Tuesday 17 April 2012

Х.Баттулга:Хугацаа алдахгүйн тулд журмынхаа дагуу тендер болгохоор шийдвэрлэлээ

УИХ-ын гишүүн Х.Баттулгатай ярилцлаа

Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөр батлагдсанаас хойш чамгүй хугацаа өнгөрлөө. Гэвч санхүүгийн эх үүсвэр нь тодорхойгүй явсаар иржээ. Хөтөлбөрт багтсан авто замын талаар авах арга хэмжээний асуудлыг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн юм. Энэ талаар ЗТБХБ-ын сайд Х.Баттулгаас тодрууллаа.

-Авто зам барих асуудал хэлэлцсэн байна. Тодруулахгүй юу?

-2010 оны 36 дугаар тогтоолоор "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтод хөтөлбөр гаргасан. Уг хөтөлбөрт заасны дагуу эхний ээлжид барих авто замын жагсаалтыг 2011 оны тавдугаар сард Засгийн газар 105 дугаар тогтоолоороо баталсан байгаа.

Тодруулбал, улсын чанартай 1300 орчим км зам барих, 5000 км замын зураг төслийн ажил юм.

Эдгээрийн санхүүжилтийг Хөгжлийн банкаар дамжуулан олгох бөгөөд шууд гэрээ хийж, хэрэгжүүлэхээр тогтоолд заачихсан. Үүнийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, хэрэгжүүлэх боломжгүй гэсэн байр суурьт хүрлээ.

-Яагаад?

-Учир нь, тус банкны зүгээс хөрөнгө оруулалтаа одоохондоо хийх боломжгүй гэсэн юм.Ерөнхийдөө дөрөвдүгээр сараас нааш санхүүжүүлэх чадваргүй гэж байгаа.Хэрэв хүлээвэл нэлээн хугацаа алдах тул журмынхаа дагуу тендер болгон явахаар шийдвэрлэлээ.

Нийтлэлч
Э.Мөнгөн
Эх сурвалж
Ардчилал сонин

No comments:

Post a Comment