Sunday, 29 April 2012

Г.Занданшатар: Эх орны хишиг урагшиллаа

УИХ-ын 2008 оны сонгуулиар МАХН Эх орны хишиг гэж 1.5 сая, Эрдэнийн хувь болгож АН 1.0 сая төгрөгийг ямар нэгэн хэлбэрээр өгөхөө амласан. Түү­нийг санхүүжүүлэх эх үүсвэр нь стратегийн орд газруудыг ашиг­ласнаас олох орлого байх юм. Тэгвэл нөөцөөрөө дэлхийд хоёрт ордог Оюутолгойн ордыг ашиг­лах хөрөнгө оруулалтын гэ­рээг өнөөдөр үзэглэх гэж байна. Сонгуулийн амлалтыг хэ­рэг­­жүүлэхийн тулд хууль бат­лах хэрэгтэй юм.

Эх орны хишиг сангийн болон  Эрдэнийн хувь хуу­­лийн төслийг нэгтгэн боловс­­­руулж, чуулганы хурал­даа­наар хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын даргын 2009 оны зурга­дугаар сарын 22-ны өдрийн захи­­рамжаар байгуулсан. Оюу­тол­гойн гэрээг баталснаар на­­­муудын сонгуулийн амлалт нэхэг­дэх нь гарцаагүй. Ажлын хэс­гийн гишүүн, Эх орны хишиг сангийн тухай хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Г.Зан­даншатартай ярилцлаа.  Энэ долоо хоногийн Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хурал­даанаар төслийн анхны хэлэл­цүүлэг өрнөх юм.
-Ажлын хэсгээр сонин юу байна, сонгуулийн амлал­туудыг хэрэгжүүлэхэд шаард­лагатай хуулийн төслүүд бэ­лэн болж байгаа юу гэдгээс асуултаа эхлэх нь зөв болов уу?
-Олон улсын туршлага, бодит тооцоонд үндэслэж Эх орны хишиг сангийн тухай хуу­лийн төслийг боловсруулсан. Иргэд­дээ эх орны хишиг хүртээх орлогын эх үүсвэрийг тодорхой болгож өгсөнд энэ хуулийн ач холбогдол оршиж байгаа. 
Стратегийн орд газруудын төрийн өмчид ногдох ашиг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 25 хувь,  ашигт малт­малын нөөц ашигласны төлбөр, олон улсын зах зээлд байр­шуулсан санхүүгийн хэрэгс­лээс олох орлого, хөрөнгө оруу­лагчдын урьдчилгаа төлбөр зэрэг татвар, хураамжаас Эх орны хишиг сангийн орлого бүр­дэх юм. Тийм учраас Эх орны хишиг сангийн тухай хуу­лиар тодорхой орлого бий болж, хэрэгжих  механизм нь ч тодорхой байх юм.
-Эрдэнийн хувийн тухай хуулийн талаар юу хэлэх вэ. Хоёр төслийг нэгтгэж, дундын хувилбар гаргах ёстой биш үү?
-Эх орны хишиг сангийн тухай хууль хэрэгжих үндэс­лэлтэй, иж бүрэн харилцааг зохи­цуулах  бололцоотой гэж үзэж байгаа. Хууль батлагдвал сан­хүүжилтийн журмыг нь Засгийн газрын тогтоолоор баталдаг байх юм.
АН-ын  бүлгийн Ажлын хэс­гийнхэн төслүүдийг нэгтгээд Эх орны эрдэнийн сангийн тухай хууль болгоё гэсэн саналтай  байдаг.  Нэгтгэсэн төсөл нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хэд хэдэн хуультай зөрчилдөхөөр, хэрэгжих үндэслэл муутай, “Баян Монгол” корпорацийн Удирдах зөвлөл, сангийн бо­лон Хяналтын зөвлөлийг нь УИХ-аас баталж байх зэргээр байгуул­лагын дүрэм шиг болсон байна билээ.
-Оюутолгой ордын хөрөнгө оруулалтын гэрээг өнөөдөр бай­­гуулна. Үүнийг дагаад намуу­дын сонгуулийн амлалт нэхэгдэж эхлэх байх. Гэрээ бай­гуулснаар сонгуулийн ам­­лалт хэрэгжих цаг, хуга­цаа ойртож байгаа гэж ойл­гож болох уу. Урьдчилгаа хэл­бэрээр орж ирэх 250 сая дол­лараас хувь хүртэнэ гэсэн бодолтой хүн олон байх шиг байна билээ?
-Амлалтаа хэрэгжүүлэхийн тулд эхлээд эрх зүйн орчноо тодорхой болгож, намууд са­на­лаа нэгтгэж, санхүүгийн то­дор­хой байдал бий болгох хэрэг­тэй.  Урьдчилгаа хэлбэрээр орж ирэх  250 сая доллараас эхний ээлжинд ахмадууддаа, мөн иргэний бүртгэлийн сис­те­мийг боловсронгуй бол­гох­ зорил­гоор иргэддээ тэгш  хуваа­­рилах  зарчмаар олгох ёс­той гэсэн саналтай байгаа.  Эх орны хишиг сангийн ту­хай хууль батлагдсанаар  на­муудын сонгуулийн амлалт хэрэг­жих эхний алхам бүрдэнэ гэсэн үг. Хуулийн төслийг хэлэл­цэхэд бэлэн, эдийн зас­гийн үндэслэлийг нь ч сайн боловсруулсан. АН-ын бүлгийн гишүүд Эрдэнийн хувь,  “Баян Монгол” корпорацийн тухай хуу­лийн төсөлтэй “механикаар” нэгт­гэж хэлэлцэнэ гэснээс болж удааширч байна.
Өнөөдөр Оюутолгойн хө­рөнгө оруулалтын гэрээг бай­гуулна. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтоор ахлуулсан Засгийн газрын Ажлын хэсэг сайн ажилласны үр дүнд Эх орны хишиг өгөх

амлалт нэг алхмаар урагшиллаа гэдгийг дашрамд хэлэх нь зөв болов уу.

No comments:

Post a Comment