хуралдай болж байсан Заг Байдрагийн Хөм бэлчирт уулздаг байж. Энэ бүхэн нь түүний дэлгэрүүлсэн Чингис хааны алтан ургийн бодлого байсан гэж үздэг.
Ламын гэгээн таван настайдаа Төвд лам Лувсаняринпилд шавь орж олон эрдэм заалгасан. Тэгээд 16 настайдаа мэдлэгээ дээшлүүлэхээр Цастын орныг зорьж, IV далай лам Банчин эрдэнэ Лувсанчойжинжалцан, V Далай лам Лувсанжамц нарт шавь орж, Лхас, Дашлхүмбийн газар долоон жил шавилан суусан байдаг. Энэ хугацаандаа Дорно дахины их, бага таван ухааны номд боловсорсон. Мөн Галдан бошиптой хамт сурч, түүний тухай бүтээл туурвисан юм билээ.

-Түүний мэндэлсний 370 жилийн ойг угтан ямар ажил хийж байна даа?
-Баянхонгор аймгийн нутгийн зөвлөл, ИТХ, Засаг даргын Тамгын
газар хамтран эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 15-нд зохион байгуулсан.
Мөн музейг нь нээлээ. Уг арга хэмжээг зохион байгуулахад оролцсон бүх эрдэмтэн
судлаач, хуврагт талархаж байна.
-Оддын зурхайг үндэслэснийг нь батлах ямар баримт байдаг вэ?
-Хурал дээр зурхайч Л.Тэрбиш гуай сонирхолтой илтгэл
тавьсан. Түүнд дурдсанаас үзэхэд оддын зурхайг Ламын гэгээн Лувсанданзанжанцан
үүсгэсэн. Зурхайн ухааны талаар олон ч ном бичсэн. Үүнээс "Үрийн зурхайн
сайтар номлосон бүхний хураангуй" ном нь дэлхийн хэмжээнд хүрсэн бүтээл
болсон. Монгол зурхайн анхны тулгуур гэж хэлж болно. Уг зурхай дээр үндэслэж
одоогийн Төгс буянтын зурхайг зохиосон байдаг юм. Чингисийн алтан үеийнхний
хэрэглэж ирсэн уг зурхайд эргэлзэх учиргүй. Монгол ахуй, хөрсөнд шингээж хийсэн
зурхай.
Тэрбээр баруун зүгийн эрдэмтэдтэй ном хаялцан шалгуулж, Лха дээд цол хүртсэн анхны монгол оточ. Одоо мэдэгдэж байгаагаар долоон судар төвд хэлээр бичсэн. Боловсорсон таван ухааны нэг нь анагаах ухаан байсан. Үе үеийн монгол маарамба нар түүнийг "ууган оточ" гэдэг. Урлахуйн ухаан талаасаа 1662 онд Ламын гэгээний хийдийг байгуулсан юм билээ.

2009 оны 4-р сарын 18, Бямба гариг
Өнөөдөр сонин
No comments:
Post a Comment