-108 бүсгүйг та энэ өдөр уулын аялалд ахалж явлаа. Сэтгэгдэлээсээ хуваалцана уу
-Юуны өмнө ийм сайхан эрүүл мэндэд тустай аялалыг санааачлан зохион байгуулж байгаа http://www.emegteichuud.mn/ сайтынхаа хамт олонд баяр хүргэмээр байна. Өнөөдөр эмэгтэйчүүд маань аялалдаа бүгдээрээ бэлтгэлтэй иржээ. Эндээс манайхан аялах дур сонирхолтой ч болсон нь харагдаж байна. Үнэндээ 108 бүсгүй нэгэн зэрэг Цэцээ гүн рүү уулын аялал хийнэ гэдэг тийм ч амар хэрэг биш юм. Зарим тохиолдолд тав зургаахан хүнтэй явж байхад ганц хоёр нь шантраад үлдэх ч үе бий. Гэтэл өнөөдөр бүсгүйчүүд маань бүгдээрээ эрчтэй байж зорьсон газраа хүрч чадлаа.
-Энэхүү аялал гарах саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Би дөрвөн бүсгүйгтэй хамт Африкийн ноён оргил Клеменжород олон улсын уулчдын багтай авиралт хийгээд удаагүй байна. Энэ оргилд монголчууд өмнө дөрвөн удаа гарсан байдаг, эмэгтэйчүүдийн хувьд хоёр дахь баг нь. Килиманжора оргил 5895 метрийн өндөртэй. Авирч байхдаа цас мөс, өндрийн өөрчлөлт гээд бүхий л үзэгдэлтэй нүүр тулж байлаа. Тэндээс ирэнгүүтээ 108 бүсгүйг ахалж Цэцээ гүний оргил руу гарна гэж сонсоод ач холбогдол өгч шууд саналыг хүлээн авсан.
-Өмнө нь та ийм олон хүний бүрэлдэхүүнтэй багтай гарч байв уу
- 2004 онд жуулчдаас бүрдсэн 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг гарч байсан. Тэр жил дөрвөн ч удаа Цэцээ гүн рүү авиралт хийсэн юм. Түүнээс хойш ийм олон хүний бүрэлдэхүүнтэйгээр анх удаа гарч байна.
-Аялалд хамгийн чухал зүйл юу вэ?
-Ерөөсөө хоёр л зүйл хамгийн чухал. Нэгдүгээр аялалдаа тохирсон бэлтгэл, хувцас хэрэглэл. Нөгөө нь зөв аялах ойлголт. Зөв гэдэг нь өөрсдөө сайхан аялахдаа байгал орчиноо бохирдуулахгүй, хог хаяхгүй явахыг хэлж байгаа хэрэг. Манай монголчуудын хувьд эрт дээр үеэс уул овоондоо идээ будааныхаа дээжийг өргөж ирсэн ард түмэн. Харамсалтай хог хаягдалаа тэндээ үлдээчихдэг. Уг нь тэр бүх өргөх зүйлийнхээ баглаа боодлыг түүгээд үүргэвчиндээ хийж байгаасай гэж боддог. Наад зах нь чихэр тавихаар бол цаасыг нь аваад тавих хэрэгтэй. Зөв аялж сурахад энэ мэт мэдлэг бас хэрэгтэй. Бид гэхэд Африкийг ядуу буурай хэцүү орон гэж ойлгодог. Гэтэл тэнд байхдаа би нэг ч хог олж хараагүй шүү.
-Бид уулсын оргилд сая гарахдаа үнэхээр сэтгэл хөдөлж байлаа. Таны хувьд?
-Ер нь хүнд зорьсон зүйлийнхээ оргилд гарах шиг сайхан зүйл байхгүй гэж боддог.
2012 оны 03 сарын 07
No comments:
Post a Comment