"Бичил уурхай ба хөдөөгийн хөгжил" сэдэвт
зөвөлгөөн Төрийн ордонд өчигдөр боллоо. "Нинжа" буюу гар аргаар ашигт
малтмал олборлогчдын асуудлыг хуульчлах талаар төрөөс ямар бодлого баримталж
байгааг УИХ-ын гишүүн Г.Занданшатараас тодрууллаа.
-Гар аргаар ашигт малтмал олборлогчдын асуудлыг хуулийн хүрээнд хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ?
-Бие даасан хууль гаргаж асуудлыг цогцоор нь шийдвэрлэх
шаардлагатай. Иргэд хэсэг, булгээр нэгдэн ашигт малтмал олборлож байгаа явдал
зөвхөн Монголд гарсан юм биш дэлхийн 55 оронд 1970-аад оноос эрчимтэй хөгжсөн.
Судалгаанаас үзэхэд тэдний! хориглосон орнууд амжилт олж байгаагүй. Урд хөршид
хориг тавьж үзсэн. Хятад бол хууль сайн хэрэгждэг орон, гэтэл хориг тавиад
амжилтад хүрэлгүй хууль гаргах талаар ярьж эхэлсэн. Дэлхийн 50 гаруй улс хориг
тавьснаар амжилтад хүрэхгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.
-Ямар нэгэн байдлаар шийдэл гарсан болов уу?
-Байгаль орчны асуудлыг шийдэх гэж үзсэн. Ашигт малтмал гар
аргаар олборлох нь хүний хөгжлийн асуудал, тухайлбал эрүүл мэнд, жендэр,
архидалт, биеэ үнэлэлт, хүчирхийлэл, алтны хууль бус наймаа, далд эдийн засаг
зэрэг сөрөг ур дагавартай.
Эдгээрийг бүрэн зохицуулах үүднээс хууль гаргахад анхаарсан, Хууль гаргаснаар сөрөг ур дагаврыг арилгаад зогсохгүй, ядуурлыг бууруулахад үлэмж хувь нэмэр оруулдгийг Латин Америк болон Азийн зарим орны туршлага харуулж байна.
Эдгээрийг бүрэн зохицуулах үүднээс хууль гаргахад анхаарсан, Хууль гаргаснаар сөрөг ур дагаврыг арилгаад зогсохгүй, ядуурлыг бууруулахад үлэмж хувь нэмэр оруулдгийг Латин Америк болон Азийн зарим орны туршлага харуулж байна.
-Хууль батлах талаар хэд хэдэн парламентаар ярьж байсан, Өнөөг хүртэл шийдэгдээгүй нь ямар шалтгаантай вэ?
-Гурван парламент дамжин ярьж байна, Тухайн үеийн ул
ойлголцол, хуулийн шаардлагаас шалтгаалан батлагдаагүй.
-Дэлхий нийтэд тэднийг зохицуулсан чиг хандлага ямар байна?
-Сүүлийн үед бичил уурхайн дэлхийн томоохон холбоо
байгуулагдсан, Дэлхийн банк, олон улсын хандивлагч байгууллагууд сүүлийн арав
гаруй жил анхаарал тавьж ирсэн, Саяхан Мозамбик улсад дэлхийн 68 улс оролцсон
бичил уурхайн томоохон зөвлөгөөнд оролцож туршлага судалж байна. Зөвхөн хууль
гаргаад орхидоггүй, төрийн болон ТББ, бичил уурхайчид, тэдгээрийн холбоод,
хүчний байгууллага ээрэг олон талын хамтын хүчинд тулгуурласан нэгж байгуулж
ажилласнаар ур дунд хүрнэ, Нэгэнт төр засаг хөдөө орон нутагт ажлын байр гаргаж
чадахгүй тохиолдолд гар аргаар ашигт малтмал ол-борлож байгаа иргэдийн асуудлыг
шийдвэрлэх ёстой.
Тэд хувиараа ашигт малтмал олборлож, тэндээс хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлж байна, Тэд халамж, бэлэн мөнгө хүсч зүгээр суугаагүй, тиймээс төрөөс зохицуулалт хийх шаардлагатай.
Тэд хувиараа ашигт малтмал олборлож, тэндээс хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлж байна, Тэд халамж, бэлэн мөнгө хүсч зүгээр суугаагүй, тиймээс төрөөс зохицуулалт хийх шаардлагатай.
2009 оны 10-р сарын 13, Мягмар гариг
Зууны
мэдээ
No comments:
Post a Comment