Monday 16 April 2012

Х.Баттулга: Бидэнд зургаан тэрбум долларын төсөл байна


“Өнөөдөр” сонин “Ажил хэрэгч ярилцлага” хэмээх буландаа УИХ-ын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгыг зочноор урижээ.

-Өмнөх Засгийн газрын үед “40 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүллээ гэсэн ч үр дүн нь хүртэх ёстой хүмүүстээ хүрээгүй. Одоо харин 100 мянган айлын орон сууц барина гэж байна. Хямралаас хамааралтайгаар үл хөдлөх хөрөнгийн буюу орон сууцны зах зээл түгжигдчихсэн байдаг. Том амлалтыг хэрэгжүүлэхэд танд юу саад болж байна вэ?

-Өмнөх Засгийн газрын үед “40 мянган айлын орон сууц” хөтөлбөр зарласан нь уначихаад байсан барилгын салбарт том дэвшил болсныг тэмдэглэх хэрэгтэй. Хөтөлбөрт хамрагдахын тулд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн идэвх сэргэсэн гэж болно. Түүний хүрээнд 35-38 мянган айлын орон сууц барьсан гэсэн судалгаа гарсан.
Барилгын салбарыг эрчимтэй, хурдтай хөгжүүлэхэд хууль, эрх зүйн орчин хязгаарлагдмал байгаа. Дээр нь хямрал нэрвээд энэ салбарын хөгжил зогсонги байдалд орчихлоо. Ипотекийн хууль батлагдаад, барилгын компани, худалдан авагчийн харилцааг тодорхой болгоод өгвөл үр дүнгээ өгөх байх гэж найдаж байгаа. Хууль, эрх зүйн орчин тодорхойгүй байгаа нь бидэнд учирч байгаа хамгийн том бэрхшээл.

-Бодлогоо хэрэгжүүлэхэд яг ямар хууль шаардлагатай байна вэ?

-Ипотекийн хууль, Концессийн хууль, хувь, хувьсгал хоёр нийлээд бүтээж болдог гэсэн агуулгатай хууль, хувийн хэвшлийнхэн хөрөнгөөрөө бүтээн байгуулалт хийгээд түүнээ төрд хүлээлгэж өгдөг байх зэрэг харилцааг зохицуулсан эрх зүйн зохицуулалт хэрэгтэй. Хөрөнгө оруулагчид хуулийн хамгаалалт, үйл ажиллагаа явуулах тогтвортой орчныг чухалчилдаг. Яамны зүгээс УИХ-д өргөн барихаар боловсруулсан төслүүд бий. Түүнийг шийдээд өгчихвөл бодлогоо тууштай хэрэгжүүлэхэд бэлэн байна.

-Цалингаараа амьдардаг нэг хэсэг болон төрийн албан хаагчид, дунд орлоготой иргэд орон сууцны одоогийн үнийг хэзээ ч төлж хүчрэхгүй л дээ.

-Ипотекийн хуультай болчихвол наад асуудлыг чинь шийдэх боломж бүрдэх юм. Цалингийнхаа тодорхой хэсгээр орон сууцтай болох боломжийг хуульчилж өгнө л гэсэн үг.

-100 мянган айлын орон сууцны тухайд…

-100 мянган айлын орон сууц хөтөл¬бөрийг зарласан нь нэг дэвшил. Сэдвийг нь гаргаад өгчихвөл түүнийг тойроод ажил өрнөх ёстой. 100 мянган айлын 80-иад хувийг нь орлогын эх үүсвэр багатай иргэдэд зориулна. Хөтөлбөрийн хүрээнд яаманд маш их ажил хийж байгаа. Хөтөлбөрийг хороолол байгуулах байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд, газар болон дэд бүтцийн зургийн ажил дууссан. Гадаадын технологи, хөрөнгө оруулалтыг татах талаар яриа хэлэлцээ эхлээд байна. Мэдээж энэ бол том амлалт. Цаана нь гарчихвал жижиг зүйл мэт харагдах байх. Гол нь хууль эрх зүйн орчин бүрдүүлээд өгмөөр байна. Улаанбаатар хот болон хөдөөд орон сууцны хэрэглээ бол асар их бий. Нэг гэр бүлээс 1-2 хүнийг сургалтад хамруулж, хөдөлмөр эрхлүүлдэг болъё гэсэн зорилготой байгаа. Ажилгүй иргэдийг мэргэжилтэй бас ажилтай болгох ёстой. Тэгж байж тодорхой орлого бий болж, орон сууцтай болох нөхцөл бүрдүүлэх ёстой. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан тогтоол гарсан.

-Орон сууцны өртөг багасгахад бодлого, зохицуулалт дутдаг шиг санагддаг. Бас манайд барилгын материалын үйлдвэрлэл гэж бараг алга. Богино хугацааны том зорилт үгүйлэгдэж байгаа биш үү?

-Орон сууцны талбайн хэмжээг бууруулахын тулд барилгын материалын үйлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлнэ гэсэн бодлого баримталж байна. Арматур, цементийн үйлдвэрт хувийнхан хөрөнгө оруулъя гэсэн сонирхол их бий. Түүнийг төрөөс бодлогоор дэмжих асуудал удааширалтай байгаа. Төгрөгөөрөө юм аваад төгрөгөөрөө орон сууцаа бор-луулахаар өртөг хямдрах бололцоотой. Тэгэхгүй бол гадаадаас бүх зүйлээ оруулж ирэхээр ханшны зөрүүгээс болж, мөн гааль, тээвэрлэлт гэх мэтээр өртөг нэмэгдэхээс аргагүй болчихож байгаа юм. Дотоодын үйлдвэрлэлээ тууштай дэмжээд өгвөл орон сууцны үнэ хямдрах бололцоотой. Барилгын салбарыгхурдтай, үр өгөөжтэй хөгжүүлэхийн тулд гадаадын технологи импортлох талд сайдын хувиар анхаарч байгаа.

-Сая барилгачид Их хурлаа хийгээд Ассоциаци байгуулж, тэргүүнээр нь УИХ-ын гишүүн О.Чулуунбатыг сонгосон байх аа.

-Тэгсэн. Энэ хүн Монголбанкны ерөнхийлөгч байсан, одоо УИХ-ын гишүүн. Түүний давуу тал, мэдлэг чадварыг ашиглах хэрэгтэй.

-Энэ салбарын бодлого буруу байгаагаас орон сууцны үнэ хямдрахгүй байна гэж ойлгогдоод байгаа...

-Том зорилт тавьж байгаа. Төрөөс барилгын салбарыг дэмжихийн тулд эхлээд хууль, эрх зүйн орчноо тодор хой болгож өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол арилжааны зээлээр орон сууц барихаас өөр арга байхгүй. Арилжааны зээлийн хүү өндөр учраас орон сууц өндөр өртгөөр баригддаг.
Хятадын Засгийн газраас олгох 300 сая долларын хөнгөлөлттэй зээлийн талаар олон жил ярилаа. Түүний 210 орчим сая нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны хамрах хүрээнд зарцуулагдах төсөл. 110 орчим саяыг нь орон сууц барих газрын, дулаан, цэвэр, бохирын шугам зэрэг дэд бүтэц байгуулахад зарцуулахаар төлөвлөсөн.

-300 сая долларын хөнгөлөлттэй зээл юунаас болж, хаана гацаад байгааг сонирхов уу?

-Хаана хаанаа л бэрхшээл байгаа бололтой. Зээл авахын тулд тодорхой төсөл байх хэрэгтэй. Гэтэл манайхан томоохон хөтөлбөрийн төсөл дээр сайн ажиллаж чаддаггүй юм билээ. Түүнээс болж удааширч байгаа тал бий.

-Хэдийгээр зах зээлийн нийгэм ч гэлээ, хэрэгцээ, иргэдийн худалдан авах чадамжийг бодоод терийн өмчит барилгын компани байгуулж болохгүй гэж үү?

-1970-1980-аад онд Монголд барилгын салбар хурдтай хөгжсөн. Бүх зүйл төрийнх байсан учраас үнэ өртгөөс эхлээд төр хариуцаж, тогтоодог байсан. Одоо зах зээлийн нийгэм учраас хувийн хэвшлийнхэн ашгийн төлөө ажиллахаас арга байхгүй. Хүн амын 30-35 хувь нь нэн ядуу, 70 хувь нь ядуу байна. Ийм үед ажилгуйдэлтэй тууштай тэмцэх хэрэгтэй. Ажилтай хүн орлоготой, орлоготой хүнийг орон сууцтай болгохын төлөө бодлого явуулахаас өөр аргагүй. Харамсалтай нь энэ асуудал удааширалтай байна.

Орон сууцны хэрэгцээ их, худалдан авах чадвар бага байгааг харгалзаад төрийн өмчит орон сууцны компани байгуулж болохыг үгүйсгэхгүй. Орон сууцны санхүүжилтийн корпораци үүний эхлэл юм. Гэтэл барьсан барилгууд нь зарагдахгүй л байгаа биз дээ. Цогц бодлого байхгүй учраас хямд өртгөөр орон сууц барих боломж байхгүй гэсэн үг л дээ.
Бидэнд барилгын салбарыг хөгжүүлье, хүн амаа чанартай, хямд өртөгтэй орон сууцаар хангая гэсэн зорилт, бодлого байна. Гэтэл хууль эрх зүйн орчин тодорхойгүй байгаа нь саад болдог.

-Монголоор дүүрэн ажилгүй залуучууд. Тэднийг мэргэшүүлээд, ажлын байраар хангахад юу нь болохгүй байна вэ?

-Том хөтөлбөр хэрэгжүүлээд эхлэхээр боловсон хүчин, тэднийг давтан сургах асуудал хамгийн их дутагддаг. Өмнөх нийгэмд бэлтгэгдсэн барилгын салбарын мэргэжилтнүүд зах зээлийн нийгмийн шаардлага хангахгүй байгаа. Тэднийг давтан сургахталаар яамны зүгээс нэлээд анхаарч байгаа. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчид 45 мянган төгрөгийн тэтгэлэг авдгийг нэмээд, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 108 мянган төгрөг болгох хэрэгтэй. Суралцагчдын тэтгэлгийн 50 хувийг төр, үлдсэн хэсгийг нь барилгын команиудаас гаргах арга
байж болно. Төр боловсон хүчнээ бэлтгээд өгье, тэгээд барилгын компаниудтэр хүмүүсийг ажилд аваг. Өөрөөр хэлбэл, барилгад ажиллах мянга мянган хүний суралцах зардлыг аж ахуйн нэгжээр гаргуулаад, ажлын байраар ханга. Тэгвэл төр бодлогоор дэмжье гэсэн зорилт дэвшүүлээд ажиллаж байна.

-Гэр хороололд амьдардаг иргэдтэй тохиролцоход хэцүү юү?

-Манайхны гэр хорооллын хамар хашааны дөрвөн айлтай тохиролцлоо гэхэд тэр газар дээр 36 айлын орон сууц барьчих талбай элбэг гарна. Ийм маягын кампанит ажил эхлүүлсэн. Тохилог орон сууцанд амьдарч, орчин үежсэнээр нийгмийн ухамсрын тувшинд том өөрчлөлт хийк чадна. Тэгж өөрчлөгдсөн хүнээ(1 дамжуудж нийгмээ хөгжүүлэх ёстой юм. Түүнийг дагаад хотын утаа, ажилгүйдлийг богино хугацаанд бууруулах боломж бүрдэнэ. Энэ харилцааг хуульчлах шаардлага байгаа. 100 айл байлаа гэхэд 70 хувь нь бидний бодлогыг дэмждэг. Цөөхөн хутган уймүүлэгч байдаг юм.

-Иймэрхүү асуудлыг шийдсэн олон орны туршлага байдаг даа...

-Түр амьдардаг орон сууц байгуулаад түүн рүүгээ нүүлгэдэг, тодорхой хугацааны дараа орон сууц ашиглалтад орохоор шилжүүлэн байршуулдаг жишиг байдаг юм байна. Японд иргэдтэй тохиролцох асуудал 30 жил үргэлжилсэн ч орон сууцжуулах хөдөлгөөнийг таван жилийн дотор хийсэн гэдэг юм. Энэ туршлагыг тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Таны эрхлэх асуудлын хүрээнд зам, тээврийн салбар багтдаг. Лүнгийн замаас эхлээд байгаль орчин сүйдэж байна. Танил талаараа тендер авдаг, тэр нь дараа яайран болдог явдал баймааргүй байгаа юм. Үүнтэй Та яаж тэмцэж байна вэ?

-Замын асуудлыг том хэмжээнд авч үзэхгүй бол болохоо байсан гэдэгтэй санап нийлнэ. Сүүлийн 5-6 жил замын ажлаар дагнасан, туршлагатай компаниудаа сонгож зөвшөөрөл өгдөг байхгүй бол зам там болж гүйцлээ. Зөвхөн ашиг олох гэсэн, танил талтай аж ахуйн нэгжүүдийг тендерт шалгаруулдаг болсноос технологи алдагдсан. Барилгын салбарт ч ялгаагүй. Ашигтай юм байна гээд л мэдэх, мэдэхгүй баахан компани энэ салбар руу хошуурч бизнес эрхлэх болсон нь хамгийн том гажуудал, бас алдаа болсон. Тендер, тусгай зөвшөөрөл бүхэн авлига болсон гэдэг ч үнэн.

Хямралтай холбоотойгоор шинээр зам тавих төсөв хасагдсан. Хөгжихийн тулд бид гадаадаас хөрөнгө босгож, зээл авах л хэрэгтэй. Түүнээ хэрхэн, ямар нөхцөлөөр төлөх вэ гэдгээ тодорхой болгож өгөх хэрэгтэй. Бидэнд уг нь боломж байгаа. Монгол Улс уул, уурхайн асар их баялагтай орон. Түүгээрээ зээл авъя л даа. Энэ асуудлыг шийдэж өгмөөр байгаа юм. Уул, уурхайн томоохон төслүүдээ эхлүүлвэл эхлүүлээд, үгүй бол зогсоолоо гэдгээ нэг мөр зарлачихмаар байна.

-Та хот гэдэг том айлтай хоршиж, ойлголцож ажиллахаас аргагүй. Газар зохион байгуулалтын асуудлаас эхлээд маргаан гардаг байхыг үгүйсгэхгүй.

-Хот төлөвлөлт орхигдсон асуудлын нэг. Анх төлөвлөхдөө шилжилт хөдөлгөөнийг огт тооцоогүй юм билээ. 500-600 мянган хүнд зориулсан Улаанбаатар хотод 1.2 сая хүн амьдарч байгаа учраас төлөвлөлтийг зайлшгүй эргэж харах ёстой. Японы ЖАЙКА-гийнхан өмнө нь хийж байсан төлөвлөлтийг шинэчилж, Улаанбаатарыг 2020 он хүртэл хөгжүүлэх төсөл хийж өгсөн.
Миний бодлоор хотод эзэнгүй газар гэж байхгүй байх аа. Бүгд эзэнтэй болсон. Шинээр барилга барихын тулд газрын эзэнтэй тохиролцох л болох байх.

-Манай нийслэл төвдөө шавааралдсан олон барилгатай. Цаашдаа ч ийм маягаар хөгжих юм шиг байна. Хотыг тэлэх бодлого гэж байна уу.

-Найрамдал төв, Улиастай, Налайх, Яармаг, Нисэхийн чиглэлд цоо шинээр иж бүрэн үйлчилгээ бүхий хороолол байгуулах цаг болсон. Тэгж байж төвлөрлийг сааруулах боломж бүрдэнэ.

-Манайхан зам тавихдаа гадаадын технологи хэрэглэдэг. Гэтэл монголын цаг уурын өөрчлөлтөд тэр нь таардаггүй. Өвөлдөө хөрсөндөө -40, зундаа +40 хүрдэг уур амьсгалтай оронд "монгол технологи" хэрэгтэй санагддаг. Энэ талаар танд бодсон зүйл байдаг уу.

-Монгол технологи" боловсруулах амаргүй л дээ. Харин Сибирийн технологи манайд хамгийн тохиромжтой. Өдөрт нэг км зам тавьдаг Германы технологи бас бий. Худалдаад авчих л хэрэгтэй. Германд айлчлах үеэр энэ талын яриа хэлэлцээрийг эхлүүлсэн. Технологи эзэмшдэг компанийн төлөөлөгчид удахгүй манайд айлчилна. Түүний дараа нэлээн зүйл тодорхой болчих болов уу.

-Төмөр зам гэх энэ хариуцлагатай салбарт сахилга батыг дээшлүүлэх талаар та юу хийж байна вэ гэж асуух естой болов уу?

-Анхаарал хандуулахгүй байхын аргагүй том айл. Монгол Улс 1100 км төмөр замтай. Том орнуудын дэргэд богинохон зам хэдий ч манай орны эдийн засгийн хамаг ачааг үүрч явдаг "ажлын мал" юм. 1949 оны хэлэлцээр огт өөр зорилготой байлаа. Эдийн засаг, зах зээлийн өнөөгийн нөхцөлд нь нийцүүлээд гэрээг шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Монголын төмөр замыг ашигтай ажилладаг, улсад татвар төлдөг байгууллага болгох хэрэгтэй.

Төмөр замыг шинэчлэх эхний алхам хийгдэж байна. Оросын талын хувийг төрийн агентлаг хариуцдаг байсан бол одоо Оросын төмөр зам гэдэг байгууллагын мэдлийнх болсон. Энэ нь ашгийн төлөө ажилладаг аж ахуйн нэгж учраас хэл амаа ололцоход амар болсон. 1949 оны гэрээг өөрчилснөөр төмөр амыг ашигт ажиллагааны байгууллага эолгох боломж бүрдэнэ. Монгол Улс уул уурхайд түшиглэж хөгжих тухай ярьж эайна. Төмөр замгүйгээр уул, уурхайн хөгжлийг төсөөлөх боломж байхгүй. Гэгэхээр төмөр замын талаар төрөөс ом бодлого төлөвлөж хэрэгжүүлэх ёстой 5олж байгаа. Удирдлагын менежментийгнь эрс өөрчлөх ёстой. Төмөр замд янз бүрийн асуудал байдаг л байх. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз янзын мэдээлэл гарч л байдаг юм билээ.

-Сайдын хувиар та гадаадын хэд хэдэн оронд айлчиллаа. Салбартаа хэрэгтэй ямар ажил амжуулсныг бас асууя. Мэдээж ганзага хоосон яваагуй байх.

-Улсын эдийн засгийн хөгжил, томоохон ачааг дэд бүтцийн салбар үүрч явдаг. Дэд бүтцийг хөгжүүлэхэд зургаа орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Энэ хөрөнгийн 70-80 хувийг гадаадаас босгох боломжтой гэж үзсэн. УИХ, Засгийн газар эдгээр төслүүдийг дэмжээд шийдвэрээ даруйхан гаргаж өгөөсэй гэж хүсэх байна.
Хэлэлцээрүүд эхэлсэн. ОХУ, Герман, Хятадад би ажлын айлчлал хийхдээ төслүүдээ санал болгож тайлбарласан. Гэрээ хийгдэх хэмжээнд зарим төсөл эхлэх боломжтой. Танай технологийг авъя, хариуд нь уул, уурхайн бүтээгдэхүүн нийлүүлье гэсэн байр сууриа байнга хэлж яваа.

-Таны санал болгосон теслүүдийг гадаадынхан хэр дэмжиж байх юм.

-Дэмжиж байгаа. Тухайн орны дэвшилтэт технологийг нутагшуулаад, тэр улсад хэрэгтэй бүтээгдэхүүнийг оронд нь нийлүүлнэ гэдэг харилцан ашигтай зарчим. Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлүүд хямралтай холбоотойгоор ихээхэн хумигдсаныг та бүхэн анзаарч байгаа байх. Харилцан ашигтай худалдааны нөхцөл бүхий зээлийг л санал болгож байна. Дэлхий дахинаараа ийм байхад монголчууд бид л буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл гуйгаад явах нь хоцрогдсон шүү дээ. Харилцан ашигтай, таатай нөхцөл бүхий худалдааны зээл авах талаар зоригтой ажиллах хэрэгтэй. Манай хэвлэл, мэдээллийнхэн ч эх оронч сэтгэлээр асуудалд хандмаар байгаа юм. Зөв зүйлийг нийгэмд хэвшүулэхгүй бол манай хэвлэл мэдээллийнхэн нийгмийнхээ ухамсрын түвшин тааруулж ажиллаад байдаг нь харамсалтай санагддаг.

-БНСУ-ын Ерөнхийлегч И Мен Бак удахгүй Монголд айлчилна. Салбар хариуцсан сайд таны хувьд сонирхолтой зочин байна байх гэж бодож байна. Учир нь энэ хүн Сөүл хотын даргаар олон жил үр бүтээлтэй ажилласан. Түүний үед Сөүл хөгжсөн, ялангуяа зам, тээврийн асуудлыг шийдэж чадсан гэж үздэг юм билээ.

-Ноён И Мен Вакийн намтрыг уншсан юм байна. Сөүл хотын тулгамдсан олон асуудлыг шийдэж чадсан хүн юм билээ. Сөүл хотод нягтаршил нэмэгдээд ирэнгуүт дагуул хотууд байгуулаад, түүнийхээ дэд бүтцийт нь шийдээд өгсөн байна лээ. Тэр битгий хэл нэлээн хэдэн яамыг Сөүлээс гаргасан аж. Би сая БНСУ-д айлчлахдаа энэ туршлагыг нь харж л явлаа.

-Авлига, хүнд суртал бий бол-годог тусгай зөвшөөрл үүдийг цэгцлэх талаар сайдын хувиар юу хийж байна вэ. Барилга, зам тээврийн салбар бол маш эмзэг, эрсдэл ихтэй. Хариуцлага, сахилга батгүйгээр энэ салбарын хөгжлийн тухай ярих хэрэггүй болов уу?

-Ийм том салбарт сахилга батын тогтолцоо бий болгохын тулд хариуцлагыг толгойтой нь тооцох гэхээр л асуудал босоод ирдэг юм. Тийм болохоор зорьсон томоохон ажлуудаа эхлүүлж, үр дүнг нь үзчихээд шүүмжлэх зүйл рүүгээ оръё гэсэн бодолтой байна. Хариуцлага, сахилга батыг дээшлүүлэхийн тулд АТГ-тай хамтран ажилладаг. МИАТ, ИНЕГ-ын дарга нартай хариуцлага тооцсон.
Тусгай зөвшөөрөл олгохдоо тухайн аж ахуйн нэгжийн бүтээн байгуулсан ажлын туршлага, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага зэргийг харгалзаж байя гэсэн бодолтой байгаа.

Өнөөдөр сонин 2009/06/17

No comments:

Post a Comment