Wednesday 18 April 2012

Г.Батхүү: Цахилгаан хөдөлгүүртэй машиныг дотооддоо угсрана

ШУТИС, Монголын төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбоо хамтран манай улсад аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, энэ салбар дахь хувийн хэвшлийг дэмжих зорилгоор өчигдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсаг зурлаа. Энэ санамж бичгийн хүрээнд “JEA-800” маркийн троллейбус, электробус, дуобус болон суудлын цахилгаан машиныг угсарч, энэ чиглэлээр үйлдвэрлэл явуулж буй компаниудтай хамтран ажиллах юм байна. Энэ төслийн хүрээнд хийх ажлын талаар, Монголын төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны ерөнхийлөгч, УИХ-ын дэд дарга Г.БАТХҮҮГЭЭС тодрууллаа.

- Танай холбоо цахилгаан машины үйлдвэрлэлийг Монголд нэвтрүүлсэн. Одоо ШУТИС-тай хамтарч ажиллах болсон нь үйлдвэрлэл илүү өргөжиж байгаа гэж ойлгож болох уу?

-Манай холбоо ШУТИС-тай хамтран ажилласнаар Монгол инженерүүдийн ажиллах боломж бололцоог нэмэгдүүлж машин техник технологийн, үйлдвэрлэлтэй тэднийг холбож өгөх юм. Энэ ажлын хүрээнд олон ажлын байр бий болно. Энэ ажлыг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.

- Монголд урьд нь үйлдвэрлэж байсан троллейбусаас энэ удаагийнх юугаараа ялгаатай вэ?

-Дэлхийн шилдэг техник технологиор тролейбусыг үйлдвэрлэсэн шүү дээ. Түүнээс давуу талыг нь аваад тодорхой эд ангиудыг нь үйлдвэрлэж зарим шаардлагатай эд ангиудыг нь гадаадаас авч Монголдоо хүйтэн халууны нөхцөлд явах тохиромжтой, замын хөдөлгөөнийг саатуулахгүй байх троллейбусыг угсарч нэвтрүүлэх зорилготой. Манай холбоо саяхан гадаадын жижиг оврын машинуудыг оруулж ирээд хөдөлгүүрийг нь авч оронд нь зөвхөн цахилгаанаар ажилладаг машин хийж дуусгасан. Энэ машин 200 км-т 1000 төгрийн цахилгаан хэрэглэдэг. Тухайлбал 1000 төгрөгийн цахилгаанаар цэхэглэхэд өдөрт 200 км саадгүй явахаас гадна утаа ялгаруулахгүй, дуу чимээ гаргахгүйгээр хөдөлгөөнд оролцох боломж бололцоог бүрдүүлсэн гэж үзэж байгаа. Цаашид таксийн үйлчилгээнд явдаг цахилгаан машиныг үйлдвэрлэх юм бол Улаанбаатар хотод их хэмжээний утаа, дуу чимээг багасгах боломжтой.

2010 оны 4-р сарын 28, Лхагва гариг, Үндэсний шуудан

No comments:

Post a Comment