Monday, 23 April 2012

Д.Очирбат: Салбарынхаа гурван яамны тайланг сонсоно


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооныхон өнгөрсөн долоо хоногт Орхон аймагт ажиллаж, УИХ-ын намрын чуулганаар батлан гаргасан хууль тогтоомжийг танилцуулан, иргэдийн санал бодлыг сонссон. Энэ талаар УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Очирбатаас тодрууллаа.
-УИХ-ын НББСШУБХ орон ну­тагт ажилласан. Энэ ажлын­хаа үр дүнгийн талаар товч тодрууахгүй юу?
-Манай байнгын хороон дээр УИХ, Засгийн газрын гишүүдийн санаачилсан Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Хөдөлмөр эрхлэл­тийг дэмжих тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэл­цүү­лэг эхлээд байгаа. Тиймээс бид Орхон аймагт ажиллах хугацаандаа эд­гээр хуулийн төслүүдийг иргэдэд танилцуулж сана­лыг нь авсан байгаа. Хууль боловсруулахад иргэдийн санаа бодлыг хэрхэн тусгах вэ гэдэг асуудлыг судалж ажилласан. Нийгмийн бод­­­­­­ло­гын хүрээнд э­рүүл мэнд, боловсрол, халамжийн асууд­­­­лууд бү­хэл­дээ багтдаг. Хууль сур­талчлах энэ ажлын хүрээнд баруун бүсийн онош­логоо шинжилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, эмч нарын са­нал бодлыг сонслоо. Эм­нэл­гийн байр 30 жи­лийн өмнө ашиглалтад орсон хэрнээ өнөөг хүртэл дор­ви­той засвар үйлчилгээ хийгээгүйгээс хуучирч мууд­сан байна. Ажиллаж байгаа эмч, ажилчид нь цалин багатай, эмнэлэгт нь төсвийн хөрөнгө оруулалт муу зэрэг дутагдалтай талууд ажиглагдлаа. Тий­мээс эрүүл мэндийн сал­барын шинэчлэлийн асууд­лыг байнгын хорооны ху­рал­даанд оруулж, ал­бан хаагчдийн саналыг тусгахаар болсон.
-Аймаг, орон нутагт тулгамдсан, тэр дундаа гарцаагүй шийдэх шаард­­лага­тай ямар асуудал байна?
-Эрүүл мэндийн салба­рийг орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр хан­­­гаад өгвөл манай эмч мэргэжилтнүүдэд мэргэж­лийн ур чадвар байна. Өнөөдөр бодит байдал дээр 3-4 аймгийг нэгтгэсэн аймаг дундын эрүүл мэн­дийн үйлчилгээний төв нь эрт галавын багаж хэрэг­сэлтэй ажиллаж бай­на. Эмнэлгүүдэд сүүлийн үе­ийн өндөр хүчин ча­дал­тай багаж, тоног төхөө­рөмж гарцаагүй шаард­лагатай байна. Компьютер томографийн аппаратаас эхлээд тоочоод байвал дутаг­даагүй юм алга. Дээр нь эрүүл мэнд, боловс­ролын салбарт ажиллаж байгаа боловсон хүчний боловсрол, нийгмийн асуу­далд анхаа­рах цаг болсон байна. Энэ салба­рынхны цалин тэтгэвэр, нийгмийн хангамж хамгийн бага. Тэгсэн хэрнээ хийж бай­гаа ажил нь дэнүү их ачаалалтай байна. Дууд­лага өгсөн өвчтөн хаа­на байх нь хамаагүй, заавал хүрч үйлчлэх үүрэгтэй, түүнийхээ төлөө тангараг өргөсөн хүмүүс. Ажил үүр­­гээ гүйцэтгэж яваад халдлагад өртөх явдал биш­­гүй гарч байсан. Нийс­лэлд, Толгойтод ажлаа дууд­лагаар явж байсан эмч өвчтөнд хорлогдсон тохиолдол бий шүү дээ. Тэгэхээр Эрүүл мэндийн тухай хуульд эмчийг хам­гаал­сан зохицуулалт оруулж өгөх зайлшгүй шаардлагатай бол­сон байна. Тиймээс ма­най байнгын хороо иргэ­дийн санал бол­госон, зайлш­гүй хийх шаардлага­тай тулгамдсан асуудлуудад хөрөнгө гар­гуу­лахаар Засгийн газарт санал тавьж, УИХ-д оруу­лахаар ажиллана.
-УИХ-ын хаврын чуул­ган удахгүй эхэлнэ. Танай байнгын хороо энэ чуулганаар ямар асуудалд ач холбогдол өгч ажиллах бол?
-УИХ-ын нэгдсэн чуул­­­­ган эхэлсний дараа салбарын гурван яам буюу ЭМЯ, НХХЯ, БСШУЯ-ны ажлын тайланг сонсохоор төлөвлөсөн. Хөдөлмөр эрх­­­лэл­тийг дэмжих жи­лийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийн төслийг боловсруулсантай холбогдуулаад НХХЯ, ХХААХҮЯ, ЭБЭХЯ-ных­ныг урьж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд хийж байгаа ажлын талаар сонсгол хийнэ.

Б.Алтансүх
Ардын эрх
2011 оны 3-р сарын 30, Лхагва гариг

No comments:

Post a Comment