УИХ-ын гишүүн Г.Занданшатартай Эх орны хишиг сангийн тухай
хуулийн төслийн талаар ярилцлаа.
-Эх орны хишиг сангийн тухай хуулийн төслийн УИХ-ын ажлын хэсгийг Та ахалж байгаа. Энэ төслийг УИХ хэдийгээр хэлэлцэх вэ?
-Төслийг ойрын үед хэлэлцэж эхэлнэ.. Хаврын чуулганы
хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон. Засгийн газраас өнгөрсөн жил УИХ-д өргөн
барьсан хууль шүү дээ. Төсөл дээр нь бид нэлээд нухацтай ажиллалаа.
-Ашигт малтмалын салбараас олох ашгийн тодорхой хувийг төвлөрүүлэх замаар "Эх орны хишиг" сан мөнгөтэй болж иргэдэд хүртээх юм билээ. Хөрөнгийн эх үүсвэр гэж хүлээж байсан Оюутолгойн ордын гэрээний төсөл хойшиллоо. Хүмүүс эх орныхоо хишгийг хэр удаан хүлээх бол?
-Оюутолгой, Тавантолгой болон ураны зэрэг бусад томоохон 40
орчим орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж Эх орны хишиг сангийн ажлыг
зохион байгуулна. Эхний ээлжид Оюутолгой, Тавантолгойн ордын гэрээг баталж,
иргэдэд хишиг хүртэх боломж нээгдэнэ. Монгол Улсын хөрсөн дор нэг триллион
ам.долларын эрдэс баялаг бий гэсэн судалгаа байна. Цөөхөн хэдэн олигархи хүртэх
бус, бүх ард түмэнд өгөөжөө өгөх байдлаар ашигт малтмалын салбарыг хөгжүүлэх
зорилгоор Эх орны хишиг сангийн тухай хуулийг боловсруулсан.
-Гадаадын бусад улс орон ашигт малтмалынхаа салбарын орлогоос сан бүрдүүлж иргэддээ хуваарилдаг туршлагыг хэр судлав?
-Дэлхийд ашигт малтмалын орлогоо захиран зарцуулдаг хоёр төрлийн
сан байдаг. Тогтворжуулалтын сан нь зэсийн үнэ өндөр байх үед хуримтлал
үүсгэдэг. Зэсийн үнэ буурах үед тогтворжуулалтын санд төвлөрүүлсэн хөрөнгөөсөө
эдийн засгаа дэмжих зорилгоор хэрэглэх зориулалттай сан бүхий 100-гаад улс орон
байдаг. Хоёр дахь төрлийн сан нь эрдэс баялгийг эмзэг бүлэгт нийгмийн халамжийн
зориулалтаар, эсвэл ирээдүйд зориулсан хөрөнгө маягаар нөөцөлдөг юм байна.
Манай орны хувьд эдгээр хоёр төрлийн сангийн аль алиныг нь зохион байгуулах
шаардлагатай гэж үздэг.
Тухайлан Аляскийн сангийн жишээг тодруулахад иргэддээ ногдол ашиг тараадаг юм байна. Энэ жишгээр Монгол Улсын иргэн бүр баялгийн эзэн байж, ногдол ашиг хүртэх нь эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх арга механизм болно. Ашигт малтмалын салбарын орлого өсөх тусам иргэдэд хүртээх хишгийн хувь хэмжээ нэмэгдэх боломжтой.

-Эх орны хишиг сангийн орлогын төлөвлөгөөний талаар мэдээлэхгүй юу?
-Санд ашигт малтмалын салбарт нөөц ашигласны төлбөрийн
тодорхой хувиуд, урьдчилгаа төлбөрүүд зэрэг 10-аад төрлийн орлого
төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа. Эх орны хишиг сангийн хувьцаа эзэмшинэ гэдэг
маш их баялгийн эзэн болж байна гэсэн үг. Санг долоон хэсгээс бүрдүүлэхээр
төлөвлөж байгаа. 2.7 сая иргэний хэрэгцээг үр өгөөжтэй хангах байдлаар Нийгмийн
халамжийн, малчдын, жижиг дунд бизнес эрхлэгчдийн, орон сууцны, хүүхдийн,
төрийн албан хаагчдын гэсэн зориулалтаар эх орны хишиг олгох шаардлага байдаг
юм. Тухайлбал нийгмийн халамжийн санд төвлөрөх хөрөнгөөс 170 мянган ахмад
настан, эмзэг бүлгийн 130 мянган иргэнд 1.5 сая төгрөгийг бэлнээр олгох хэлбэрийг
ярилцаж байна. Оюутолгой, Тавантолгойн ордыг ашиглах урьдчилгаа төлбөрөөс
нийгмийн халамж нэн даруй шаардлагатай иргэдэд бэлэн мөнгө олгох боломж гарна
гэж тооцсон. Түүнчлэн жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, ажил эрхлэлтийг
идэвхжүүлэх зорилгоор 400 орчим мянган хүнд Засгийн газар баталгааг нь гаргаж,
зээлийн төлбөрийн хэлбэрээр санд Эх орны хишиг төвлөрүүлэх боломжтой.
Мөн хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр малчдыг дэмжих сан үйл ажиллагаа явуулна. Манай улс 360 мянган малчинтай. Орон сууцны сангаас Улаанбаатарын 160 мянган өрхийн иргэд орон сууц худалдаж авах зээлийн төлбөр хэлбэрээр эх орны хишиг хүртэх юм. Хүүхдийн санд Монголын 1.3 сая хүүхдийн эрүүл бойжих, сурч боловсрох орчныг хангахад зориулах эх орны хишгийг төвлөрүүлнэ. Төрийн албан хаагчдын сан гэж бий. Энэ сан төрд алба хаадаг 125 мянган иргэний нийгмийн баталгааг сайжруулахад чиглэнэ. Монголчууд бид бүгдээрээ нэг баг болж эрдэс баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, эх орныхоо хишгийг хүртэж, улс орноо хөгжүүлэхийн төлөө зүтгэх цаг ирсэн шүү. Бидэнд асар их боломж бий гэдгийг дор бүрнээ бодох хэрэгтэй.

2009 оны 5-р сарын 12, Мягмар гариг
Өнөөдөр сонин
No comments:
Post a Comment