Wednesday, 25 April 2012

Ж.Энхбаяр: Ипотекийн хууль дараагийн зах зээлдээ боломж олгож байдаг



Нэлээн хэдэн жилийн турш яригдсан Ипотекийн хууль єнгєрсєн Долоо хоногоос эхлэн дахин сєхєгдєж эхэлсэн талаар ємнєх дугаарууддаа мэдээлж байсан билээ.
Уг хуулийн талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа. Тэрбээр УИХ-ын Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдааны үеэр тун ажил хэрэгч саналуудыг хэлж байсан юм.
-Та хамтарсан байнгын хорооны хуралдааны үеэр Ипотекийн хууль батлагдах нь олон талын ашигтай бєгєєд иргэдэд нэн таатай боломж бүрдэнэ гэсэн утга бүхий санал хэлж байсан. Ер нь энэ хууль батлагдсанаар банкуудын зээлийн хүү буурах боломжтой юм байна гэж ойлгож болох уу?
-Єнєєдрийн нийгэмд заавал байх ёстой хуулиудын нэг нь Ипотекийн хууль. Нэг үгээр хэлбэл, нийгэмд байх ёстой тулгуур хуулиудын нэг гэсэн үг. Хэрэв Ипотекийн хууль батлагдвал барьцаа хєрєнгийг үнэт цаасны хэлбэрт оруулах, хоёр дахь зах зээлд гаргах, эх үүсвэр босгох бололцоо бүрдэнэ гэж үзэж байгаа. Мєн зээлдэгч, банк санхүүгийн байгууллагуудын эргэлтийн хєрєнгийг зах зээлд нийлүүлэх хєрєнгийн хэмжээ хэд дахин буурна шүү дээ. Барилгын салбарт єнєєдєр мєнгєн хэлбэрээр зээл олгож байгаа. Харин энэ хууль хэрэгжсэнээр давхар, давхар зээл авах боломж бүрдэх боломжтой. Ингэснээр мєнгєний нийлүүлэлт Орон сууцны зах зээл дээр эрс нэмэгдэх учиртай.
-Манай улс Ипотекийн хуульгүй олон жил явж ирсэн. Барилгын салбар хєгждєгєєрєє хєгжєєд єнєєг хүрсэн. Ер нь энэ салбарт гарсан ямар нэгэн маргаантай асуудлыг ямар хуулиар яаж зохицуулдаг байсан юм бол. Та энэ талаар мэдээж судалж үзсэн байх?
-Эрүүгийн болон иргэний хуулиар зохицуулж байсан юм билээ. Ипотекийн хууль батлагдсанаар барьцаа хєрєнгийг үнэт цаасны дараа дараагийн зах зээлд гаргах бололцоог бүрдүүлж байдгаараа л чухал. Гэхдээ үүнд хяналт байхгүй л бол томрохоороо хєєс болдог юм. Єєрєєр хэлбэл, бодит нэг тєгрєгийг хийсвэр арван тєгрєг болгож байна л гэсэн үг шүү дээ.
-Эдийн засгийн хямралаас болоод барилгын компаниуд зогсонги байдалд орсон. Єнєєдрийн байдлаар хэчнээн компанийн үйл ажиллагаа зогсоод байгаа вэ?
-Надад ирсэн мэдээллээр баригдаж байгаад зогссон 160 гаруй барилга байгаа юм билээ. Энэ байдал иргэд, аж хуйн нэгжийн 500 орчим тэрбум тєгрєгийг түгжээд байгаа гэсэн мэдээлэл байна, одоогоор. Хэрэв үйл ажиллагаа нь зогсонги байдалд орох компани нэмэгдвэл түгжигдэж байгаа мєнгєний тоо бас л нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ.
-Барилгын компаниуд иргэдийг орон сууцандаа оруулахаас ємнє, єєрєєр хэлбэл, барилга ашиглалтад ороогүй байхад урьдчилгаа тєлбєр авдаг. Энэ байдлаас болоод зарим хүмүүс хохирох нь ч бий. Ийм бичигдээгүй хуульд манайд үйлчилдэг нь нууц биш. Ипотекийн хууль батлагдсанаар иргэд хохирохгүй байх, бичигдээгүй хуулийг єєрчлєх боломж бий юу, Таны бодол?
-Наад асуудлуудыг чинь л зохицуулах гэж хууль гаргах гээд байгаа юм шүү дээ. Мєнгєє тєлєєд байрандаа орсон ч єєрийн нэр дээр шилжүүлээгүй иргэд єчнєєн байгаа, єнєєдєр. Ер нь иргэд орон сууц худалдан авахдаа дор хаяж 80 хувь нь баригдсан, мэргэжлийн хяналтын газраас зєвшєєрєл авсан эсэхийг шалгаад урьдчилгаа єгєх ёстой. Тэгэхгүй бол хохирогч болж мэднэ. Сүүлийн үед зураг зурж, газар ухан суурийг нь цутгасан болоод л иргэдийг хуурч байгаад баригдсан тохиолдол гарлаа шүү дээ. Хамгийн гол нь хуулийн зохицуулалтыг л яаралтай хийх хэрэгтэй байна.
-Орон сууцтай болно гээд хулхидуулсан иргэд хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдоос ч илүү хохирол амсана гэж та хэлж байсан. Дэлгэрүүлэхгүй юу?
-Орон сууц хүний зайлшгүй нэг хэрэгцээ. Иргэд орон сууцтай болох гэж байдаг хєрєнгєє шавхдаг шүү дээ. Харин ХЗХ-нд мєнгєє алдсан хүмүүст сануулсаар байтал ашиг олох гэж байгаад хохирсон гашуун туршлага манай улсад байна. Энэ нь ХЗХ-оос ч илүү хохиролтой гэдгийг мартаж болохгүй юм.

Д.Цэнгэл
2009 оны 5-р сарын 20, Лхагва гариг
Өнөөдрийн монгол

No comments:

Post a Comment