УИХ-ын гишүүн Г.Занданшатартай уулзан ярилцлаа.
-Төрийн албан хаагчдын цалинг хасахгүй гэдэг асуудлаар намын бүлгүүд санал нийлээд байх шиг байна. Гэхдээ төрийн энэ данхар толгойг бид татвар төлөгчдийн мөнгөөр тэжээсээр л байх уу?
-Бүлгийн олонх гишүүдийн саналаар төрийн албан хаагчдын
цалинг бууруулах нь буруу гэж үзсэн. Харин бараа үйлчилгээний болон бусад үр
ашиггүй зардлуудыг бууруулна гэж үзсэн. Үүн дотор мэдээж улстөрийн албан
тушаалтнуудын бензин шатахуун гэх мэт урсгал зардлуудыг хэмнэх, үр ашиггүй
хөрөнгө оруулалтууд болох гаднаас импортоор оруулж ирэх тоног төхөөрөмж зэргийг
ирэх жил хүртэл хойшлуулах саналтай байгаа.
Хямралыг шийдэх1.5 триллион төгрөг орж ирэх асуудлын хүрээнд дараагийн төсөв хийхээр хойшлууллаа. Төрийн албан хаагчдын цалинг бууруулах асуудалд маш болгоомжтой хандах учиртай. Жишээлбэл нэг багш энэ бол зүгээр 150 мянган хүний асуудал биш, ар гэртэйгээ нийлээд 600-гаад мянган хүний амьжиргаа яригдана шүү дээ
гэж хэлж байгаа юм.
Дээрээс нь жижиг дунд бизнесийн асуудал шууд хөндөгдөнө. Цалин багатай хүмүүсийн худалдан авах чадвар буурна биз. Ер нь хямралын үед ажлын байрыг аль болох хадгалж үлдэхийг хичээх хэрэгтэй. Гэхдээ давхардал ихтэй, биеэ даагаад ажиллах бололцоотой агентлагуудын илүүдэл орон тоог бол
цомхтгох хэрэгтэй.

-1.5 триллион төгрөгийг Засгийн газар энд тэндээс гуйгаад ирлээ гэхэд энэ хямралыг давах хугацаанд хүрэлцэх үү?
-Манай улсын хувьд хямрал нэг жилийн дотор шийдэгдэх бүрэн
бололцоотой. Уул уурхайн салбараа ашиглаад хөдөө аж ахуй, жижиг дунд бизнесийг
дэмжээд явчихвал хүндрэл багатай гарах боломжтой.
-Тэгвэл тэр олоод ирсэн мөнгөний зарцуулалтыг хянах асуудлыг одооноос л сайтар ярих хэрэгтэй байгаа. Засгийн газар хариуцлага үүрнэ гэсэн ч их л сайндаа огцорно биз дээ гэх хэсэг байна?
-Энэ нь дэг талдаа бас итгэлийн хямрал болоод
байгаа юм шүү дээ. Монгол төгрөгийн ханш уначих вий гэсэн харанхуй айдсаас
болоод иргэд, бизнесүүд төгрөгөө доллар болгож хадгалаад байна. Гадагшаа мөнгөө
гаргаж ч эхэлсэн. Тиймээс итгэлээ бүрэн сэргээхэд онцгой анхаарах гарцаагүй
шаардлагатай боллоо. Төр засагтаа, Монгол төгрөгтөө, Монголбанкандаа итгэх
хэрэгтэй байна. Нөгөө талаасаа итгэлийг нь даах хариуцлагын асуудал
мөн чухал. Итгэл гэдэг бол алт. Төрийн албан хаагч тус бүртээ төрд итгэх ард
түмний итгэлийг дахин олж авах, сэргээхийн тулд дор бүрнээ өндөржүүлсэн хариуцлагатай
ажиллаж байж тэр бүхнийг цэгцэлнэ. Ер нь Америкийн хямрал зөвхөн үл хөдлөх
хөрөнгийн зах зээлээс ч болсон юм биш, хариуцлагын хямрал болсон.
Хариуцлагыг нэмэгдүүлэх олон арга хэлбэрүүд байж болно. Би бүх ажил эзэн холбогдогчтойгоо хаяглаастай байдаг бол хариуцлага нь өндөрсөнө гэж боддог. Жишээлбэл «энэ замыг эндээс тэр хүртэл тэр овогтой тэрний тийм нэртэй компани барилаа» гээд л пайз хадчих хэрэгтэй. Ингэвэл шууд л хариуцлага хүлээх эзэн нь олны өмнө ил гарна шүү дээ. Зах дээр зарж байгаа төмсийг гэхэд «Борнуурын ногоочин Доржийн Дондог тарив. Регистрийн дугаар нь энэ» гээд л тавьчих хэрэгтэй. УИХ-ын гишүүдийн хувьд ч мөн ялгаагүй. Хийсэн ажлыг нь шууд хаяглаад тавьчих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ном бүр өөрийн гарчигтай байдаг шиг хийж байгаа бүх ажил эзэнтэй, хаягтай байх юм. Ингэвэл айгаад байх хэрэггүй болно шүү дээ. Одоо хариуцлага тооцох эзэнгүй болчхоод байна.
Хоёрдугаарт би иргэний хяналтын тухай хуультай болох ёстой гэж байнга бодож төлөвлөж явдаг. Ерөөсөө тэр Улсын мэргэжлийн хяналтын газар гэдэгт чинь итгэж болохгүй байна шүү дээ. Тэгэхээр иргэдэд хяналт тавих эрхийг нь түлхүү өгөх шаардлагатай байна. Архи, пиво, тамхийг сурталчлахыг хориглодог боловч сурталчлаад бай-гааг нь мэргэжлийн байгууллага зогсоож чадахгүй л байна шүү дээ. Тэгэхээр иргэн хүн гэртээ зурагтаар үзэж байгаад л баталгаажуулаад шууд шүүхэд өгчихдөг баймаар байна. Ингэвэл хоёр сая 600 мянган иргэн бүгдээрээ хянагч болчхож байгаа биз дээ. Иргэдийн нийтлэг эрх ашиг зөрчигдөж байгаа асуудлаар бол шүүхэд гомдол гаргаад л асуудлыг шийдчихдэг байх хэрэгтэй.

-Ер нь ирээдүйдээ баа-хан өр үүсгэж байхаар 40 тонн алт олборлоод л 1.5 триллионыг олчихъё гэсэн Ш.Сайхансамбуу гишүүний саналын тухайд та ямар бодолтой байдаг юм?
-Ер нь дэлхийн өндөр хөгжилтэй орнууд газрын баялаггүй
байгаа шүү дээ. Гагцхүү мэдлэгт суурилсан шинжлэх ухаан, НАНО технологийн
хүчээр л өдий зэрэгт хүрсэн. Бид ийм улс орон болохын тулд одоо байгаа нөөц
баялгаа ашиглах л хэрэгтэй байна. Хэзээ иднэ гээд цааш нь дарчхаад Алтан дээр
суусан гуйлгачин хэвээрээ яваад байх вэ дээ. Бид ирээдүйдээ алт эрдэнэсийг биш
хөрсөн дээр байх хөгжил, сурч боловсрох орчин, эрдэм мэдлэгийн далайг л
өвлүүлэх ёстой.
2009 оны 3-р сарын 03, Мягмар гариг
Өглөөний сонин
No comments:
Post a Comment