Monday 16 April 2012

Х.Баттулга: Оюутолгойн гэрээг эсэргүүцэж байгаа гишүүд сонгогчиддоо юу амласнаа санаасай

Оюутолгойг тойр сон асуудал нийгмийн анхаарлын төвд ирснээр энэ төрлийн синдром хугацаанаасаа арайл эрт эхлэх шиг боллоо. УИХ ын гишүүн, Засгийн газрын гишүүний хувьд энэ дайрлагад хамгийн ихээр өртөж буй хүний нэг бол Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга. "Ямааны мах халуун дээрээ" гэдэг шиг яг энэ цаг үед дээрх сэдвээр түүнтэй ярилц лаа.

-Засгийн газар УИХ ын тогтоолын дагуу Оюутолгойн төслийг дахин "янз лаад" өргөн барилаа. Төсөлд чих баясгамаар шинэ зүйл оруулж чадаа болов уу?

-УИХ ын 57 дугаар тог тоол гарснаас хойш ажлын хэсгийнхэн дахин хэлэлцээрийн ширээний ард сууснаар энэ тогтоолтой холбоотойгоор зарим хуулийн заалтуудад өөрчлөлт оруулахаар дахин өргөн барьсан байгаа. Энэ бол Засгийн газар дээр хэлэлцэж тохирсон асуудал.

-"Айвенхоу майнз" компаниас манай УИХ ын гишүүдэд хандаж захидал илгээсэн байсныг "тус гаар тогтносон улсын хэрэгт хөндлөнгөөс оролцож заналхийллээ" гээд хэсэг шуугих шив. Та Засгийн газрын гишүүний хувьд ямархуу бодолтой байгаа вэ?

-Тэр захидлын талаар өрнөж буй шүүмжлэлийг би сонин хэвлэлээс үзсэн. Миний хувьд асуудлыг бид арай өөр өнцгөөс харах хэрэгтэй гэж бодож байгаа. Учир нь Оюутолгойн төсөл Монгол Улсыг ямархуу бодлогоор, яаж хөгжих гээд байгааг дэлхий нийтэд тодорхойлох шалгуур болчихоод байна. Энэ компани нэгэнт өөрсдийнхөө мөнгөөр нөөцийг нь тогтоогоод, хаа байсан говийн бүсэд мөнгөө зараад, ажил өрнүүлээд, газрын хөрснөөс доош 1500 метрт цооногууд гаргаж, гүний уурхайн дэвшилтэт технологи ашиглах гээд тэрбум гаруй ам.долларын хөрөнгөө оруулчихаад байна. Бас биднийг шийдвэрээ гаргахыг зургаан жил хүлээснийх нь хувьд захидлаар ч болтугай өөрсдийгөө ойлгуулах гэж хичээсэн байх. Захиа бол байдаг л асуудал. Үүнийг нэг их томруулаад, ямааг тэмээ болгоод шуугиад байх шаардлагагүй.

-Та Засгийн газрын гишүүний хувьд мэдээж ингэж ярих нь зүйн хэрэг. Учир нь танхим нэгдмэл байр суурьтай байх ёстой. Харин та сайд биш зөвхөн УИХ ын гишүүн байсан бол тэр захианд хэгжүүрхэх байсан юм биш биз?

-Би УИХ д хоёр сонгогдож, улс төрийг ойроос харж байгаагийнхаа хувьд болж, өрнөж буй үйл явдлуудыг наана, цаадахтай нь ойлгодог, хардаг болсон гэж боддог. Хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд ч би тэнд амьдрал ямархуу байгаа.ард түмний дийлэнхи нь энэ төслөөс юу хүсч, хүлээж байгааг мэднэ. Хөдөөд амьдрал маш ядуу байна. Хотод ч дээрдэх юм алга. Тиймээс энэ хоёр толгойг хурдхан хөдөлгөөнд оруулаад, биднийг ажилтай орлоготой болгоод, амьдралыг өөд нь татаад өгөөч гэсэн хүмүүс иргэдийн 80 90 хувьд хүрч байгаа шүү. УИХ ын сонгуульд намууд "Хоёр толгойгоо эргэлтэд оруулъя. Олсон ашгийг нь ард түмэндээ өгье. Хэрэгтэй зүйлийг нь хийж өгье" гэж байж л санал авсан шүү дээ. Одоо хэлсэн үгээ хариуцах, хийх цаг болсон.

-Хоёр нам одоо Монголын ард түмний өмнө хоёр сая 500 мянган төгрөгийн өртэй болсон гэдгээ мэддэг болов уу?

-Сонгогчдын дунд амлалтаа биелүүлнэ гэсэн хүлээлт үүссэн байгаа. УИХ ын гишүүд ч сонгогчдынхоо өмнө амлаж байснаа санах хэрэгтэй. Санадаггүй юм бол сонгуулийн үед менежерээр ажиллуулж байсан хүмүүсээсээ асуух юмуу эсвэл тухайн үеийн бичлэгүүдээсээ үзэж болно.

-Хоёр намын мөрийн хөтөлбөрийн аль алинд нь Оюутолгой, Тавантолгойг эргэлтэд оруулж ашиг хүртээнэ гэсэн амлалт бий. Гэтэл одоо тэр амлалтаар сонгогдоогүй юм шиг гишүүд олон байх юм байна шүү?

-Тэр захианд эгдүүцээд, сүйд болоод байгаа гишүүд өөрсдийгөө баатарлаг үйл хэрэг, хувийн үзэл санаагаараа сонгогдчихсон гэж боддог шиг байна. Үнэндээ бол намынхаа нэр хүнд, намынхаа мөрийн хөтөлбөрөөр л сонгогдсон биз дээ.

-Оюутолгойн гэрээ хэлэлцэгдэж эхлэхээр дагаад дэд бүтцийн талаар дуулиан дэгдэж байна. Ялангуяа төмөр зам. Таныг Тавантолгой, Чойр Чойбалсангийн чиглэлийн төмөр замыг барихаар Хятад Улсад очиж гарын үсэг зурсан гээд байх юм. Энэталаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?

-Оюутолгой, Тавантолгойн хувьд бол одоогоор манай улсад илрээд, нөөц нь тогтоогдоод, ашиглахад бэлэн болсон хоёр орд л шүү дээ. Цаана нь хичнээн орд байгаа юм бүү мэд. Олдсон хоёр ордоо хөдөлгөөнд тулд юуны өмнө төмөр зам, дэд бүтцээ бий болгох ёстой. Дэд бүтэц сайтай байх юм бол хоёр ордын маань үнэлгээ ч улам өсөх учиртай. Жишээ нь халуун хүйтэн усны шугамтай газар байшин барих, инженерийн шугамгүй газар байшин барих хоёрын үнэлгээ хоорондоо асар их ялгаатай байнаа даа. Үүнтэй яг адилхан. Уг нь эхлээд дэд бүтэц нь бий болох ёстой боловч хөрөнгө мөнгөгүйн улмаас дагалдаж яригдаад байна. Гэхдээ бүтээгдэхүүн солилцоогоор'төлбөр тооцоог хийх эрхийг нь бидэнд өгчих юм бол дэд бүтцийн асуудлаа шийдээд явж байх боломжийг ашиглахаар Засгийн газар тодорхой ажил хийж эхлэсэн байгаа. Герман, Солонгос, ОХУ, БНХАУ д санал тавьсан. Харамсалтай нь дөнгөж зургадугаар сард л Хятадын Төмөр замын сайд нь урилга илгээсэн. Тэгээд л очиж уулзсан боловч гарын үсэг зураагүй.

-Хятад руу явсан айлчлал чинь тэгээд ямархуу үр дүнтэй болсон 6э?

-Айлчлал хийх үеэр зарим нэг сэтгэл санааны бэлтгэл тэдэнд дутсан байх. Учир нь миний өмнөх сайдууд маань хилийн дагуу цэгүүдийг сэтэл сэн төмөр зам тавья гэсэн бодлоготой байсан болохоор хятадууд тэр тал дээр нэлээд юм хийчихсэн байсан л даа. Гэтэл намайг ирээд огт өөр юм ярилаа гэж эгдүүцэх шиг болсон. Яахав нөхцөл байдал өөрчлөгдсөн гэдгийг тайлбарласан. Бид ордуудаа ашиглаад түүхийгээр нь экспортлох биш бүтээгдэхүүн болгож нэмүү өртөг шингээгээд гаргах нь манай улсад ашигтай гэдгийг ойлгуулсан. Бидэнд дотооддоо үйлдвэрүүд барьж тэр дагуугаа төмөр замаа тавих нь илүү үр ашигтай гэдгээ тайлбарлаж ярьсан. Үүнээс болж жаахан үл ойлголцол үүссэн л дээ. Гэхдээ хөрш бол хөрш. Энэ хэдийгээр манай дотоод асуудал гэлээ ч мөнхийн хөршийн хувьд харилцан ойлголцох л ёстой. Төмөр зам Хятадын нутаг Тяньжинээр дамжаад далайд гардаг учраас Хятадын талтай заавал ойлголцолд хүрэх учиртай.

-Тэгээд ойлголцож чадав уу?

-Ойлголцсон. Саяхан Хятадын төмөр замын дэд сайд нь ирээд манай дэд сайдтай санамж бичигт гарын үсэг зурцгаасан. Гэхдээ одоогоор зөвхөн санамж бичгийн хүрээнд байна шүү дээ. Хэдий тийм ч гэлээ хэлэлцээр хийх боломж нээлттэй хэвээр үлдсэн.

-Хэлэлцээр амжилттай болбол Хятад манайд хэдий хэмжээний хөрөнгө оруулж аль чиглэлд төмөр зам тавих юм бэ?

-Бид оны дарааллаар нэг, хоёр, гурав гэсэн цувраа төлөвлөгөө гарга сан. Нэгдүгээрт, Тавантолгойгоос Сайншанд руу төмөр зам татахаар төлөвлөж байна. Дараа нь Сайншандаас Чойбалсан руу 570 километр төмөр зам тавих байх. Эдгээрийг эхний ээлжинд хийе гэж ярьж байна. Тавантолгойгоос Сайншанд руу төмөр зам тавьснаар Сайншандад боловсруу лах үйлдвэрүүд бариад эцсийн бүтээгдэхүүнийг Хятад руу болон Тяньжиний боомтоор дамжуулан бусад орон руу экспортлох боломжтой. Баялгаа түүхийгээр нь бус нэмүү өртөг шин гээж илүү үнэд хүргэж л зарах гэж хичээж байна.

-Энэ бүхэнд хэдий хэрийн мөнгө шаардагдах бол?

-Зөвхөн төмөр замд гэхэд л хоёр тэрбум гаруй ам.доллар шаардлагатай болно.

-Энэ мөнгийг Хятад Улс гаргах уу?

-ОХУ хамтарсан компаниараа дамжуулаад "Тавантолгойгоос Сайншанд, Сайншандаас Чойбалсан руу тавих төмөр замд хөрөнгө оруулах сонирхолтой" гэдгээ илэрхийлсэн. Мөн Солонгосын тал "Хэрвээ танайх эцсийн бүтээгдэхүүнээ манайд нийлүүлнэ гэвэл Сайншанд Чойбалсан гийн төмөр замд хөрөнгө оруулъя" гэдэг санал ирүүлээд байгаа.

-Тэгэхээр энэ бүхнээс яг хий хээр болчихоод байгаа төсөл нь юу вэ?

-Тавантолгойд 6 тэрбум тонн коксжих нүүрсний нөөц байна гэж тог тоогдсон. Тэгэхээр Сайншандад Коксын үйлдвэр эхлээд барьчих санаатай байна. Нүүрсийг түүхийгээр нь биш Кокс болгоод экспортолъё. Дарханд төмрийн их нөөц бий. Бас л түүхийгээр нь гаргаж байгаа. Тэгвэл Сайншандад коксныхоо дэргэд Төмрийн үйлдвэр байгуулчихъя. Төмрийг коксоор хайлуулдаг. Мөн Эрдэнэтийн зэсийн баяжмалыг Оюутолгойнхтой нийлүүлээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж гаргая. Зэсийн үйлдвэр мөн л коксхэрэглэнэ. Ингээд нэмүү өртөг шингээж гаргавал монголчууд илүү хожино. Маш их ажлын байр, орлого бий болно. Ингэж чадваас Эрдэнэт шиг орлого өгөх үйлдвэр ахиад 4 5 аар нэмэгдэх юм.

-Гэхдээ энэ бүхэн одоохондоо төсөөлөл төдий л биз дээ?

-Яалаа гэж. Зураг төслийг боловсруулаад, макет загварыг гаргаад, техник эдийн засгийн үндэслэл нь хийгдээд бараг дуусах гэж байна. Өнгөрсөн тав, зургаан сард холбогдох яамдууд хамтран судалгаа хийсэн. Саяхан Засгийн га^арт танилцууллаа. Удахгүй УИХ д өргөн барих байх.

-Хөрөнгийг нь хаанаас, яаж босгох юм бэ?

-Хөрөнгийг нь бүтээгдэхүүн солилцох замаар босгож болно. Тодор хой хэлбэл би чамаас мөнгө зээлж, төмөр зам бариад, төлбөртөө надад байгаа уул уурхайн бүтээгдэхүүнээс өгнө. Одоогоор хятадуудын Латин Америк, Африкт хэрэгжүүлж байгаа хамгийн аятайхан схем энэ. Нөгөө талаар ирээдүйд олборлох бүтээгдэ хүүнээ дэлхийн томоохон худалдан авагч, хэрэглэгч нарт удаан хугацаа гаар худалдах гэрээ байгуулсан тохиолдолд бид гэрээгээ барьцаалж, баталгаажуулаад санхүүгийн захаас хөрөнгө босгож бас чадна. Энэ тал дээр маш их судалгааны ажил хийгдэж байна. Багагүй ч мөнгө зарлагадлаа. Гэвч энэ бүхнийг амжуулахад нийтдээ
10 аад тэрбум доллар шаардлагатай. Үйлдвэрүүдээ барьчихсан байхад жилдээ 12 тэрбум долларын борлуулалт хийнэ. Тэгэхээр зээл эргэн төлөгдөх бүрэн боломж байгаа, үүнийг үзээд зээл өгөх эх үүсвэрүүд ч байгаа гэсэн үг.

-Таны ярьж буй энэ бүх гай халтай үйлдвэр, төмөр замыг чинь барьж байгуулаад монголчууд ашиг шимийг нь хүртэхэд хэдий хэр хугацаа орох бол?

-Бидний тооцоолж байгаагаар хоёроос таван жил л шаардагдана.

-Энэ бүхэн бүтэх эсэх нь Оюутолгой, Тавантолгойг ашиглалтад оруулж чадах эсэхээс хамаарах уу?

-Шууд хамаарна. Эхний алхам нь Оюутолгой байх болно. Оюутолгойг ашиглалтад оруулснаар бид дэлхийн олон нийтэд өөрсдийгөө олон улсын өнөөгийн түвшинд сэтгэж, ажиллаж чаддаг болсноо тунхаглах юм. Өөрөөр хэлбэл Тавантолгойг ашиглалтад өгөх Монголын нэрийн хуудас нь Оюутолгой байх болно.

-Хэрвээ Оюутолгойн гэрээг байгуулж чадахгүй бол энэ бүхэн бүтэхгүй юу?

-Бүтэхгүй. Оюутолгойн гэрээг амжилттай байгуулвал гадны хэн ч гэсэн манай улсад ирээд хөрөнгөө гаргаад ажил хийж болдог гэдэг батлагдна. Хөрөнгө оруулалтын орчин найдваргүй гэж харагдвал бүх төсөл зогсоно шүү дээ.

-Рио Тинто болон Айвенхоу майнзтай хийж буй хэлэлцээрийн явцаас та хэр мэдээлэлтэй байгаа вэ?

-Мэдээж ажлын хэсгийнхэн шиг их мэдээлэл байхгүй ч Засгийн газрын гишүүнийхээ түвшинд мэдээлэл байлгүй яахав. Гэхдээ Рио Тинто, "Айвенхоу майнз" ын хооронд байгуулагдсан гэрээ ирэх аравдугаар сард дуусна. Байдал тиймэрхүү байгаад байх юм бол Рио Тинто Монголоос гарахыг хүсч байгаа гэсэн. Тэгвэл бид цаашдаа яах вэ. Хэнийг хөрөнгө оруул гэж ярих вэ, гээд олон асуудал бий болж цаг хугацаа шаардагдана. Сонгогчдынхоо өмнө юу гэж хэлэх юм бэ. Амлалтаа яасан гэх вэ. Наанадаж энийгээ бодмоор юм. Цаашилбал хөрөнгө оруулалтгүйгээр бид хөгжих үү. Цэцэрхээд байгаа хүмүүс бидэнд мөнгө олж өгөх үү?

-Рио Тинто явчихвал хүлээлгийн танхимд Хятадын Чайналко сууж байгаа, тийм үү?

- Чайналко маш уриалгахан байгаа. Гэвч бид Австралийн Засгийн газар болон Хятадын Засгийн газар хооронд саяхан үүссэн маргааныг анхааралтай ажиглах хэрэгтэй. Бидэнд санаа авах, бодох юм тэнд их бий. Тавантолгойн нэг том худалдан авагч, хэрэглэгч нь яах аргагүй Хятад. Оюутолгойгоос бол яахав зэс, алтыг нь өөр улс орон руу экспортлож болох байх.

-Гэхдээ зэсийн том хэрэглэгч яах аргагүй Хятад шүү дээ?

-Хятад, Солонгос хоёр хамгийн том хэрэглэгч л дээ. Бид 1990 оноос өмнө нэг улсын импортын хараат байсан бол одоо эргээд 1990 оноос хойш дахиад нэг өөр улсаас эдийн засгийн хараат болж болохгүй биз дээ. Одоо бид нийт хүнснийхээ 60 70 хувийг Эрээнээс авч байгаа болохоор Эрээ нийг л тэтгэсэн жижигхээн эдийн засагтай орон болчихоод байгаа. Үүнээс ангижирч томрох хэрэгтэй. Хөршөөсөө мөнхийн хараат байхгүйн тулд гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татах, гурав дахь зах зээл үүд рүү гарах зайлшгүй шаардлага Монголд бий гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Одоо ээлжит бус чуулганаас гаргах шийд энэ бүхний эцсийн хариу байх уу?

-Тиймээ эцсийн тодорхой хариу байх болно. Тиймээс УИХ ын эрхэм гишүүд маань ямар амлалт өгч сонгогчдоосоо санал авснаа санаж, хувийнхаа бус улс орныхоо ирээдүйн төлөө саналаа өгөөсөй л гэж бодож байна.

-Зам тээвэр хариуцсан сайдтай уулзчихаад асуухгүй >өнгөрч болохгүй асуулт бас байна. Гэхдээ би танаас хаашаа ямар сайхан шинэ зам тавих гэж байна гэж асуухгүй. -Ядаж л хот доторхи замаа аятайхаи засчихаж болдоггүй юм уу? Жил бүр замын хураамжинд төлж байгаа бидний мөнгө хаашаа алга болоод байгааг л асуумаар байна?

-Би энэ яамны сайд болоогүй байхдаа яг өөр шиг чинь боддог байлаа. Гэтэл энд ирээд ажил байдал тай нь танилцаад тийм байж болохгүй юм байна гэдгийг ойлгосон. Төсвөөс жил бүр замд төлөвлөж байгаа мөнгө, татвар төлөгчдийн мөнгө нийлээд энэ бүх замыг засч хүрдэггүй юм билээ. Зам асар их өртгөөр босдог. Манайд тэр мөнгө байхгүй. Хот доторхи замыг бол нийслэл хариуцдаг ч гэсэн бид хамтран Улаанбаатар хотын замаа багаар ч гэсэн янзлаад эхэлсэн.

-Замын тендерт ялалт байгуулж байгаа компаниуд яагаад дандаа УИХ ын гишүүдийн компаниуд байгаа юм бэ?

-Наадах чинь үнэхээр хэцүү асуу цал. Замын компаниудын олонхи нь яах аргагүй УИХ ын гишүүдийн компани байдаг юм байна. Тэр үнэн.

-Дуусаагүй барилгуудыг яах гэж байна вэ? Энэ хэвээрээ мөнгө түгжээд л байх уу...

-Дуусаагүй барилгуудыг төр худалдаж аваад буцаагаад моргейжийн зээлээр төрийн албан хаагчдад өгье гэсэн хувилбарыг уржигдар Засгийн газрын хуралдаанаар оруулсан. Одоо Монголбанк арилжааны банкуудтайгаа тохирсны дараа асуудлыг эргэж хэлэлцэхээр болсон. Тэгэхээр ирэх цолоо хоногт Засгийн газрын хуралдаанаас нааштай шийдвэр бараг гарчих байх аа.

Өдрийн сонин 2009/08/14

No comments:

Post a Comment