УИХ-ын гишүүн нэг бүрийн нэр дээр "Айвенхоу
майнз", "Рио Тинто" компанийн хуулийн болон худалдаа эрхэлсэн
захирлууд "хувийн итгэмжлэгдсэн захидал" ирүүлсэн нь дуулиан тариад
байна.
Тэд Монгол Улсын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцож, төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ыг үл хүндэтгэж, хөндлөнгөөс нөлөөлөх гэлээ хэмээн гишүүд дургүйцэж буй. Тэдний нэг УИХ-ын гишүүн, МАХН-ын бүлгийн дэд дарга Г.Занданшатарын байр суурийг сонирхлоо. Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай болон бусад хуульд нэмэлт, еерчлелт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийг тэрбээр ахалж байсан юм.

-Хоёр компанийн асуудал эрхэлсэн захирлуудын "хувийн итгэмжлэгдсэн" захидал Танд ирсэн байх. Салаа замын уулзварт ирсэн Монгол Улс харанхуй хийгээд гэрэлтэй замын алийг сонгох нь "Айвенхоу майнз", "Рио Тинто"-гоос хамаарна шүү гэсэн өгүүлбэрүүд захидлын гол агуулга юм шиг байна лээ. УИХ-ын гишүүнийхээ хувьд түүнийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Гадаад, дотоодын хэн нэгэн этгээд хэний ч хаягаар захидал
бичиж болно, тийм эрх нь ч бий. Гэхдээ "Айвенхоу майнз", "Рио
Тинто" Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын гишүүдэд илэрхий
тулгасан өнгө аястай, зааж зааварласан, бүрэн эрхт орны дотоод хэрэгт
хөндлөнгөөс бүдүүлгээр оролцохыг хичээсэн агуулгатай захидал ирүүлсэнд
дургүйцэж байна.
УИХ-ын шийдвэр бол Монгол Улсын хууль. Түүнийг гаргасан л бол аливаа этгээд үг дуугүй дагаж мөрдөх ёстойгоос бус эсэргүүцэх, тайлбарлах, тулган шаардах ёс суртахууны эрх хэнд ч байх ёсгүй.
УИХ-ын шийдвэр бол Монгол Улсын хууль. Түүнийг гаргасан л бол аливаа этгээд үг дуугүй дагаж мөрдөх ёстойгоос бус эсэргүүцэх, тайлбарлах, тулган шаардах ёс суртахууны эрх хэнд ч байх ёсгүй.
-Хөрөнгө оруулагч талтай тохиролцоонд хүрэхийн тулд Засгийн газрын Ажлын хэсэг хэлэлцээрээ үргэлжлүүлж байна. Яг ийм эгзэгтэй үед тэр захидал та нарт тараагдсан нь ямар учиртай байж болох вэ?
-Гэрээг манайхтай байгуулахгүй бол Монгол Улс нь гадаадын
хөрөнгө оруулагч, донор орон, олон улсын байгууллагад итгэл алдсан, хөршөөсөө
шууд хамаарсан, хязгаарлагдмал, хаалттай эдийн засагтай болно гэж
"Айвенхоу майнз" болон "Рио Тинто" захидалдаа бичсэн байна
лээ. Монгол Улс ардчилсан, нээлттэй эдийн засагтай, хөрөнгө оруулалтыг үргээх
сонирхолгүй орон юм. Гадаад, дотоодын ямар ч хөрөнгө оруулагчидтай эрх тэгш,
харилцан ашигтай зарчмаар ажиллана. Үүнийгээ ч зарлан тунхагласаар байх болно.
Манай орон татварын хамгийн боломжтой улсын нэг шүү дээ. Тийм учраас УИХ
"Айвенхоу майнз" ХХК-д бүх төрлийн татварын хөнгөлөлт үзүүлэхийг
дэмжээгүй юм.
-Хөрөнгө оруулагч тал өөрсдийн эрх ашгийг дэндүү дээгүүрт тавихыг хичээж байна. Үүнийгээ ч тулган шаардаж байна гэж Та үзэж байна уу?
-Татварын
дэндүү олон хөнгөлөлт эдэлж, байгалийн баялгийг маань хэтэрхий удаан
хугацаагаар ашиглахаар байсан нь монголчуудын эрх ашигтай нийцээгүй. Гэнэтийн
ашгийн 68 хувийн татварын хувьд эргэж ярилцах асуудал байж болно гэж Парламент
үзэж байгаа. Тогтвортой орчин гэдэг бол бүх талын тааламжтай орчин, диваажин
байгуулж өгнө гэсэн үг биш шүү дээ. Тиймээс л УИХ шийдвэрээ гаргасан. Тэдний
ирүүлсэн захидалд бичсэн шиг хэзээ ч хаалттай эдийн засагтай орон болохгүй.
Монголын төр, засагт хандаж гадаадын хэн ч захидал бичиж болно. Харин тулган
шаардалтыг хүлээн зөвшөөрөхгүй.
Го.ЭНХТӨР
Го.ЭНХТӨР
2009 оны 8-р сарын 05, Лхагва гариг
Өнөөдөр
No comments:
Post a Comment