Thursday 26 April 2012

Г.Занданшатар: “Шинэ улаанбаатар ногоон нийслэл” хөтөлбөр санаачилжээ


 
УИХ дахь МАХН-ын бүлэг өчигдөр хуралдаж Шинэ Улаанбаатар Ногоон нийслэл хөтөлбөр хэрэгжүүлэх санаачилга гаргажээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Г.Занданшатараас тодрууллаа

-Манай бүлгийнхэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нэмэх санал, мөнгөний бодлогын талаар хэлэлцлээ. Бид ирэх дөрвөн жилд нийслэлд илүү анхаарал тавих хэрэгтэй гэж үзсэн. Тиймээс "Шинэ Улаанбаатар-Ногоон нийслэл" хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг гишүүд гаргалаа. Улаанбаатарыг шинэ төлөвлөлтөөр шинэчлэх шаардлага бий. Энэ хөтөлбөрийн хүрээнд томоохон цэцэрлэгт хүрээлэн, спорт цогцолборуудыг дүүрэг болгонд байгуулах тухай ярилаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нийслэлийг хөгжүүлэх зорилт бий л дээ. Гэхдээ төлөвлөгөөт ажлаа нэг багц болгон хөтөлбөр хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй. Иргэн, аж ахуйн нэгж бүр хөтөлбөрт хамрагдана. Иргэн бүр мод тарьж, байгууллага бүр гаднах орчноо тордож байж шинэ Улаанбаатарыг босгоно шүү дээ.
-Нийслэлд ирэх дөрвөн жилд өрнөх хамгийн том бүтээн байгуулалтын ажил юу байх бол?
-Зам барих ажил байна. Нийслэлийн баруун, зүүн чигт давхар замтай болох зорилт бий.
-Шинэ Улаанбаатарын хөтөлбөрт хэчнээн төгрөг төсөвлөх вэ?
-Урьдчилсан тооцоогоор хоёр триллион төгрөг гэж тооцоолсон байна лээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн нийт зардлыг тооцвол 33 триллион төгрөг байгаа.
2008 оны 11-р сарын 13, Пүрэв гариг
Зууны мэдээ

No comments:

Post a Comment