УИХ-ын НББСШУ-ы байнгын хорооны дарга Д.Очирбатын талаар зарим хэвлэлд таагүй мэдээлэл гарчээ. Энэ талаар түүнээс тодруулав
-Намайг ХБНГУ-д томилолтоор явсан хойгуур хөрөнгө мөнгө завшсан тухай мэдээллийг зарим вэб сайт, хэвлэлд гаргасан байна лээ. Хэний захиалгаар ийм зүйл бичээд байгааг нь сайн мэдэхгүй юм. Миний хувьд мөнгө завших, авилга авсан зүйл огт байхгүй.
-Баримтаар нотлогдсон гэх утгатай зүйл бичсэн шүү дээ?
-Энэ бол ташаа мэдээлэл.Үнэхээр баримттай юм бол нотлогдох байлгүй. Ямар ч гэсэн энэ асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандсан. Төрд алба хашихдаа, Засаг даргаар ажиллах хугацаандаа авилгад огт өртөж байгаагүй.-Тухайн үед Нийслэлийн авто замын газрын даргаар ажиллаж байсан Д. Бат-Эрдэнээс ахин дахин мөнгө авсан юм биш үү?
-2008 оны сонгуулийн үед энэ асуудлыг анх гаргаж байсан юм. Тухайн үед тоолгүй, худлаа шоудаж байна гэж бодоод өнгөрөөсөн. Аливаа зүйл хэм хэмжээтэй байх ёстой. Хоёр дахь удаагаа арай тэвчиж чадахгүй. Ямар ч гэсэн ингэж доромжлуулж, нэр төрөө гутаалгахаар зүйл хийгээгүй учир цагдаагийн байгууллага өргөдлөө өгсөн. Тэд шалгаа үнэн мөнийг тогтооно биз.-Ц. Батбаяр гишүүн ч холбоотой гэсэн байна лээ?
-Бид хоёрыг нийлж байгаа авсан бололтой юм бичсэн байна. Ер нь сонгууль дөхөж байгаа болохоор зарим хүн нэр хүндэд халдан, гутааж, дахин нэр дэвшүүлэхгүй байх арга за хайгаад байх шиг байна.
Д.Амар
2011 оны 3-р сарын 30, Лхагва гариг, Vip76
No comments:
Post a Comment